| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00156/и |
| Дугаар | 141/ШШ2024/00159 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2024/00159
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би хаягт байрлах И х ББСБ ХХК-иас ирүүлсэн, хариуцагч оршин суудаг М-ийн С-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,660,493.98 төгрөг, алданги төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “..."Зээлдэгч М.С нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр L06600161/01 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.С-д цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 7100020861 дугаартай зээлийн дансны дугаартай, 6,400,000.00 төгрөгийг урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5498215627 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2022 оны 10 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,569,681төгрөг, үндсэн хүү 61,927.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,385.44 төгрөг нийт 1,643,993.98 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч С.С-с нийт 1,660,493.98 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие И ББСБ ХХК нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болох 1,660,493.98 төгрөгийн зээлийг авсан үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас ирүүлсэн, хариуцагч С.С-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,660,493.98 төгрөг, алданги төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.С нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,517 төгрөгийн тал хувь болох 20,758 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 20,758 төгрөгийг, хариуцагч С.С-аас 20,758 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас ирүүлсэн, хариуцагч С.С-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,660,493.98 төгрөг, алданги төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч С.С нь зээлийн гэрээний үүрэгт 1,660,493.98 төгрөгийг И ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,517 төгрөгийн тал хувь болох 20,758 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 20,758 төгрөгийг, С.С-аас 20,758 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН