| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00590/И |
| Дугаар | 131/ШШ2024/00608 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2024/00608
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,,,,ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 966,523,90 төгрөг тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь*******-тай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БЗГ21-1241 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 593,393.57 төгрөг
Төлөх ёстой хүү: 326,771.63 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 39,558.70 төгрөг
Нотариатын зөрдөл: 6800 төгрөг
Нийт: 966,523.90 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 469 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
аас зээлийн гэрээний үүргийн 966,523.90 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие*******-аас 966,523.90 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 966,523.90 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 966,523.90 төгрөгийг нэхэмжлэгч Супер Лизинг ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,900 төгрөг, хариуцагч аас 13,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Супер Лизинг ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 966,523.90 төгрөгийг нэхэмжлэгч Супер Лизинг ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,900 төгрөг, хариуцагч аас 13,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Супер Лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА