| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00578/И |
| Дугаар | 131/ШШ2024/00580 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2024/00580
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, ******* оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******, ******* оршин суух, ******* холбогдох 725,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* 5 борлонг нэг бүрийг нь 40,000 төгрөгөөр авах талаар тохирч 200,000 төгрөгийг 5237007091 тоот дансанд шилжүүлсэн.
Тэрээр 2023 оны 05 дугаар сард борлонгоо өгөх байсан боловч одоог хүртэл өгөхгүй байгаа. Иймд борлонгоо авч чадаагүй тул 2023 онд 1 борлонгоос 300 гр ноолуур нийт 1 кг 500 гр ноолуурын үнэ болох 180,000 төгрөг, 2024 оны ноолуурын мөнгө 225,000 төгрөг болж байна. Нийт 725,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Түүний нэхэмжилсэн 725,000 төгрөгөөс харилцан тохиролцож 200,000 төгрөгийг өгөхөөр болсон. Уг мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Миний бие ******* нь ******* холбогдуулан 725,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба бид харилцан тохиролцож 200,000 төгрөгийг авахаар болсон. Үлдэгдэл 525,000 төгрөгөөс татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдох 725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 525,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 200,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч *******д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******ын нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 21,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,975 төгрөгийг, хариуцагчаас 6,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдох 725,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 525,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 200,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч *******д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,950 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,975 төгрөгийг, хариуцагч ******* 6,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ