Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00808

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00808

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Б.Цын,

Хариуцагч: М. Эт холбогдох,

Машины үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00721/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр prius-11 маркийн 17-43 ХӨВ улсын дугаартай машиныг 2,000,000 төгрөгөөр М.Этай харилцан тохиролцсоны үндсэн дээр зарсан. Миний хувьд машиныг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түүнд шилжүүлж өгсөн бөгөөд мөнгөө авъя гэхэд хийж байгаа ажлаа дуусгачихаад (машин засаж байсан) шилжүүлчихье, дансаа мессэжээр явуулчихаарай гэхээр нь түүнд итгээд дансныхаа дугаарыг үлдээчихээд явсан юм. Гэтэл М.Э тухайн өдрөө мөнгөө шилжүүлээгүй бөгөөд мөнгөө өгөхийг шаардаж байж 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг авсан. Үлдэгдэл 1,500,000 төгрөгөө авахаар шаардахад одоо хийнэ, маргааш шилжүүлчихье гэж хойшлуулсаар өдийг хүрлээ.

Иймд М.Эаас машины үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2,000,000 төгрөгөөр машин авсан нь үнэн. Машины төлбөрт 500,000 төгрөг өгсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч М.Эт холбогдуулан машины үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамж 19,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Цын нэхэмжилсэн машины үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгөөс 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамж 19,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.Цт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА