| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02825/И |
| Дугаар | 102/ШШ2024/03615 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03615
| Дугаар 102/ШШ2024/03615 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Б**** аймгийн Ө*** сумын ***дугаар баг, *** аманд оршин суух, регистр ***, Өөлд овогт С*** Э****,
Хариуцагч:Баянгол дүүргийн *** дүгээр хороо, Горькийн ***дугаар гудамжны ***тоотод оршин суух, регистр ***, Б*** овогт К** Э***,
Нэхэмжлэлийн шаардлага:7 715 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Э****, хариуцагч К.Э****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч *,**** нь *,**** холбогдуулан 7 715 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би 2023 оны 10 сард Д*** аймгийн Ц*** О***сумын малчин Чу**** Б**** маллуулж байсан миний өмч болох 130 ямаа, 129 хонийг зарах болсон.Мал авна гэсэн зарын дагуу *,****ай холбогдож ямаа нэг бүрийг 95 000 төгрөгөөр бодож наймаа хийхээр тохирч К.Э*** өөрийн биеэр очиж үзэн авахаар болж ямааны үнэ болох 12 325 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг шилжүүлэн 350 000 төгрөг дутуу өгсөн.Ямаагаа авахдаа миний 129 хонийг борлуулж өгнө гэж, нэг бүрийг нь 135 000 төгрөгөөр бодож авч явсан.Надад хонины мөнгө болох 17 415 000 төгрөгөөс 10 000 000 төгрөг өгсөн, 7 415 000 төгрөг өгөөгүй.Миний малыг малчин Ч.Б**** туулгаж Ц***О**** сумын бойнд өгсөн.Иймд үлдэгдэл ямааны 350 000 төгрөг, хонины 7 415 000 төгрөг нийт 7 715 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:К.Э*** өөрөө ямааг үзээд 95,000 төгрөгөөр авъя гээд над руу мөнгөө шилжүүлсэн, түүнээс 70,000 төгрөгийн ханштай ямаа байна гэж яриагүй.Ямааны зөрүү гэж 3 500 000 төгрөг хасахгүй, хонь борлуулахад 135 000 төгрөг хүрээгүй гэж байгаа бол борлуулсан мөнгөө өг л гэж хэлмээр байна.Гарсан зардлуудыг нь хасаад 4 837 000 төгрөгийг К.Э**** гаргуулж өгнө үү, К.Э*** өөрөө надад 4 сая гаран төгрөг өгнө гэж хэлж байсан гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би Б*** аймагт оршин суудаг Э**** утсаар ярилцаж бүдүүн эм ямаа нэг бүрийг 95 000 төгрөгөөр бодож 12 000 000 төгрөгийг Эрдэнэбатад шилжүүлсэн.Удалгүй 130 хонь зармаар байна гэхээр нь өөрийнх нь хэлснээр 130 хонийг дундаж жин 24 кг татна гэж надад хэлэхэд нь эргэлзэж, малчнаас нь асуухад 24 кг татах хонь байхгүй гэсэн, хонийг нь бойнд оруулж тэнд нь махыг нь тушаахад 20 кг дундаж гарсан.Ингээд 128 хонь, 2 хурга нийт 16 287 400 төгрөг болсон, бойны хөлс 1 280 000 төгрөг, тууврын хөлс 150 000 төгрөг болсон гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би нэг ямааг 95 000 төгрөгөөр тооцож, 130 ямаа авсан боловч, 129 хязаалан ямаа байсан, 70 000 төгрөгөөр бодож, 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, 350 000 төгрөгийг төлөхгүй.Харин 126 эм хонь, 2 хурга байсан, 135 000 төгрөгөөр бодсон, 20 кг татсан, 16 287 000 төгрөг дээр 2 хурганы 100 000 төгрөг нэмээд 16 387 000 төгрөг болсон, үүнээс бойны хөлс 1 280 000 төгрөг, тууврын хөлс 150 000 төгрөг, гарал үүслийн бичиг 120 000 төгрөг нийт 1 550 000 төгрөг болсон, 16 387 000 төгрөгөөс 1 550 000 төгрөгийг хасаад 14 837 000 төгрөгөөс ямааны зөрүү 3 500 000 төгрөгийг хасахад 11 337 000 төгрөг болж байна, үүнээс 10 000 000 төгрөгийг *,****ад өгсөн, үлдсэн 1 337 000 төгрөгийг нь өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямааны үнийн үлдэгдэл 350 000 төгрөг, хонины үнийн үлдэгдэл 7 415 000 төгрөг нийт 7 715 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн боловч шүүх хуралдаанд хариуцагчаас 4 837 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь хонь, ямааг зараад мөнгийг нь нэхэмжлэгчид өгсөн, үлдэгдэл 1 337 000 төгрөгийг өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд 2023 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын маргааны зүйл нь хонь, ямааны нас, хүйс болон жингийн зөрүүгээс үүссэн үнийн үлдэгдэл төлбөр байна, харин хонь, ямааг хариуцагч хүлээн авсан, тоо толгойн талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч К.Э****нь нэхэмжлэгчээс хүлээн авсан малын үнийг төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчтэй ярилцан тохиролцсоны дагуу малыг хүлээж аваад бойнд өгсөн атлаа үлдэгдэл төлбөрийг шаардах үед 129 толгой хязаалан ямаа байсан, 20 кг жин татсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь малчнаас малыг хүлээж авах үед нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсон малын нас зөрүүтэй, жинд хүрэхгүй байсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэх, улмаар хүлээн авахаас татгалзах боломжтой байсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас 4 837 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан К.Э*** 4 837 000 /дөрвөн сая найман зуун гучин долоон мянган/ төгрөг гаргуулан *,****ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Э*** 92 342 төгрөг гаргуулан *,****ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖ