Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0905

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч *******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ******* 2023 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр тус шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтээ: ...Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******од холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... тухай гэж тодорхойлсон.

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй хэргийн материалтай танилцав. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа шүүхэд бичгээр[1] илэрхийлжээ.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор *******ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаар дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч *******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг[2] хэрэгт хавсаргасан болохыг цохон тэмдэглэе.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******өөс, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******од холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах О.Тэмүүлинд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР