| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00599/И |
| Дугаар | 131/ШШ2024/00611 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2024/00611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,*******, 33-9-1016 тоотод оршин суух, ЙО99021239 регистрийн дугаартай,д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2018 онд тэй танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Тэгээд бидний дундаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүтэй болсон. ын төрсөн нь тэр үед цагаан цахирт ажилладаг байлаа. Тэгээд аавынхаа нэр дээр болгох гэтэл аав, ээж нь хэнийх нь нэр дээр байсан яадаг юм гэж загнаад би нэр дээрээ овоглосон. Учир нь бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн гэргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Хүүгээ 4 нас хүрсний дараа бидний эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү минь 5 настай, өөрийн гэсэн гэр оронгүй хүү минь одоо удахгүй сургуульд орох болсон учир тэтгэлэг тогтоолгох шаардлагатай болсон. Аав нь хүүхдийн тэтгэлэг албан ёсоор хуулийн дагуу төлнө гэж над руу ярьсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү тай төрсөн эцэг мөн болохыг тогтоож эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2018 онд тэй танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Тэгээд бидний дундаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүтэй болж 4 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Бид хоёрын ажил айжуу таардаг тул түүнээс болж бага багаар маргаан үүсэж явсаар байгаад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн маргаан үүсэж бид хоёр тус тусдаа амьдрахаар болсон. Аав нь хүүхдийн тэтгэлэгийг албан ёсоор хуулийн дагуу төлнө гэж над руу ярьсан. Иймд эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
миний бие 2018 онд тэй танилцаж хамтран амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 23-нд дундаасаа хүүтэй болсон. Тэгээд 2020 онд өөрсдийн гэртэй болж хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрач байх хугацаанд нь удаа дараа хэрэлдэж муудалцаж улмаар шоудаж гэртээ оройтож ирж зарим үед ирж хонодоггүй байсан үүнээс нь болж гэр бүлийн уур амьсгал эрс муудаж байгаад сүүлдээ нь өөр хүнтэй сүүлэрч 2 удаа баригдаж байсан нотолгоо нь хүртэл байгаа. Бат-Эрдэнэ миний бие үр хүүхдээ бодож хагацал үзүүлж сэтгэлийн шарх өгөхгүй гэсэндээ ойлгож, уужуу ухаанаа шийдвэр гаргаж 2 удаа уучилсан, энэ явдлаас хойш хамтран амьдарч 2024 оны 02 сард өөр залуутай хамт хөтлөлцөөд явж байхад нь таарснаар мууудалцаж миний бие сэтгэл зүйн болон бие махбодийн хувьд хохирч үлдсэн. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж их зүйл бодсоны эцэст тэй ойлголцож ярилцахаар 2024.02.14-нд уулзах гэж холбоо барьж залгасан боловч утас нь холбогдохгүй хайсан боловч олдоогүй. 2024.02.14-ний шөнийн 2 цагт Буянхишигийн дүү болох Хишигбаярынд очсон. Очсон айлдаа дайлуулж ууж суусан ба хэсэг хугацааны дараа согтож унтсан. 2024.02.15-ны өглөө 9 цагт зодуулж сэрсэн. Мөн хүзүүндээ буцалсан усаар түлүүлж бие махбодийн гэмтэл, сэтгэл санааны хохиролд удаа дараалж өртсөн бөгөөд үүгээр зогсохгүй нь хамаатан садан дүү нартайгаа нийлж худал эсрэг мэдүүлэг өгч гомдол гаргасны үндэслэлээр 5.4.1-р Баянхонгор аймгийн түр саатуулах байранд 10 хоног баривчлагдаж гарч ирсэн. бид хоёр нь хамтран амьдарч байх хугацаандаа хоёулаа ярилцаж тохиролцсоны үндсэн дээр санаа нийлж ахуйн хэрэглээний болон цалингийн зээл авч байсан ба одоо миний бие ганцаараа их хэмжээний зээл төлж байгаа. Үүн дээр үндэслэн ийг хариуцлага хүлээх чадваргүй, гэр бүлийн байдлын тогтворотой биш, ажил хийдэг нэрийдлээр үр хүүхэддээ гаргах цаг зав муу дээр нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх муу зуршилтай тул өөрийн хүү болох Буянбадрахыг ээж т өгөхөөс татгалзаж, Бат-Эрдэнэ миний бие асран хамгаалах эрхээ өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Эрдэнэмандал*******ийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай тодорхойлолт, Оточ номгон өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон
2.1. Хүү ын төрсөн эцгээр Б.Бат-Эрдэнийг тогтоолгох
2.2. Эцэг эс хүү ад хүүхдийн тэтгэлэг гаргуулах
3. Хариуцагч нь хүү ын төрсөн эцэг нь мөн, хүү даа тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын Эрдэнэмандал*******ийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай тодорхойлолт, Оточ номгон өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч нь 2018 оноос хамтран амьдарч байх хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү төрж, эх ээр овоглон төрсний гэрчилгээ авчээ.
Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ыг төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн, хүү ад сар бүр тэтгэлэг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Иймд Б.Бат-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүү ыг эх т асрамжид хэвээр үлдээж, эцэг эс тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүргтгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул хүү нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг , эх нар чөлөөлөгдөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг ...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулахаар заасан тул хариуцагч эс нэг жилийн хугацаанд төлбөл зохих 2,683,800 /223650х12/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 57,891 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч Зузаан овогт Баянмөнхийн Бат-Эрдэнийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ыг эх ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Бат-Эрдэнийн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА