Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2024/00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тэс сумын Нисэг баг хаягаар оршин суугч Ц овогт Р.Ц ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1961 онд төрсөн. Би 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар  сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү....” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ц овогт Р.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар,

1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар,

1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан: 

- Ц овогт Р.Ц  дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,   

- Завхан аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай “...Монгол улсын Их сургуулийг 1984 онд төгссөн эдийн засагч Р Ц Тосонцэнгэл хотын ХБ-ийн трестийн орлогч даргаар 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс томилсугай...”гэсэн тушаал,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай “...Орлогч даргаар Ц томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаартай “...Орлогч дарга Цэрэндоржийн амралтыг 08 дугаар сарын 15-ны өдрөөс олгосугай..” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэлийн худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “...Аж ахуйн механизмыг боловсронгуй болгох, эдийн засгийн туршилт явуулахтай холбогдуулан хичээл заах багш нарыг томилох тухай тушаах нь ИТА, алба хаагчдад хичээл заах багш ******* орлогч дарга...” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9 дугаартай “...1988 оны орон тоо, төсвийн дагуу, зарим хүмүүсийг ажилд өөрчлөн томилох тухай ...орлогч даргын орон тоо хасагдсан тул Р.Ц худалдаа хариуцсан орлогч дарга ахлах мэргэжилтнээр томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 192 дугаартай “...Ээлжийн амралт олгох тухай гээд Р.Ц эдийн засагч, 26 хоног, 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр...” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 254 дугаартай “...Шинэ жилийн өдрүүдэд байгууллага дээр ажиллах эргүүлийг тушаалын 1-р хавсралтаар баталсугай гээд р.Ц 31-ний өдөр 20 цаг 01-ний 08 цагт буух ...” гэсэн тушаалын хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай “...1989 оны ээлжийн амралтын хуваарийг батлах тухай гээд эдийн засагч Р.Ц 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр 26 хоног ...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай “...Дагалдангаар ажиллуулах тухай гээд эдийн засагч Р.Ц дагалдангаар С.Д 1 сарын хугацаатайгаар ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 

-Завхан аймгийн Тосонцэнгэл хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай”...Р.Ц ажлаас чөлөөлөгдсөн хугацааг нөхөн гаргах тухай гээд эдийн засагч Р.Ц нь ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх 1 жилийн курст төгсөж ирээд Их-Уул сумын хэрэглээний хоршоонд зохицуулагчаар томилогдсон тул трестийн эдийн засагчийн ажлаас 1990 оны 08 дугаар сарын 10-наар чөлөөлөгдсөнд тооцсугай...” гэсэн тушаалын хуулбар,

 

-Тосонцэнгэл хотын ХБ-ийн трестийн эдийн засагч Р овогтой Ц 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “...н.Ц нь Завхан аймгийн Их-Уул сумын Ихдаваа гэдэг газар 1961 онд төрсөн 28 настай, эрэгтэй, халх МХЗЭ, МҮЭ-ИЙН ГИШҮҮН ад боловсролтой, ам бүл 3. МУИС-ийн ХЭЗФ-ийн Худалдаа эдийн засгийн 1984 онд төгссөн, 1984-1988 оны 2 сар хүртэл тус трестэд орлогч дарга, 1988 оны 2 сараас одоо хүртэл эдийн засагчаар ажиллаж байна. Орлогч даргаар ажилласан хугацаанд бараа гүйлгээний төлөвлөгөө 20,1-103,0 %-иар, бэлтгэлийн 44 нэрээс 42 нар нь 100-аас дээш хувиар биелсэн байна. н.Ц нь төлөвлөлт аж ахуйн механизмын нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж цэг салбаруудад гол үзүүлэлтүүдийн лиминт хуваарилах, ажилчдад аж ахуйн механизмаар 16 цагийн хичээл заасан ба н засаг аж ахуйн механизмын булан I-ийг байгуулсан, аж ахуйн дотоод тооцоонд хиамны цех, нарийн боовны цехийг, аж ахуйн бүрэн тоо- онд туслах үйлдвэрлэлийн бригадыг, түрээсийн гэрээгээр 2-р гуанзыг, энгийн гэрээтэйгээр морин тэрэгчид, гахайчдыг ажиллуулах тооцоо судалгааг хийж зохион байгуулан ажиллуулж байна. н.Ц нь ажилдаа БНМАУ-ын худалдааны гавьяат ажилтан Тарваагийн туршлагыг нэвтрүүлэн багш шавийн холбоо тогтоож ажиллаж байна н.Цэрэндорж нь хзэ-ийн үүрийн товчооны гишүүн, үеэс хорооны 7-н  комиссын ажил эрхэлсэн тэргүүлэгч гишүүн, байгууллагын нөхөрлөлийн сонгуульт даргын ажлыг сайн хийж байна. МХЗЭ-ийн Төв Хорооны хүндэт үнэмлэхээр шагнагдсан юм. н.Ц нь хотын нам, захиргаа, ХБУ Газар, байгууллагын нам, захиргаанаас өгсөн, үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хамт олны дотор нэр хүндтэй зохион байгуулах авьяас чадвартай,улс төрийн давхи сайтай манай тэргүүний сэхээтэн болохыг тодорхойлов.” гэсэн ажил байдлын тодорхойлолт,

-1989 он эдийн засагч Р.Ц 1-12 сар, 1991 онд 1-12 сар, 1992 он 1-12 сар, 1993 онд 1-12 сар цалингийн хүснэгт, 

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн трестийн орлогч дарга байсан Р.Ц ажиллаж байсан үеийн “... 1984 онд 8-12 сар, 1985 онд 1-12 сар, 1986 онд 12 сар,  1987 онд 1-12 сар, 1988 онд 1-12 сар, 1989 онд 1-10 сар, 1991 онд 12сар, 1992 онд 1-12 сар, 1993 онд 1-12 сар...” гэсэн авсан цалингийн талаарх түүвэр,

-Аймгийн хэрэглээний хоршоодын холбоо 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай “...Их-Уул  сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны намын үүрт н.Ц ЗХУ-ын Новосибирск хотын эд хэрэглэгчдийн хоршооны сургуулийн 10 сарын курст суралцаж төгссөн. Н.Ц танай сумын хэрэглээний хоршооны даргаар ажиллуулахаар хуваарилан явууллаа. Ажлыг нь хүлээлцүүлж, 7 дугаар сарын 01-ээс эхлэн ажиллуулах нь зүйтэй...” гэсэн албан бичиг,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний 240900002001062 дугаартай “...Их-Уул сумын хэрэглээний хоршоо гэсэн нэрээр манай архивт нотлох баримт байдаггүй болно...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа

 

-0917000728 дугаартай Ц овогт Р.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц овогт Р.Ц. нь  1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.Ц.ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц. овогт Р.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, эдийн засагчаар, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээний хоршооны даргаар, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.      

            2. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   57 дугаар

зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН