| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2023/00465/И |
| Дугаар | 131/ШШ2024/00598 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00598
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******,,,,
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******,,,,,, нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 99,342,330 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Бадамсанаа овогтой Нямбаяр нар нь Хас банктай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1640011518 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.
Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан:
1. Орон сууц: Баянхонгор аймгийн *******ын 10-р баг, Рашаант Байдрагийн 1 гудамж, 1126 байр 15 тоот, ГД:000705086, Ү-0328006297, 60.22м.кв, 2 өрөө;
2. Хувийн сууц: Баянхонгор аймгийн *******ын 6-р баг, Баян хошуу худаг толгой 1 хороо, 1а гудамж 04 тоот, ГД:000872757, Ү-030000095, 157.02 м.кв, 1 давхар;
3. Өмчлөх газар: Баянхонгор аймгийн *******ын 6-р баг, Баян хошуу худаг толгой 9 гудамж, 908 тоот, ГДЮ00613867, Г-030000192, 1266 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай;
4. Зүтгүүр: 1848БНН, Веiben north benz b32455, АД:LВZ446DB46А00692, Цагаан өнгийн, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2011-06-29 нд монголд орж ирсэн
5. Чиргүүл: 8206БЧ, LSТ9402ХХХ, АД.LА99FRC323ҮSСD0635, 2003 онд үйлдвэрлэгдэж 2011 -06-29 нд монголд орж ирсэн.
Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөрийн үүргээ гэрээний дагуу төлөөгүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. 2023 оны 5 дүгээр сарын 5-ны байдлаар зээлийн мэдээлэл. Үүнд: Хугацаа хэтэрсэн хоног 134, зээлийн үлдэгдэл 90,711,068 төгрөг, хүү 8,538,769 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,493 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэдгийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү...гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хас банкнаас иргэн аас 99,342,330 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрөөс тодорхой дүнг төлж 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 57,353,507.89 төгрөг, хүү 1,033,599.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,863.01 төгрөг нийт 58,396,969.9 төгрөгийн үлдэгдэлтэй байна. нь төлсөн дүн 40,945,360.1 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 58,396,969.9 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр тохиролцов. Б.Нямбаяр миний бие мөнгөө төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Б.Нямбаяр нарт холбогдуулан 1640011518 дугаартай зээлийн гэрээний үүргийн 99,342,330 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Б.Нямбаяр нар нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь 40,945,360.1 төгрөгийг төлсөн гэж татгалзаж, үлдэгдэл 58,396,969.9 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Б.Нямбаяр нар нь зөвшөөрсөн болох нь эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Б.Нямбаяр нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 397,531 төгрөг, хариуцагч , , Б.Нямбаяр нар нараас 327,331 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь 40,945,360.1 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 58,396,969.9 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч , барьцаалуулагч буюу хамтран өмчлөгч Б.Нямбаяр нар нь хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 362,432 төгрөг, хариуцагч , , Б.Нямбаяр нар нараас 224,967.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.