Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03628

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03628

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:С*** дүүргийн *** дугаар хороо, Х***н ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, регистр *****, Б*** овогт И*** Г****,

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, А** А*** өргөн чөлөө гудамж,** дугаар байрны ** тоотод оршин суух, регистр *****, Х***овогт Н**** Н*****,

Нэхэмжлэлийн шаардлага:62 031 485 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ою**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Г****нь хариуцагч *****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 031 485 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 45 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор, мөн өдөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн өмчлөлийн Х*** дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэр /******/ Ч****өргөн чөлөө гудамж **а байрны * тоот, **,** м.кв, * өрөө, ********* улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж барьцаа болон зээлийн гэрээг нотариатаар батлуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч Н.Н**** ХААН банкны ****** дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 500 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн.Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан ба 1 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг ***** надад төлсөн.Би дээрх 5 000 000 төгрөгөөс дараах байдлаар суутгал хийсэн.

Үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү 6 750 000 төгрөг нийт 51 750 000 төгрөгөөс Иргэний хууль, зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар алданги 1 хоногт 258 750 төгрөгийг авах эрхтэй учир үүнийг хасаж тооцоод 4 741 250 төгрөгийн хүү болох 6 750 000 төгрөгөөс хасвал хүүний үлдэгдэл 2 008 750 төгрөг үлдсэн.

-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусаад 33 хонож байхад 1 750 000 төгрөгийг зээлдэгч ***** надад төлсөн ба үүнийг би мөн гэрээ болон хуульд зааснаар дараах байдлаар тооцож байгаа болно.

Үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүүний үлдэгдэл 2 008 750 төгрөг нийт 47 008 750 төгрөгөөс алданги хоногт 235 045 төгрөг ба 33 хоногт нийт 7 756 485 төгрөг болж байгаа, нийт алданги 7 756 485 төгрөгөөс 1 750 000 төгрөгийг хасвал 6 006 485 төгрөгийн алданги үлдэж байна.Ийнхүү зээлийн гэрээний дагуу 20 хоногийн хүү болох 6 750 000 төгрөгийг энэ өдөр бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа.

-2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл Иргэний хууль болон зээлийн гэрээний 3.7 дугаар заалтыг үндэслэн дараах байдлаар тооцож үзэхэд үндсэн зээл 45 000 000 төгрөг алданги хоногт 225 000 төгрөг ба нийт 49 хоногийн алданги нийт 11 025 000 төгрөг болж байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45 000 000 төгрөг, 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хүү бүрэн төлөгдөж алдангид 6 006 485 төгрөг үлдсэн ба 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 45 000 000 төгрөгөөс алданги 11 025 000 төгрөг, нийт 62 031 485 төгрөгийг хариуцагч *****аас гаргуулж өгнө үү.

Дээрх зээлийн гэрээний үүргийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж *** а байрны ** тоотод байршилтай, **,** м.кв, * өрөө, ******** улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би И.Г***** огт танихгүй Энхтөр гэх хүнээр дамжуулан танилцсан.Э*** нь Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны засаг дарга Булганцэцэгийн найз бөгөөд Б**** танилцах үед тэр хоёр нийлж хүнд хүүтэй мөнгө зээлдэг гэж ярьж байсан юм.

2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр найз Я.Ц*********** танил З*** болон Ц**** гэдэг хүмүүсээр зуучлуулан иргэн Ж.Б**** анх танилцаж байсан.Би түүнтэй танилцаад 6 сар л болж байгаа.Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан мөнгийг нэхэмжлэгч Г**** найз Б**** шилжүүлэн авсан.

2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 09 цаг 24 минутад Ганзоригоос зээлсэн мөнгийг /Энхтөрийн дансаар шилжүүлсэн/ 20.000.000 төгрөгийг 09 цаг 39 минутад ****** ***** тоот данс руу шилжүүлсэн.

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 51 минутад 20,000,000 болон 5,000,000 төгрөгөөр шилжүүлсэн мөнгийг 12 цаг 08 минутад Булганцэцэгийн ***** тоот данс руу 25,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн *** дугаар Хорооны засаг дарга гэх Ж.Б***** нь танилцсаныхаа дараа Гутлын үйлдвэртээ материал авна гэж хэлээд /арьс, цавуу, ул/ хүүтэй мөнгө зээлээч, сезон орохоор дор нь гаргаад өгчихнө гээд дансны хуулга, Хайлаастад байрлах машин угаалгын газар, гутлын үйлдвэр, ****м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг үзүүлж би хорооны засаг дарга, төрийн албан хаагч учраас хүнд худлаа хэлэхгүй яаралтай мөнгөний хэрэг байна гэсэн.Тэгэхээр нь түүнд итгээд, бас өндөр хүү өгнө гэхээр нь түүнд мөнгө зээлэхээр шийдсэн.Эхлээд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулж, 70,000,000 сая төгрөгийг авсан.

Ингээд 3 хоногийн дараа захын наймаачид чи мөнгө хаанаас олсон юм бэ? Надад олоод өгөөч гээд байна. Би 7 хоног, 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж байсан.Та тэгж зээлж болно, найдвартай хүмүүс байгаа гээд олон удаа над руу ярьсаар 1.5 сая, 3.0 сая, гэх мэтээр бага байгаар зээлж авсан.Дараа нь хороодын засаг дарга нарт хөнгөлөлттэй зээл улсаас өгч байгаа, манай хороодын засаг дарга нар өмнөх зээлээ хаагаад ахиад зээл авах гэнээ, надад бас унацтай шагнал өгнө гэнэ, та ч бас боломжийн ашиг олно, мөнгө яаралтай олоод өгөөч гэсэн.

Эхэн үедээ 3 сая, 5 сая байна уу гэдэг байснаа сүүлдээ 40, 50, 60 сая байна уу гэдэг болсон.Тэгж ярихдаа 7 хоногийн хугацаатай, хүүг нь найдвартай өгнө гэдэг болсон.Тэгээд мөнгө аваад хүүгээ зарим үед хүүгээ өгч байсан болохоор цаашид өгчих байх гэж бас итгэсэн.

Гэтэл сүүлдээ үндсэн мөнгөө төлөх болохоор эндээс ийм зээл авах гэж байна, ийм банк, тийм ББСБ зээл өгнө гэсэн.Энэ зээлээ хаачихмаар байна.Тэгж л байж л зээл авна, тэгж байж л таны мөнгийг өгөх гээд байна.Та туслахгүй бол таны мөнгийг ч өгч чадахгүй болоод байна гэх зэргээр барьцааны шинжтэй зүйл ярьж эхэлсэн. Энэ үеэс л түүнийг худлаа хэлж, миний мөнгийг буцаан өгөх зорилгогүй байгаа, анхнаасаа намайг залилах санаатай байсан юм байна гэж бодсон.

Би Б***, Г***, Э*** нарт залилуулсан, Б**** ах дүү ойр дотныхоноосоо нийлээд 276,550,000 төгрөгийг зээлсэн.Мөн дээр нь нэхэмжлэгч И.Г**** 45,000,000 төгрөгийг, өөрийн хадгаламжаа барьцаалж 70,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгөө бүгдийг нь Булганцэцэгт шилжүүлсэн.Би И.Г*** огт танихгүй бөгөөд Б*** дагуулж ирээд миний эд хөрөнгийг барьцаалж надаар зээл гаргуулж, өөртөө шилжүүлэн авч тэд бүлэглэн залилсан.

Булганцэцэгийн намайг болон бусдыг залилсан асуудлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаад харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.Иймд Г*** нэхэмжилсэн мөнгийг би хариуцахгүй, уг зээлийг авсан даруй Булганцэцэгт шилжүүлж, түүнд залилуулсан тул 62,031,485 төгрөг гаргуулах тухай хэргийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс:Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Т.****аан банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулгыг шүүхэд өгсөн./3, 4, 5, 6, 7-8, 9/

Хариуцагчаас:Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, хариуцагчийн Хаан банкин дах дансны хуулга, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ***, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаар, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ***, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн*** дугаартай хариу мэдэгдэх баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1***-***** дугаартай баримтыг шүүхэд өгсөн./хх 17, 18-19, 26, 62, 71, 72/

*****ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, тус прокурорын газрын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Хүсэлтийг бүрэн хангах тухай *** дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын газраас *****д хүргүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 4/608 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг шүүх бүрдүүлсэн./39-40, 41, 42/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Зээлийн 45 000 000 төгрөг, 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээний алданги 6 006 485 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар алданги 11 025 000 төгрөг, нийт 62 031 485 төгрөгийг хариуцагч *****аас гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би И.Г**** танихгүй, 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн И.Г*** зээлсэн мөнгийг /Э**** дансаар шилжүүлсэн/ 20.000.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг Булганцэцэгийн **** тоот данс руу шилжүүлсэн, би Б****, Г****, Э*** нарт залилуулсан, 62,031,485 төгрөг гаргуулах тухай хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Т.Э***, И.Г**** нарын Хаан банкин дах дансны хуулга, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, хариуцагчийн Хаан банкин дах дансны хуулга, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаартай хариу мэдэгдэх хуудас, *****ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, тус прокурорын газрын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Хүсэлтийг бүрэн хангах тухай 1,,, дугаар тогтоол, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

И.Г****г нь *****тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг, 20 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна./хх-3/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

Иргэний хуулийн 281 дүгэр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

И.Ганзориг нь зээлийн 45 000 000 төгрөгийг *****д хүлээлгэн өгсөн тухайгаа 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Э**** Хаан банкин дахь данснаас 20 000 000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өөрийнхөө Хаан банкин дахь данснаас 20 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөр шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

И.Г*** Хаан банкин дах *** тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ганзоригоос зээл гэсэн утгатай, 2 удаагийн гүйлгээгээр 25 000 000 төгрөгийн орлого *****ын Хаан банкин дах **** тоот дансанд орсон байна./хх 6, 7, 19/

Харин Т.Энхтөрийн Хаан банкин дах ****тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *****ын Хаан банкин дах *** тоот дансанд enkhtur-s 10 хоногийн хугацаатай зээл олгов гэсэн утгатай 20 000 000 төгрөгийн орлого орсон байгааг И.Г******н *****тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний зүйл гэж үзэх боломжгүй байна./хх 5, 18/

Өөрөөр хэлбэл баримтаас үзэхэд дээрх үйл баримт нь зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө Э***с зээлсэн гэх агуулгатай байх бөгөөд энэхүү мөнгийг И.Га****г ямар үндэслэлээр *****аас шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

***** нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр И.Г****т 5 000 000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 750 000 төгрөг нийт 6 750 000 төгрөгийг буцаан төлсөн байна.

Үндсэн зээл 25 000 000 төгрөгийн зээл хүү нь 3 750 000 төгрөг байх бөгөөд хариуцагчийн буцаан төлсөн 6 750 000 төгрөгөөс зээлийн хүү болон 3 750 000 төгрөгийг хасаад үлдсэн 3 000 000 төгрөгийг үндсэн зээлийн 20 000 000 төгрөгөөс хасаж тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 22 000 000 төгрөг байх бөгөөд үүнээс талуудын гэрээгээр тохирсон алдангид 11 000 000 төгрөг тооцож, нийт 33 000 000 төгрөгийг хариуцагч *****аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 29 031 485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигч талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Б.Б*** өмчлөлийн Х*** дүүргийн *** дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, **а байрны * тоотод байршилтай, **,** м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцыг дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан байна./хх-4/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь тодорхойгүй байна.

Нөгөө талаар Б.Б***** өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах эрх *****д байгаа болох нь баримтаар нотлогдоогүй байх тул барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539 200 /70200+469000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 322 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан *****аас 33 000 000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулан И.Г**** олгож, үлдсэн 29 031 485 /хорин есөн сая гучин нэгэн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Б**** өмчлөлийн *** дүүргийн *** дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, **а байрны ** тоотод байршилтай, **,** м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцнаас хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539 200 /70200+469000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 330 450 төгрөг гаргуулан И.Ганзоригт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН