Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00623

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: оршин байрлах, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн *******

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* нарт холбогдох

Зээл 50,000,000 төгрөг, хүү 2,453,334 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 52,469,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/619 дүгээр захирамжийн дагуу ******* ******* ******* ******* ******* нь , нартай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч , нар нь 50,000,000 төгрөгийн зээл авч, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлөлт хийх байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* болон хариуцагч , бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч , нь 52,469,334 төгрөгөөс 19,136,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлнө.

2.2. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.

2.3. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч , нар нь зээл 50,000,000 төгрөг, хүү 2,453,334 төгрөг, нийт 52,453,334 төгрөгөөс 19,136,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 420,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 210,148 төгрөгийг, хариуцагч , нараас 210,148 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нар нь зээл 50,000,000 төгрөг, хүү 2,453,334 төгрөг, нийт 52,453,334 төгрөгөөс 19,136,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 16,666,667 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 420,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 210,148 төгрөгийг, хариуцагч , нараас 210,148 төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* ******* ******* -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                 Б.МӨНХБАТ