Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 11

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 08 сарын 08-ны өдөр             Дугаар 11                                       Баруун-Урт

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа би Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргад холбогдох Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагатай хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Түмэнцогт сумын засаг дарга Б.Ганцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Түмэнцогт сумын засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Миний хувьд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/91 тоот захирамжаар маргаан бүхий 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн Халх гол төсөлд 2000 га газар олгосон анхны захирамж нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж олгосон байсан тул Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/81 тоот захирамж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг дээрх захирамжаараа давхар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамж хүчингүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг ирүүлсэн. 

Энэхүү хэргийг хянан шалгах явцад хариуцагч Түмэнцогт сумын Засаг дарга Б.Ганцогт нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжаа 2016 оны 07 дугаар сарын 25-ны А/91 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

Иймд хэргийн хариуцагч Б.Ганцогтын зөвшөөрөл нь хуульд харшаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 
 
 
ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭТУЯА