| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00591/И |
| Дугаар | 131/ШШ2024/00615 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Баярсайхан миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 55 настай, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 831 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9677 дугаар лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч Ч.Лхагвасүрэн,******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч*******ы 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч******* нь 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь 1988 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 831 дүгээр лавлагаа, 10-р анги төгсөгчдийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч*******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Дээрх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 831 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн тушаал зэргийг нотлох баримтаар ирүүлснээс үзвэл*******ыг тус газарт малчнаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймд хүсэлт гаргагч*******ы 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Их дугар овогт Бадамын Баярсайханы 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА