Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00355

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00355

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ байрлах, ХААН банк ХК (*******)-ийн **********,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Э.Н (**************),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 23,051,455.55 төгрөг, зээлийн хүү 3,250,254.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,371.69 төгрөг, нийт 26,551,081.81 (хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00203/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Н нь ХААН Банкны ************ тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй. 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 6,948,544.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,316,027.86 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,701.09 нийт 1,593,067.70 төгрөг төлсөн байна.

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр 23,051,455.55 төгрөг, зээлийи хүүгийн төлбөр 3,250,254.57 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 249,371.69 төгрөг хугацаа хэтрүүлээд 315 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

Үндсэн зээл 23,051,455.55 төгрөг

Зээлийн хүү 3,250,254.57 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү 249,371.69 төгрөг, нийт 26,551,081.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Н нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ХААН банкны нэхэмжлэлийг гардаж авч танилцлаа. Э.Н би өөрийн төрсөн дүү Э.Д тухайн үед ХААН банкнаас зээл авахдаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Би тус зээлийн мөнгийг өөрийн өрхийн хэрэглээнд хэрэглэж зарцуулсан. Э.Д хувьд надад гарын үсэг зурж өгснөөс өөр зүйлгүй. Би Э.Д тухайн зээлээс нэг ч төгрөг өгөөгүй юм. Одоо миний дүү Э.Д нь ********* сум руу самарт явна гэж хэлээд сураггүй байна. Миний хувьд тус зээлийг өөрөө захиран зарцуулсан тул өөрийн биеэр дангаараа төлж барагдуулах хүсэлтэй байна. Одоо ХААН банкнаас нэхэмжилж байгаа нийт 26,551,081.81 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс миний энэ байдлыг харгалзан үзэж Э.Д хариуцагчаас хасаж тус зээлийг ганц надаас гаргуулж авахыг хүсэж байна. Би уг зээлийг өөрийн нөхөр ************ хамт ойрын хугацаанд төлж барагдуулмаар байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Э.Н холбогдуулан үндсэн зээл 23,051,455.55 төгрөг, зээлийн хүү 3,250,254.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,371.69 төгрөг, нийт 26,551,081.81 (хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б нь хариуцагч Э.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн *********** дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэснийг дурдлаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,551,081.81 (хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн **************-ний өдөр Татварын ерөнхий газрын ***********тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,706 (хоёр зуун ерэн мянга долоон зуун зургаа) төгрөгийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Э.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *************** нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н* холбогдох, үндсэн зээл 23,051,455.55 төгрөг, зээлийн хүү 3,250,254.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,371.69 төгрөг, нийт 26,551,081.81 (хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,551,081.81 (хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,706 (хоёр зуун ерэн мянга долоон зуун зургаа) төгрөгийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,353 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ