Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0260

 

2023  03  22 

 128/ШШ2023/0260

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ш з ХХК;

Гомдол гаргагч хуулийн этгээдийн төлөөлөгч:Ч.О;

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.А-Э;

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г нарын хооронд үүссэн,

Маргааны төрөл: Гомдол гаргагч хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:гомдол гаргагч Ш з ХХК-ийн төлөөлөгч Ч.О, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-Э, хариуцагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Гомдол гаргагч гомдлын шаардлагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

1.2.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж, багасгаагүй болно.

Хоёр.Процессын түүх:

2.1.Гомдол гаргагч Ш з ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д-д холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШЗ2022/****** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.2.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх, хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Гурав.Гомдол гаргагч нар гомдлын шаардлагын үндэслэлээ: 

1/ Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 1 дэх хэсэгт "... М о н х" нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид М о н х" гэх/-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй ... гэж зааж, зөрчлийн хэргийг М о н х"-нд холбогдох зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын "Олсон нь хэсэгт ... М о н х-ны гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн М о н х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт ... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ... бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоох; аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ****** дугаар бүхий шийтгэлийн хуудасны 2-т тогтоосон торгуулийн хэмжээ Ш з ХХК-ийн бүтэн жилийн борлуулалтын нийт орлогоос 3 хувиар бодогдсон дүн юм.

Манай компанийн сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын өмнөх жилийн орлого нь бага байхад түүний бодит тооцооллыг үйлдээгүй тopгoсoн нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан өнгөрсөн жилийн тухайн бүтээгдэхүүний борлуулалтын орлого-ын гэж заасныг ноцтой зөрчиж, нийт борлуулалтын орлогоос торгуулийг тооцсон нь хуулийг илтэд буруу хэрэглэж, манай компанийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна.

Тус зөрчлийн шинж нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно ... бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоох ..." гэж зааснаар тодорхойлогдож байна.

"М о н х"-ны зарим гишүүн байгууллагууд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, ** дугаар шийдвэрээр Сурагчийн дүрэмт хувцас-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг Хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй болно.

Мөн "М о н х"-ны дээрх ** дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үнийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримт нь хуурамч байх бөгөөд холбогдогч гэж нэрийдэж буй этгээд огт зөвшөөрснөө илэрхийлээгүй байна. Тухайн шийдвэрт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэж заан ... Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд ..." гарын үсэг зурсан байна. Тухайн шийдвэрийн хавсралт №1-ийг хэн ч танилцаагүй, зөвшөөрөөгүй, хэлцэн тогтоогүй үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд "... зөрчил гэж хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Гомдол гаргагчийн үйлдэл, эс үлдэхүй нь хариуцлага хүлээхээргүй байхад шийтгэлийн хуудас гаргасан нь илт хууль бус байна.

2/Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоож, хөдөлмөр эрхлэлтийн сан, жижиг дунд үйлдвэрийн сангаас нийт 23,0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд манай компани сурагчийн дүрэмт хувцас нийлүүлсээр ирсэн юм.

Аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж нь өөрийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг өөрсдөө тодорхойлдог. Зах зээлд тухайн барааны нийлүүлэлт, худалдан авалт, үйлдвэрийн өртөг зэрэг олон эдийн засгийн шалгуурыг судлан өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийг тогтоодог.

Манай компани 2022-2023 оны хичээлийн жилд худалдан борлуулж байгаа сурагчийн дүрэмт хувцасны үнийг өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа инфляцтай уялдуулан /сурагчийн дүрэмт хувцсыг хийхэд ордог бараа материал 28%, ус 15%, цахилгаан 15%, тээвэр 40%, ажиллагсдын цалин хөлс 30% өссөн, төслөөр авсан зээл төлбөрөө барагдуулж төрийг хохиролгүй болгох зайлшгүй шаардлага зэргийг бодитойгоор үнэлэн/ үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын байраа хадгалахтай холбоотойгоор бүх тооцооллыг хийж тогтоосон болно. 

Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа биш бөгөөд харин ч инфляц ийм өндөр байгаа үед үйлдвэр ажиллагсдынхаа амьдрал нийгмийн баталгааг хангаж цалин хөлсийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ хэвийн явуулж ажлын байраа хадгалж үлдэхэд чиглэсэн үйл ажиллагаа тул Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно гэж, 11.1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-т Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэж, 1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоох" гэж заасан заалтуудыг зөрчөөгүй байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3/"М о н х"-ны гишүүн аж ахуйн нэгж хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй байгаа. Учир нь гомдол гаргагч компани нь "Мэргэжил, ур чадвар, үйлдвэрлэл, төсөл-ийн хэмжээнд "М о н х"-ны гишүүн гэж болох ч албан ёсны хөрөнгө, хариуцлага, эрх зүйн хувьд ямар ч хамааралгүй байна.

4/"М о н х"-ны шийдвэр гэж үзэж байгаа хүчин төгөлдөр бус ** дугаар шийдвэр нь сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулах зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль нэг аж ахуй нэгжид давуу байдал олгоогүй эсвэл тэдгээрийн зах зээлд өрсөлдөхөд нь хязгаарлалтыг тогтоогоогүй байна. Энэ байдлыг өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

5/Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчлийн ************дугаар бүхий хэрэг нээх тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоолд манай компанийг холбогдогчоор татаагүй, компанийг хэрэгтэй танилцуулаагүй хуулийг ноцтой зөрчсөн.

6/"М о н х"-ны шийдвэр гэж үзэж байгаа хүчин төгөлдөр бус ** дугаар шийдвэр нь сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулах зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгоогүй, тэдгээрийг зах зээлд өрсөлдөхөд хязгаарлалтыг тогтоогоогүй байхад өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй.

7/"М о н х"-ны гишүүн гэж нэрийдэх компаниуд нь ямар үнэ дээр нэгдэж, зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтын түвшинд харагдахгүй байна. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ Хэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй тул шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна.

8/Маргаан бүхий акт дээрх сурагчийн дүрэмт хувцас нь Ш з ХХК-ийн оюуны өмчийн эрх бүхий бүтээгдэхүүн бөгөөд түүнийг худалдан борлуулах эрх нь Ш з" ХХК болон зөрчлийн хэрэгт гишүүн гэж нэрлэгдэж, холбогдогч гэж тодорхойлогдож буй аж ахуй нэгжид шууд хамааралтай байдаг.

Өрсөлдөөний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан бөгөөд Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.1-т оюуны өмч гэж оюун бүтээлч ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг ... гэж тодорхойлсон.

Маргаан бүхий Шийтгэлийн хуудас дахь Сурагчийн дүрэмт хувцасны оюуны өмчийн эрхийг хууль ёсны дагуу манай компани авсан бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүний зардал, тооцооллыг үндэслэн үнийг өөрсдөө тогтоох эрхийн дагуу зах зээлд худалдан борлуулсан.

9/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан Эрх бүхий албан тушаалтны 14 хүртэл хоног, удирдах албан тушаалтны 14 хүртэл хоног, прокурорын 30 хүртэл хоногт ажиллагааг явуулдаг ч хугацаа дууссан байдаг.

10/Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалтын зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагч М.Д нь зөрчлийн ************дугаар бүхий хэрэгт эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 сарын 20-ны өдөр Үзлэг хийх тухай 3 удаагийн тэмдэглэл үйлдэхдээ хууль бусаар үйлдсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд , 3.3 дугаар зүйлийн 4.10-д ... эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах..." гэж заасны дагуу ажиллагаатай холбоотой гомдлоо гаргаж байсан ч шийдвэрлээгүй.

11/Хариуцагч Улсын ахлах байцаагч М.Д нь 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 2.4 дүгээр зүйлийн 5-д Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана, 1.1-д "Процессын тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн, 1.9 дүгээр зүйл Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол, 1-д Дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй гээд 1.1.зөрчлийн шинжгүй гэж тус тус заасан.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Дөрөв.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан 2022 оны 10 сарын 21-ны өдрийн ****** дугаар Шийтгэлийн хуудас-ыг эс зөвшөөрч байна.

Манай зүгээс уг шийтгэлийн хуудсыг 8 үндэслэлээр хүчингүй гэж үзэж байгаа. Холбогдогчоор татаагүй хэрэгт Ш з ХХК-д шийтгэл оногдуулсан.

2022 оны 01 сарын 25-ны өдөр зөрчлийн ***********дугаар бүхий хэргийг нээсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас М о н х-ны гишүүнээр хэн, хэн бүртгэлтэй талаарх лавлагаа ирсэн, гишүүн байгууллага дээр манай компанийн нэр байхгүй.

Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна гэж энэ хуулийн үйлчлэх хүрээг тодорхой хуульчилсан бөгөөд энэ хуулийн үйлчлэлд Төрийн бус байгууллага хамаарахгүй байхаар хуульчлан зохицуулсан. Уг хуулийг зөрчин зөрчлийн хэрэг нээсэн тогтоол гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т ... Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1-т ... Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна ... гэж заасанд нийцээгүй, хэрэг нээсэн тогтоол, шийтгэлийн хуудас хоёр нь хуулийг маш ноцтой зөрчсөн байна.

М о н х-ны дүрэм болон бусад баримт бичгээр гишүүнээр орохдоо заавал бичгээр мэдэгдэнэ, энэхүү мэдэгдсэн бичгийг бүртгэлжүүлж, дараа нь гишүүн гэж үзнэ гэсэн. Зөрчлийн хэрэгт уг 3 компанийг гишүүнээр элсэх хүсэлт гаргасан талаар дурдаагүй.

Ерөнхий утгаар нь татаад холбогдогчоор татаагүй хэрэгтээ шийтгэлийн хуудас оногдуулсан. Холбогдогчоор татсан бол мөн хуулийн 2.4-т хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, 2.5-т зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхүүдийг эдлэх боломжийг хууль зүйн хувьд бүрдүүлээгүй байна.

М о н х-ны 2022 оны 7 сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрийг үндэслээд зөрчлийн байцаагч энэ хэргийг өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа нээсэн гэх ч уг шийдвэр нь гарсан цагаасаа хүчингүй, анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй.

Ж.Б, Д.Э нарын мэдүүлэгт бид энэ шийдвэрийг хүчингүй гэж үзэж байгаа гэдгийг хэлсээр байтал хүчинтэй мэтээр хүлээж авсан, Зөвлөмж болон ** дугаар шийдвэрээр ямар ч дундын үнэ тогтоогоогүй атал хэрэг үүсгээд шийдсэн. 2022 оны 7 сарын 18-ны өдрийн ** дугаартай хурлын шийдвэрт тоон мэдээлэл бүхий дундын зүйл байхгүй.

Инфляц, эдийн засгийн уналттай холбоотой зөвлөмж байдлаар гаргасан гэдгээ хэлсэн байдаг. Сүүлийн үед бараа бүтээгдэхүүн, тээвэр ложистикийн үнэ нэмэгдсэн. Засгийн газраас төсөл хэрэгжүүлэхээр зээл өгсөн, зээлийн өрөнд оёдлын үйлдвэрүүд орсон учраас үнээ үндэслэлтэйгээр нэмсэн.

Т.А*******, М.Д-ыг хоёуланг нь энэ хэрэг дээр байцаагчаар томилж, Т.А хууль бус баримтыг шаардаж, булааж аваад М.Д-д өгч, түүний авсан А4 хуудастай шийдвэр гэж нэрлээд байгаа баримтыг үндэслээд хэрэг нээгээд шийтгэлийн хуудас ногдуулсан. Тэр цаасан дээр Хэлцэн тохирсон картель гэдэг хууль зүйн агуулга, үнийг Хэлцэн тогтоосон гэрээ хэлцэл байхгүй. Өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үнийг Хэлцэн тогтоовол картель.

2022 оны 10 сарын 20-ны өдөр хийсэн үзлэг хууль бус, хариуцагч М.Д 2022 оны 10 сарын 20-ны өдөр Ш з ХХК-ийн нэр дээр байдаг ********** дугаартай карт мерчантын түр данс дээрх дэлгэрэнгүй лавлагаанд үзлэг хийгээд тэмдэглэл үйлдсэн.

Үзлэгт хөндлөнгийн гэрчээр Ч.Т, Д.Э нар орж, шүүх хурал дээр ирж мэдүүлэг өгөхөд 1000 гаруй удаагийн гүйлгээн дээр үзлэг хийгээгүй гэдэг нь нотлогдсон. Хариуцагч нь үзлэгийг 10 цаг 30 минутад эхлүүлээд 11 цагт дуусгасан нь Ө м ХХК 4794 удаагийн гүйлгээ, Ш з ХХК 1400 гүйлгээг байгалийн хуулиар ямар ч боломжгүй зүйлийг 30 минутад нь эргэлзээ төрүүлээд байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-т ... Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана гэж, 1.7-д ... ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай ... гэж заасан. Гэрч Тамираа цаасан материал ойролцоогоор нэг их зузаан биш 3, 4 хуудас гэж харсан, гэрч Энхтуул 20-30 удаагийн хуудас шалгасан, 9 дүгээр сард эрх үүргийг танилцуулсан гэсэн. Та гарын үсэг зурчих гэдэг байдлаар зуруулсан, хөндлөнгийн гэрчид 10 сарын 20-ны өдрийн үзлэгт хууль сануулаагүй болохыг харуулж байгаа. байгаа юм.

Зөрчлийн шинжгүй үйлдэл дээр шийтгэл оногдуулсан. Хариуцагч хэдэн худалдан авагч байгааг ерөөсөө нотлоогүй, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл гэж үзээд байгаа.

Ш з ХХК өөрсдийнхөө инфляци, эдийн засгийн уналтыг дээшлүүлэх зорилгоор үнээ нэмсэн байгаа нөхцөл байдал нь ямар өрсөлдөгч компанийг хязгаарласан, ямар компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдгийг тогтоогоогүй. Энэ 3 компани зах зээлд ямар байр суурийг эзлээд байгаа вэ гэдгийг судлаагүй. Ингэхээр зөрчлийн шинжгүй үйлдэл дээр шийтгэлийн хуудас гаргасан. Үнийг нэг түвшинд барьсан тэр нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл байсан гэдэг хоёр салшгүй ойлголт хууль зүйн хувьд байгаа. Аль алийг нь нотолж чадаагүй учраас зөрчлийн шинжтэй үйлдэл болж чадахгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна., 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болон Прокурорын сунгасан хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад 2022 оны 10 дугаар сарын 21- өдөр шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногоор 1 удаа сунгана гэж байгаа. Улсын Ерөнхий прокурор эрх бүхий албан тушаалтан М.Д-ын эрх зүйн баримт бичгийн хэлбэрийг тогтоодог. 1 удаа 30 хоногоор сунгаад амжилт олохгүй бол дахиад сунгана шүү гэдэг хууль, журам байхгүй байхад хууль зөрчөөд 2 удаа сунгачихсан.

Холбогдогч гэж нэрлэж байгаа бид нарт хугацааны хувьд арга хэрэгслийг биелүүлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хурдацтай явуулах нэн даруй хэрэгцээ шаардлагатай. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны */** тушаалаар эрх бүхий албан тушаалтын эрх зүйн баримт бичгийн шаардлагыг тогтоож өгсөн. Хууль бусаар сунгалт хийсэн учраас хугацаа дууссантай холбоотой шийтгэл оногдуулах нь хууль бус гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хугацаа дуусвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Бид нар хамгийн сүүлийн өдөр ажлын цаг дууссан байхад хэргийн материалтай танилцаад бид нарын хэргийг яаж шийдэх гэж байгаа вэ гэж асуухад та нарын хэргийг шийдэх болоогүй 1 дэх өдөр шийднэ гэсэн мөртлөө ирэх 7 хоногийнх нь 3 дахь өдөр Мөнхчулуун даргын олон нийтэд тавьсан фэйсбүүкийн постоос нь шийтгэл оногдуулсныг харсан. Гэтэл өөд өөдөөсөө хараад ярьсан тэр өдрөөр шийтгэлийн хуудсаа бичээд шуудангаар явуулсан байсан. Шийтгээд шуудангаар явуулсан гэдгээ нэг ч удаа хэлээгүй, бид шийтгэхээс өмнө санал хүсэлтээ өгөх эрхтэй байсан.

Эрх бүхий албан тушаалтнуудын эс үйлдэхүйн талаар ярья. Хэрэгт эрх бүхий албан тушаалтнаар 2 этгээдийг томилсон, Т.А бид нараас баримт булааж аваад Д-д өгсөн. Шийтгэлийн хуудас эцсийн байдлаар гараагүй байхад түүнийг нь олон нийтэд тарааж, улсын байцаагч улайрч шийтгэл оногдуулдаг. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа эсэхийг тогтоосны дараа дарга нь мэдээлэл хийх ёстой. Үүнээс болоод Ш з ХХК-тай гэрээ байгуулдаг 2, 3 компани гэрээгээ цуцалсан.

Оюуны өмчийн тухай хуулийн зохицуулалт зөрчсөн тухайд, Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-д Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан. Ш з ХХК нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 39 дүгээр тушаалаар баталсан **** дугаартай бүтээгдэхүүний загварын патентын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны хослолыг оёж Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны өмнөөс худалдан борлуулах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 3.3-т Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан.

Бодит байдал дээр сурагчийн дүрэмт хувцасны оюуны өмчлөгч мөн, үүнтэй холбоотой ямар үнийг тогтоож, ямар байдлаар худалдах, санхүүгийн нөөц боломж эдийн засгийн уналтыг дээшлүүлэх зорилгоор ажилчдынхаа цалинг нэмэх, тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага гарсан зардлыг дээшлүүлэх зорилгоор үнийг тогтоох бүрэн эрхтэй оюуны өмчийн эзэмшигч нар гэдгээ хэлье. Тэгэхээр шийтгэл оногдуулсан нь Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Зөрчлийн тухай хуулийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ... аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад 2022 оны 10 сарын 21-ний өдрийн шийтгэлийн хуудас дээр **,***,*** төгрөгөөр торгосон. Улсын байцаагч шийтгэл хуудас дээрээ тухайн бараа бүтээгдэхүүн сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торголоо гэсэн. Энэ нь Ш з ХХК-ийн тухайн бараа бүтээгдэхүүний 3 хувь биш, 2021 оны борлуулалтын нийт орлого 2 3** 607 500 төгрөгөөс тодорхойлсон байсан. Энэ эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж шийтгэлийн хуудсыг оногдуулсан.

Энэ ажиллагаа бүхэлдээ процессын алдаатай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн материаллаг хуулийг хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдогч этгээдтэй холбоотой зөрчлийн шинжгүй үйлдэлд нь улайран дайрч зөрчсөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар өрсөлдөөний шударга байдлыг хангахаас илүү хувийн хэвшлийн байгууллагыг торгодог агнадаг дүр зураг нийтэд илэрхий болсон. Иймд 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ****** дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Тав. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

М о н х-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шийдвэрийн 1-д "2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гарахаар болсоныг шийдвэрлэсүгэй гэж барааны нэр төрлөөс хамааруулан үнэ тус бүрийг тухайлан зааж өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон "М о н х-ны гишүүн аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ************дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

Зөрчил шалгах ажиллагаагаар "М о н х"-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шийдвэрт гарын үсэг зурсан тус холбооны тэргүүн болох Ч.О нь Ш з ХХК-ийн захирал болох нь тогтоогдсон.

Ш з ХХК нь "М о н х-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шийдвэрээр тогтоосон үнээр сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн Ш з ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ********** дугаартай карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчил шалгах ажиллагааны хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор Ш з" ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **/-**** дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг гарган ирүүлээгүй байдаг.

Тиймээс тус аж ахуй эрхлэгчийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын (цэвэр) орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу **,***,*** төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд Ш з ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дугаар зүйлийн 1**.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зургаа.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

М о н х төрийн бус байгууллагын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрийн 1-т 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбоотой хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаалах болсныг шийдвэрлэсүгэй гэж барааны нэр төрөөс хамааруулан үнэ тус бүрийг тухайн зааж, өрсөлдөөн хязгаарлаж худалдсан бараа бүтээгдэхүүнийг үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг 2022 оны 08 сарын 19-ний өдөр илрүүлж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1 дүгээр зүйлийн 1.1, 2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон М о н х-ны гишүүн аж ахуйн эрхлэгчид холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийг Хэлцэн тохирсон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2022 оны 08 сарын 25-ны өдөр ************дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар М о н х-ны Төлөөлөн удирах зөвлөлийн хурлын 2022 оны 07 сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрт гарын үсэг зурсан холбооны тэргүүн болох Ч.О нь Ш з ХХК-ийн захирал болох нь тогтоогдсон. Ш з ХХК нь М о н х-ны Төлөөлөн удирах зөвлөлийн хурлын 2022 оны 07 сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрийн хавсралтад заасан үнээр сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь 2022 оны 10 сарын 02-ны өдрийн Ш з ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны мерчант дансны ********** дугаар, дэлгэрэнгүй хуулгаар хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоох, гэрээ хэлцэл картель байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлого эд зүйлийг хурааж, аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Өмнөх жилийн бараа бүтээгдэхүүний орлогыг тодорхойлох зорилгоор Ш з ХХК сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 01 дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт явуулсан боловч шаардсан мэдээллийг ирүүлээгүй. Иймд борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу **,***,*** төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Иймд Ш з ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Иймд 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэв.

 Долоо.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ гэж заасан. Мөн зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж заасан. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох ажиллагаа зөрчлийн хэрэг бүртгэлтэд хамаарч байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдсэн нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтнаас мөн хуулийн 3.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг тухайн этгээдэд танилцуулаад холбогдогчоор оролцуулна. Хэдийгээр зөрчлийн хэрэг нээхдээ холбогдогчоор М о н х-ны гишүүн аж ахуй эрхлэгчдийг шалгасан боловч хэн гэдэг этгээд ямар зөрчил үйлдсэн гэдгийг тодорхой болгоод Ш з ХХК, Ө м ХХК, Б ү ХХК нарт эрх, үүргийг танилцуулсны дагуу мэдүүлэг авсан. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно. Зөрчлийн хэргийн холбогдогч нар нь М о н х-нд компаниараа хуулийн этгээдийн гишүүн аж ахуйн эрхлэгч биш ч гэсэн тухайн гишүүн аж ахуй эрхлэгчдийн гүйцэтгэх захирал эцсийн өмчлөгч гэх этгээдүүд тус холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн гэж явдаг. Зөрчлийн хэрэг нээх тогтоол дээр аж ахуй эрхлэгч гэж авч үзсэн учраас үүнд хувь хүн адил хамаарна. Тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал нь компаниа итгэмжлэлгүйгээр төлөөлөх учраас энэ утгаар нь авч үзсэн. Эхлээд хуралд гарын үсэг зурсан этгээдүүдийг холбогдогчоор татаад шалгасан. Гэхдээ холбогдогч этгээдүүд хувь хүнээр үйлдсэн үү, компаниараа үйлдсэн үү гэдгийг шалгаж тогтоогоод компани дээр нь шийтгэл ногдуулсан. Маргаан бүхий хурлын шийдвэр хууль бус, зөвлөмжийн шинжтэй, компаниудын үнэ тогтоосон нь зөрчлийн шинжгүй гэж маргаж байгаа. Зөрчлийн хэрэгт авагдсан 2022 оны 08 сарын 12-ны өдрийн **/**албан бичгийн хавсралтаар үнийн мэдээллийг ирүүлсэн. Энэ баримтаар зөвлөмжийн шинжтэй байсан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Маргаан бүхий шийдвэрийг харвал хавсралт 1-т заасан үнээр худалдаанд гаргахаар болсныг шийдвэрлэсүгэй гэж заасан. Тухайн үнээр бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах үнийг тодорхой заасан. Шийдвэрт гарын үсэг зурсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн холбогдох компани уг үнээр дүрэмт хувцсыг зах зээлд худалдан борлуулсан баримт зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зөвлөмжийн шинжтэй гэдгээсээ үл хамаараад бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоож байгаа нь зөрчил. Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоох гэрээ хэлцлийг яагаад хориглодог вэ гэхээр үйлдвэрлэл, техник технологи, бараа бүтээгдэхүүний чанар зэргээр эдгээр компаниуд зах зээлд өрсөлдөж байх ёстой. Аж ахуй эрхлэгчид харилцан хоорондоо өрсөлдөхгүй, өрсөлдөөнөөс зайлсхийж зах зээлийн зарчмаар тогтох ёстой үнийг зохиомлоор тогтоож барихаас урьдчилан сэргийлсэн зохицуулалтад картелийн заалтууд хамаардаг. Үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй нөхцөл байдлыг бий болгож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдэл болно. Картель биш өрсөлдөөний дүнд хэрэглэгчдэд хүрэх хямд үнэ тогтож байх ёстой. Аж ахуй эрхлэгч нар гэрээ хэлцэл, бараа бүтээгдэхүүний үнийг Хэлцэн тогтоосон л бол тухайн картель нь хэрэгцээ, Хэлцэн тохирсон үнээрээ бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан эсэхээс үл хамааран зөрчилд тооцогдоно. Зах зээлийн чөлөөт тогтолцоотой улсад бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт, нийлүүлэлтээрээ тогтож байх ёстой. Эдгээр хуулийн этгээдүүд нь зохион байгуулалт, борлуулалт, орлого, зарлага, санхүүгийн байдал нь харилцан адилгүй тус тусдаа бие даасан компани. Өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан байхыг шаардахгүй. Аж, ахуй эрхлэгчтэй байгуулсан гэрээ хэлцлийн улмаас өрсөлдөөн бодитоор хязгаарлагдсан байхыг шаардахгүй. Хэлцэн тохирсон л бол зөрчилд тооцогдоно. Үзлэгийн тэмдэглэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад заавал байх шаардлагатай нотлох баримт биш. Үзлэг хийгээд байгаа баримт нь цаасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Бичгийн нотлох баримтад Ш з ХХК нь Хэлцэн тохирсон үнээр гүйлгээ хийсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхой. Хэлцэн тохирсон үнээр гүйлгээ хийсэн байна уу, үгүй юу гэдэг нь бичгийн баримтаар нотлогдоно. Үзлэгийн тэмдэглэлийг заавал үйлдэх шаардлагагүй байсан ч эрх бүхий албан тушаалтын хуулиар хүлээсэн тухайн зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлэх, хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тал бүрээс нотлох, гүйлгээ хийгдсэн болохыг дансны хуулгаар илүү тодорхой болгох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. Үзлэгийг хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг байлцуулаад гүйцэтгэсэн. Туршил хийх ажиллагаагаар нотлох байх. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж заасан. 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэл явуулах үндсэн хугацаа 14 хоногтоо зөрчил шалгах ажиллагааг хийж гүйцэтгээд цаашид нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай бол хугацаа сунгуулах тухай саналыг удирдах албан тушаалтан прокурорт гаргана. Прокурор үндсэн хугацаа буюу 14 хоногийг удирдах албан тушаалтнаас өгсөн энэ хугацаанд хийж гүйцэтгэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хугацаа сунгуулах болсон үндэслэл, цаашид нэмэлтээр ямар ажиллагаа хийх шаардлагатай вэ гэдгийг тодруулаад хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр хугацаа сунгах эсэхийг шийддэг. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа сунгахдаа зөрчлийн хэрэгт хийгдэх ажиллагаанаас хамаараад хэсэгчлэн эсхүл бүтнээр сунгах боломжтой. Хуульд нэг удаа сунгах талаар тусгайлан зохицуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ..энэ хугацааг харьяалах шүүхийн зөвшөөрлөөр 48 хүртэл цагаар нэг удаа сунгаж болно мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно гээд хууль тогтоогчоос зөвхөн нэг удаа сунгах зохицуулалтыг тодорхой хуульчилсан. Үүнээс үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг нэг удаа гэж тодорхой нарийвчлан зохицуулаагүй. 14 хүртэл, 30 хүртэл гэж зөрчлийн хэрэг бүртгэлтийн дээд хугацааг тогтоож өгсөн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр сунгана. Прокурор 30 хоногоос хэтрүүлэхгүй хэд хэдэн удаа хэсэгчлэн сунгах боломжтой байдлаар ингэж зохицуулсан. Энэ нь прокурорын эрх хэмжээний асуудал. Удирдах албан тушаалтан болон прокурор хуульд заасан хугацааны дээд хугацааг хэтрүүлэхүйгээр сунгах эрхтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

            1.1.Энэхүү хэрэгт захиргааны зөрчил, түүнийг эрх бүхий этгээдээс хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох маргаан байна.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.М о н х-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр хүүхдийн дүрэмт хувцасны 2022-2023 оны хичээлийн жилд худалдан борлуулах шинэчилсэн үнийг баталжээ.

2.2.М о н х-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар тогтоолыг уг холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн гэх Ч.О, М.Н, Ч.Б, Л.Э, Б.Т, Ж.Д, Д.Э нарын 6 хүн зурж гарын үсэг зурсан байгаа тул эдгээрийн хамтын шийдвэр гэж үзэх хууль зүйн үр дагавартай бүхий баримт бичиг юм.

2.3.Мөн М о н х-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус холбооны гишүүнээр М.Б, үүсгэн байгуулагчаар М.Б бүртгэлтэй байгаа тул Ш з ХХК тус холбооны гишүүн хуулийн этгээд биш болох нь тогтоогдлоо.

2.4.М о н х-ны 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 дугаар тогтоолоор тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг баталж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан байхад хариуцагчаас уг тогтоолоор Ш з ХХК-ийг холбооны гишүүнээр бүртгэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан гэх агуулгатай тайлбарыг хийж байгаа нь үндэслэлгүй юм.

2.5.Иргэдээс хүүхдийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын 1111 төвд ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д нь М о н х төрийн бус байгууллагын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг Хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд М о н х төрийн бус байгууллагад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн ************дугаар хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна.

2.6.Ийнхүү М о н х-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар тогтоолыг уг холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн гэх нийт 6 хүн баталсан байхад, хариуцагч нь эдгээр 6 хүнээс оёдлын үйлдвэрлэлтэй Ш з ХХК, Ө м ХХК, Б ү ХХК-дын гүйцэтгэх удирдлагыг уг шийдвэрийг гаргасан гэж үзэн, тус компаниудад нь холбогдуулан зөрчлийн шийтгэл оногдуулжээ.

2.7.Ийнхүү хамтын шийдвэр гаргасан 6 этгээдээс, гуравт холбогдуулан картель үүсгэсэн гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.8.Нөгөө талаас Ш з ХХК, Ө м ХХК, Б ү ХХК-иуд нь М о н х-ны гишүүн аж ахуйн нэгж биш байхад тэдгээрийг гишүүн аж ахуй эрхлэгчид гэж үзсэн ч илэрхий үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

2.9.Мөн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн  судалгааны газрын дарга, Улсын ахлах байцаагч Ч.О нь Удирдах албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор, Нийслэлийн Прокурорын газрын прокрорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 20 хоногоор, дахин 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тогтоолоор 10 хоногоор тус тус сунгасан байна.

2.10.Үүнээс гадна зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д-аас баримтад үзлэг явуулахдаа хөндлөнгийн гэрчээр Ч.Т, Д.Э нарыг оролцуулсан үйл баримт тогтоогдож байна.

2.11.Зөрчлийн хэргийг шалгаад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ш з ХХК-ийг сурагчийн дүрэмт хувцасны үнийг Т м ХХК, Б ү ХХК-иуд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор картель үүсгэсэн гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар **,***,*** төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.

2.12.Ш з ХХК нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны хослолын загварын патент эзэмшигчийн эрхийн гэрчилгээг 2013 оны ** дугаар сарын 07-ны өдрөөс 10 жилийн хугацаатай авсан патент эзэмшигч байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж заасан.

Хуулийн энэ зорилтоос үзвэл зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэдгийг заасан байна.

3.2.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж, 3.5 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гээд мөн зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж, 6.7 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж, Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийн хэргийг зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж, холбогдож байгаа эрх зүйн этгээдийг ойлгох бөгөөд уг этгээдэд холбогдуулан зөрчлийн хэргийг нээж, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн шаардлага бүхий зохицуулалт юм.

            3.3.Мөн түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараах эрхтэй гээд мөн зүйлийн 2.1-т ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, 2.5-д зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.6-д эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах зэргийг хуульчилсан.

            3.4.Гэтэл хариуцагчаас зөрчлийн ********** дугаартай хэргийг эрх зүйн этгээд биш М о н х нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүн аж ахуй эрхлэгчид гэсэн нэрээр нээж, хэрэг бүртгэлийн хугацааг мөн нэрээр эрх бүхий этгээд болон прокуророос сунгаж, М о н х-ны нэрээр Гүйцэтгэх удирдлага Ч.О-ээс тайлбар авсан атлаа 2022 оны 10 сарын 21-ний өдрийн ****** дугаар бүхий Шийтгэлийн хуудсаар Ш з ХХК-д шийтгэл оногдуулсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болох нь тогтоогдлоо.

            3.5.Учир нь эрх зүйд өөрийн нэр, өөрийн өмчлөлдөө байх эд хөрөнгийн хүрээнд эрх эдэлж, үүрэг болон хариуцлага хүлээх эрх зүйн чадамж бүхий этгээдийг эрх зүйн этгээд гэж тодорхойлдог бөгөөд уг эрх зүйн ойлголтыг улам тодорхой хууль зүйн ойлголт болгож Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байдаг.

            3.6.Иймд ... байгууллагын гишүүн аж ахуй эрхлэгчид гэсэн эрх зүйн этгээд байхгүй бөгөөд энэ нэрээр зөрчлийн хэрэг нээсэн атлаа хуулийн этгээд болох Ш з ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзсэн, ингэхдээ тус компанийн хувиар эрх, үүрэг танилцуулаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох нь нотлогдсон тул Улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасанд нийцээгүй гэж үзлээ.

            3.7.Мөн Зөрчлийн тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно гэж зааснаар Ш з ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор тогтоон оролцуулаагүй тул тус компанийг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасны дагуу холбогдох эрхийг эдлүүлсэн гэх нотлох баримт зөрчлийн хэрэгт байхгүй нь тогтоогдлоо.

            3.8.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М о н х-ны Төлөөлөн удирдах зөвлөл ** дугаартай тогтоолыг хүчингүй болгосон, үйлчлэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

            3.9.Учир нь М о н х-ны Удирдах зөвлөл нь өөрийн гаргасан тогтоолоо өөрөө хүчингүй болгосон бол мөн өөрийн тогтоолоороо хүчингүй болгох эрх зүйн зарчимтай тул ийм тогтоол байхгүй тохиолдолд дээрх тогтоолыг хүчингүй болсон гэж үзэх эрх зүйн боломжгүй гэж үзсэн болно.

3.10.Гомдол гаргагчаас зөрчил шалгах ажиллагаа явуулсан нэг байцаагч болох Т.А-г ** дугаар тогтоолын хавсралт биш цаасыг хүч хэрэглэж, булааж авсан, үүнийгээ үнэлсэн гэж тайлбарласан ч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд төрийн албан хаагчийн хууль бус ажиллагаа байсан бол М о н х-ны гүйцэтгэх удирдлага Ч.О-ээс зөрчил шалган шийдвэрлэх шатанд гомдол гаргах, шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэв.

3.11.Мөн нэхэмжлэгчээс зөрчлийг шалган шийдвэрлэхдээ үзлэгийг хууль бусаар явуулсан, үзлэгийг бодитой хийсэн гэж үзэхгүй, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулаагүй явуулсан гэж маргасан.

3.12.Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Ш з ХХК-ийн дансны гүйлгээнд үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон Ч.Т-гийн цаасан материал ойролцоогоор нэг их зузаан биш 3, 4 хуудас гэж харж байсан, компьютер дээр харуулж байсан гэх мэдүүлгээс үзвэл хариуцагчийн шүүх хуралдаан дээр үзлэгийг компьютер дээр явуулж, техник ашиглан шүүлт хийсэн гэх тайлбар нь тогтоогдсон, хөндлөнгийн гэрч Д.Э... эрх, үүргийг 9 дүгээр сард танилцуулсан, 2 дахь удаа эрх, үүргийг цаасан хэлбэрээр хэвлэж өгөөд танилцах ёстой гэсэн, түрүү танилцуулсантай ижил биз дээ гэсэн гэх тайлбараар хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

3.13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж, 6.8 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж, 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заажээ. 

3.14.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Д М о н х-нд холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн ************дугаар хэргийг нээсэн ба зөрчлийн хэрэг бүртгэлийн 14 хоногийн хугацаа дуусах 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн  судалгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ч.О удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан байна.

3.15.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан" гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг гэж заасан тул Улсын байцаагч М.Д-ын харьяалагдах газрын дарга зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаа сунгасныг хууль бус гэж үзэхгүй.

 3.16.Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 20 хоногоор сунгасан боловч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тогтоолоор 10 хоногоор сунгажээ.

3.17.Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж, мөн зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж, мөн зүйлийн 3-т Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж тус тус заасан.

3.18.Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 30 хүртэл хоногоор сунгахаар заасан нь прокурор зөвхөн нэг удаа сунгах эрхтэй гэсэн ойлголт биш, харин 30 хоногт багтаан 2 удаа сунгах боломжтой тул прокурорын энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээгүй болно.

3.19.Гомдол гаргагчаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай тогтоолоор ************дугаартай хэрэгт ажиллагааг М.Д, Т.А нарын бүрэлдэхүүнтэй явуулахыг даалгасан байхад Шийтгэлийн хуудсанд Т.А гарын үсэг зураагүй эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлийг хүлээн аваагүй.

3.20.Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бүх этгээд Шийтгэлийн хуудсанд бүгд гарын үсгээ зурах шаардлагыг хуулиар тогтоогоогүй тул энэ нь хууль зөрчсөн үйлдэл бус гэж дүгнэлээ.

3.21.Гомдол гаргагчаас Ш з ХХК-ийг картель үүсгэсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг Оюуны өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж маргасан.

3.22.Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, ...-ийг гэж,  19 дүгээр зүйлийн 19.1-т Оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болно гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно гэж тус тус хуульчилжээ.

3.23.Мөн Өрсөлдөөний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан.

3.24.Энэхүү маргаан нь зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчлийн талаарх маргаан биш учраас хариуцагчийг оюуны өмчийн эрх зөрчсөн, эсэхэд шүүх шууд дүгнэлт өгөх нь гомдлын шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэнд хамаарч, хууль бус ажиллагаа болох юм.

3.25.Харин хариуцагч улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцдаа Ш з ХХК нь өөрийн зохиогчийн эрхийн патентын хүрээнд ямар эрх эдлэх, уг эрхийг хэрхэн хязгаарлах, эсхүл хамгаалах талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, холбогдох нотлох баримт, тайлбарыг нь сонсоогүй байгаа нь хариуцагчийн Оюуны өмчийн тухай хууль зөрчсөн ажиллагаа гэж үзсэн болно.

3.26.Гомдол гаргагч Ш з ХХК-ийн хувьд сурагчийн дүрэмт хувцасны оюуны өмчийн эрхийг эзэмшиж байгаа нь өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүний зардал, тооцооллыг үндэслэн үнийг өөрсдөө тогтоох эрхийн дагуу зах зээлд худалдан борлуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

3.27.Гомдол гаргагчаас хариуцагчийг Шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

3.28.Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 10.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ... аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

3.29.Хариуцагч Улсын ахлах байцаагч М.Д нь Ш з ХХК-ийг картель үүсгэн гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулахдаа тус компанийг сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын үнийг тооцож гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр Ш з ХХК-ийн 2021 оны борлуулалтын нийт орлого 2 3** 607 500 төгрөгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, **,***,*** төгрөгийн торгууль оногдуулсан хууль зөрчсөн зөрчил мөн.

3.30.Хариуцагчаас 2021 оны сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын үнийг тооцож гаргаж өгөхийг шаардсан шаардлагын хариуг Ш з ХХК өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичгээр тогтоосон хугацаанд гаргаж өгөх боломжгүй байгаагаа мэдэгдсэн байсан байх бөгөөд төрийн албан тушаалтнаас шаардсан шаардлагыг биелүүлэх боломжийг хангахгүйгээр борлуулалтын нийт орлогоос тооцож шийтгэл оногдуулсан нь илт хууль бус болно.

3.31.Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно гэж заасан тул хариуцагч нь холбогдох баримтыг шаардан гаргуулах эрхтэй, нөгөө талаас шаардсан баримтыг гаргаж өгөөгүй нь торгуулийн хэмжээг үзэмжээр тогтох эрх төрийн албан хаагчид байхгүй.

3.32.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

3.33.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно гээд 11.1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.3-т Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно гэжээ.

3.34.Гомдол гаргагч Ш з ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцасны үнээр дүрэмт хувцаснуудыг нэмэгдүүлсэн үнээр худалдан борлуулсан болох нь тогтоогдсон.

3.35.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гэсэн нөхцөл /гипотези/ заасан учраас энэхүү зорилгоор гэрээ, хэлцэл байгуулсан нь нотлогдсон тохиолдолд л хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн гэж үзэх ёстой.

3.36.Гэтэл М о н х-ны Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцсыг тээврийн зардал, валютын ханш, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан өсгөхөөр шийдвэрлэсэн байна.

3.37.Монгол Улсад дэгдсэн цар тахлын улмаас хилийн боомтоор ачаа, тээвэр нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосонтой холбоотой бензиний үнэ нэмэгдсэн, тээврийн зардал, валютын ханш өссөн, инфляци бий болсон гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт тул М о н х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх ** дугаар тогтоолд заасан үнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн үндэслэл нь өрсөлдөөнийг хязгаарлах шинжийг агуулаагүй байна.

3.38.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас аж ахуй эрхлэгч компаниуд үнийг нэмэгдүүлэхээр Хэлцэн тохирсноор л картель үүсгэсэн гэж үздэг, өрсөлдөөнийг хязгаарласан эсэх нөхцөл байдлыг тогтоох ёсгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

3.38.Дээрх дүгнэснээр М о н х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх ** дугаар тогтоолд хүүхдийн дүрэмт хувцасны үнийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхой тусгасан байхад хариуцагчаас энэхүү үнэ нэмэгдүүлсэн үндэслэл бодитой эсэх, зөрчил гаргасан гэж тооцогдсон Б******* ХХК, Ө м ХХК-иудаас өөр бусад аж ахуйн нэгжийн сурагчийн дүрэмт хувцасны зах зээлд борлуулж буй үнэ, эдгээрээс ялгаатай эсэх, эдгээр аж ахуйн нэгж яг нэг үнээр борлуулсан эсэх зэргийг судалж, тогтоолгүйгээр зөвхөн дээрх ** дугаар тогтоолыг үндэслэн картель үүсгэн гэж дүгнэснийг эрх зүйн үндэслэл бүхий гэж үзээгүй болно.

3.39.Дээрх үндэслэлүүдээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, гомдол гаргагч хуулийн этгээдүүдийг зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоогоогүй, тухайн бараа бүтээгдэхүүний тодорхой хувиар торгох хуулийн заалтыг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан картель үүсгэсэн гэдгийг нотолж чадаагүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дугаар зүйлийн 1**.1, 1**.3 1**.3.1, 1**.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш з ХХК-ын гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний ****** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-аас 70,200 төгрөг гаргуулан гомдол олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ