Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 00380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч А.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эмэгтэй,  ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.О

Шүүгдэгч Д.О нь өөрийн охиныг  унтаж байгаад цээжин дээр нь дарж болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгөх мэдүүлэг байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.

-Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, өөр ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг

Хохирогч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр охины хамт гэрийн зүүн талын орон дээр унтсан. Манай эхнэр зүүн хана талдаа охиноо аваад унтсан. Би эхнэрийн баруун талд захад нь унтаад эхнэр голд нь унтсан. Манай том хүү байхгүй болохоор бид 3 хамт унтсан. Би шөнө 02 цаг өнгөрч байхад охин уйлаад сэрээд хуурайлаад эхнэрээ хажуу тийш нь болгож байгаад хөхүүлээд хөхөндөө цадаад ирэхээр нь эхнэрийн хажууд тавиад унтаад өгсөн. Би өглөө 06 цаг 40 минут болж байхад сэрээд анзаараагүй галаа түлээд сайн тайван унтаж байна гэж бодоод 07 цаг 05 минутын үед охиноо харсан чинь хамраас нь цус гарсан байхаар нь гайхаад үзсэн чинь нас барсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмнэлэг ирээд нас бараад удсан байна гэж хэлж байсан. Манай эхнэр өөрийнхөө охиноос гадна өөрийнхөө төрсөн ээжийг асарч маш их ядарч байгаа болохоор шөнө сэрэхгүй би сэрээд охиноо хуурайлаад хажуу тийш нь болгож байгаад хөхүүлээд цадахаар нь хажууд нь тавиад унтдаг. Манай эхнэр шөнө хуурайлаад хөхүүлсэнийг мэддэггүй юм гэсэн мэдүүлэг

/ хх 10-р талд /

-Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 25 минутанд миний хүү  айж сандарсан байдалтай гэрт ороод ирэхээр нь яасан бэ? гэсэн чинь 103 руу залгаарай хүүхэд маань болохоо байлаа гэхээр нь яасан юм бол гээд хүүгийндээ ороход ач охины хамраас цус гарсан байдалтай ээж нь уйлчихсан өлгийнөөс нь барьчихсан сууж байхаар нь ач охиноо тэврээд хацрыг нь барьж үзтэл бие нь хүйтэн амьсгалахгүй уруул нь хөхөрсөн байсан. Манай нөхөр түргэн цагдаа дуудсан. Миний  бэр шөнө охиноо дараад унтсанаас л ач охин маань нас барсан гэж бодож байна. Охин маань ямар нэгэн өвчингүй байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн: Талийгаачид цээж дарагдалын ором үүсчээ. Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаачийн үхлийн шалтгаан нь цээж хэвлий дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 ху/,

-“Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төвийн... С.Н 2 сар 11 хоногтой, эмэгтэй 2017 оны 07 дугаар сарын 23-нд хэвийн төрсөн, ямар нэгэн өвчин эмгэггүй, эрүүл бойжиж байсан тухай тодорхойлолт /хх 40 ху,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8 ху/,       

-Д.О-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.О нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй 2 сартай өөрийн охин Н-г 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө  гэртээ унтаж байгаад цээжин дээр нь дарж болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.С... Би өглөө 06 цаг 40 минут болж байхад сэрээд анзаараагүй галаа түлээд тайван унтаж байна гэж бодоод 07 цаг 05 минутын орчим охиноо харсан чинь хамраас нь цус гарсан байхаар нь гайхаад үзсэн чинь нас барсан байсан. Эмнэлэг үзээд нас бараад удсан байна гэж хэлсэн. Манай эхнэр өөрийнхөө охиноос гадна төрсөн ээжийгээ асарч маш их ядарч байгаа болохоор шөнө сэрэхгүй би сэрээд охиноо хуурайлаад хажуу тийш нь болгож байгаад хөхүүлээд цадахаар нь хажууд нь тавиад унтдаг юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/ талийгаачийн үхлийн шалтгаан нь цээж хэвлий дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно гэж тогтоосон 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

                    Хохирогч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.