| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04163/И |
| Дугаар | 102/ШШ2024/03616 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03616
| Дугаар 102/ШШ2024/03616 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ****овогт ***** Н****, Б**** овогт Г**** М*** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн М.М*****, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн М.Тө****, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн М.Г***нарыг эх ******гийнх нь асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр М.М****г ** нас, суралцаж байвал 18 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр М.Т****, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.Г*** нарыг 11 нас тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Г.М*** нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг баримтлан ******д тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, Г.М**** сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
5.Г.М*** нь Налайх дүүргийн * дугаар хороонд байрлах, гэр, орон сууцны зориулалттай, ***м.кв талбайтай газрын эзэмших эрхийг хүү М.М**** шилжүүлэн өгнө, зохигчдын хооронд өөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.