Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00622

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин байрлах, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал 6,232,204.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр L33800454 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу:

- 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 7810710841 зээлийн дансны дугаартай, 705,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 432025339 тоот дансанд,

- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 7810071524 зээлийн дансны дугаартай, 767,100 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 432025339 дансанд,

- 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7100129809 зээлийн дансны дугаартай, 4,950,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5247088886 тоот дансанд тус тус шилжүүлсэн, зээл олголт хийсэн.

Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

- 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл 422,997.33 төгрөг, шимтгэл 8,400 төгрөг, хүү 11,681.68 төгрөг, нийт 443,079 төгрөг,

- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн үлдэгдэл 383,547.54 төгрөг, шимтгэл 7,600 төгрөг, хүү 10,592.22 төгрөг, нийт 401,739.76 төгрөг,

- 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн үлдэгдэл 4,605,499.16 төгрөг, хүү 752,223.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,163.03 төгрөг,

- Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,379,885.30 төгрөг, нийт 6,232,204.06 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: ******* нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал 6,232,204.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал 6,232,204.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,665.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 57,332.63 төгрөгийг, хариуцагч *******гаас 57,332.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал 6,232,204.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,665.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 57,332.63 төгрөгийг, хариуцагч *******гаас 57,332.63 төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХБАТ