Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 0388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй,  ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг Г.Э

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой Г.Ж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 370.000 төгрөг төлсөн гэв.

-Хохирогч Г.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед манай ажлын Цог гэдэг залуу шилжих гэж байгаа, манай ажлынхан гаргаж өгнө гээд  бид нар архи, пиво хувааж уусан. Би их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор согтоод юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад Э ирээд би таныг зодсон уучлаарай гэсэн. Одоо миний бие хэвийн болсон, Э надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний зүгээс одоо гаргаад байх гомдол саналгүй  гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 ху/

-Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Э орж ирээд Ж-г та одоо боль согтуу байна. Унтаж амар гэж хэлтэл Ж, Э-г хэл амаар доромжилоод байсан. Гэтэл Э босч ирээд Жаргалдэлгэртэй барьцалдаж аваад 2-3 удаа цохиж байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 922 дугаартай шинжээчийн: Г.Ж биед тархи доргилт, баруун нүдний зовхинд язарч урагдсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, нуруунд зурагдсан зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өшиглөх үед үүсэх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний зовхинд язарч урагдсан шарх, 2 нүдний дээд доод  зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18 ху/,

-Г.Э  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-34 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой  Г.Ж-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ж... Би их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор согтоод юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад Э ирээд би таныг зодсон уучлаарай гэсэн. Одоо миний бие хэвийн болсон, Э надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/ хохирогчийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд язарч урагдсан шарх, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, нуруунд зурагдсан зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 922 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Г.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Г.Ж нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Миний бие хэвийн болсон, Э надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний зүгээс одоо гаргаад байх гомдол саналгүй  гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.