Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,    

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

- хохирогч Г.Баатар, М.Энхбаатар, А.Энхтуяа

  • шүүгдэгч М.Оюунтүлхүүр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данаа овогт Магсарын Оюунтүлхүүрт холбогдох эрүүгийн 1734000700016 тоот хэргийг 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Дэнжийн 11-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг харицах чадвартай, Данаа овгийн Магсарын Оюунтулхүүр /РД: ПЮ79031868/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Магсарын Оюунтүлхүүр нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 Дугаар багийн нутаг 230/115 дахь км- ийн шонгийн хооронд хатуу хучилттай замд Тоёота Гранд марк-2 маркийн 89-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 19-67 УНП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас М.Энхбаатар, А.Энхтуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Баатар, Э.Хонгорзул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Оюунтүлхүүр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Г.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн нөхөр нь хохирлыг барагдуулна гэж хэлж байсан. Бид нар шүүгдэгчид уян хатан хандсан. Даатгалаас 5.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Үнэлгээ 6.500.000 төгрөг болсон. Зээлтэй машин байсан тул сүүлийн 3 сарын банкны мөнгийг нэхэмжилж байна. Би сард 210.000 төгрөг төлдөг байсан гэв.

Хохирогч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би монгол алт хөтөлбөрт ороод тэнцээд ажилдаа орох санаатай онгоцоор нисэх гээд 7 дугаар сарын 04-ний өдөр Г.Баатар ахын машинд суугаад Улаанбаатар хот явж байсан. Тэгээд би Баруун-Хараа өнгөрч яваад унтсан байсан. Тэгээд нэг сэрээд миний утас дугараад байхаар нь аваад ярих гэтэл ярьж чадахгүй болсон байсан. Миний эрүү 3 хугарсан. Хохиролд нийт 1.617.330 төгрөг баримтаар нэхэмжилсэн. Шүүгдэгчээс би хохиролд 1.300.000 төгрөг авсан. Миний 4 араа цөмрөөд шүдгүй болсон ба ам нээгдээд удаагүй байна. Би байрны зээлтэй, зээлээ төлж чадахгүй 4 сар болоод банкнаас мэдэгдэл ирчихсэн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.

  Хохирогч А.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг тохиолдлын чанартай болсон гэж бодож байгаа. Тийм учраас шүүгдэгчийг адилхан эмэгтэй хүмүүс гэж бодоод уян хатан хандаж байсан. Тэгээд цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зээлийг нэхэмжлэхгүй гэж бодож байсан боловч шүүгдэгч над руу нэг ч удаа яриагүй, надаас уучилалт гуйгаагүй. Би зөвхөн баримттай гарсан хохирлыг төлчих гэж хэлж байсан. Би тогооч мэргэжилтэй, байнга зогсоо ажил хийдэг тул намайг цаашид ажлаа хийх боломжгүй грүпт орно гэсэн болохоор сэтгэл санааны хувьд их дарамттай байгаа. Миний аарцагны хугарал зөрүүтэй эдгэсэн. Цаашид эмчтэйгээ уулзаад дахин хагалгаанд орох байх. М.Оюунтүлхүүр надад 1.100.000 төгрөг өгсөн байгаа. Би хохиролд 8.482.200 төгрөг нэхэмжилж байсан. Үүн дээрээ сүүлд эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэмээд нийт 10.498.600 төгрөг нэхэмжилж байна” гэв.   

Хохирогч Э.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор Приус-20 маркийн 19-67 УНП улсын дугаартай машинд суугаад явсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг руу ороод явж байтал эсрэг урсгалаас 2 машин ирж явсан бөгөөд эхний машин хажуугаар өнгөртөл ард нь явж байсан Гранд маркийн машин гэнэт өөдөөс дарж орж ирээд мөргөчихсөн..жолоочтойгоо нийлээд 5 хүн сууж явсан..жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй мөн хойд талд нь явсан эрэгтэй 2 хүн нилээн гэмтсэн. Миний баруун хөлний шилбэ хавдаж зүүн мөр хөдөлж болохгүй, толгой хавдсан бас энд тэнд хөхөрсөн байна...гэмтлийн зэргээ тогтоолгож эмчилгээний зардал гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Б.Пүрэвгэрэлийн “Төв аймгийн Жаргалат сумын салдаг уулзварын ойролцоо байх 234 дүгээр замын километр заалтын шонгийн орчимд хар саарап өнгийн Тоёота Гранд Марк-2 маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-138 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8848 тоот дүгнэлтэнд:

  • М.Энхбаатарын биед эрүү яс, хоншоор ясны хугарал, 2 шүдний сулрал, эрүү, зүүн тохой, зүүн шилбэ, эрүү өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-30 тал/,

 

Шүүхийн       шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8804 тоот дүгнэлтэнд:

  • Э.Хонгорзулын биед зулайн хуйх, баруун шуу, баруун шилбэ, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, хэвлий, шүүн шууны цус хуралт, умайн булчингийн цочрол бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид гэмтэл нь ерөнхий хөлдөлмөрийн чалварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-35 тал/,

 

Шүүхийн       шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8835 тоот дүгнэлтэнд:

  • Г.Баатарын биед биеийн ерөнхий доргилт, тархи доргилт, цээж, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид гэмтэл нь ерөнхий хөлдөлмөрийн чалварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8839 тоот дүгнэлтэнд:

  • А.Энхтуяагийн биед 2 уушигны ард дэлбэнгийн голомтлог няцрал, өвчүү яс, баруун 3-7-р хавирганы хугарал, зүүн эгэм яс, зүүн сүүжний дэлбээ, сүүжний тогооны багана тойрсон хугарлууд, зүүн ууц сүүжний үе дайрсан хугарлууд, ууц суужны холбоосны салалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, зүүн гуяны шарх, зүүн бөөрний арын эслэгийн шингэн хуралдалт, бүслэхийн 1-р нугалмын сэртэн ясны хугарал, цээж баруун шилбэний цус хурал гэмтэл тогтоогдлоо,
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна” гэх дүгнэлт /хх-40 тал/,

-”Ашид билгүүн” ХХК-ийн №281 дугаартай Тоёота Приус-20 маркийн 19-67 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ.

-Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №70 дугаартай шинжээчийн:

-Тоёота Гранд Марк-2 маркийн 89-05 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Оюунттүлхүүр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. МУ-ын ЗХД-ийн 8.2-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зочдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гархаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

  • Тоёота Приус-20 маркийн 19-67 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Баатар нь МУ-н ЗХД-ийг зөрчөөгүй гэж үзэв.
  • Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэшдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв.
  • Тоёота Гранд Марк-2 маркийн 89-05 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Тоёота Приус-20 маркийн 19-67 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй,
  • Жолооч М.Оюунтүлхүүрийн ЗХД-ийн дээх заалтыг зөрчсөнөөс болж осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэв
  • Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-60 тал/,

 

БУСАД БАРИМТУУД:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-11 хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14 хуудас/,

-Автомашин техникийн үнэлгээ /хх-53-58 хуудас/,

-Хохирлын баримтууд /хх-92-125, 140-143 хуудас/,

-Прокурорын 2017 оны 08 дугаар сарын 22-ны №11 тоот тогтоол /хх-132 хуудас/,

-Мөрдөгч О.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тухай тогтоол /хх-136 хуудас/,

-Монполимент ХХК-ны 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №194 тоот албан бичиг /хх-155 тал/,

-Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №261 дугаар лавлагаа /хх-75 хуудас/,

-Төв аймаг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №3123 тоот албан бичиг /хх-71 хуудас/,

-Шүүгдэгч М.Оюунтүлхүүрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 69 хуудас/ байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Магсарын Оюунтүлхүүр нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг 230/115 дахь километрийн шонгийн хооронд хатуу хучилттай замд Тоёота Гранд марк-2 маркийн 89-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 19-67 УНП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас М.Энхбаатар, А.Энхтуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Баатар, Э.Хонгорзул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Г.Баатар, М.Энхбаатар, Э.Хонгорзул, А.Энхтуяа нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Пүрэвгэрэлийн мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №70 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № 8839, 8835, 8848, 8804 тоот дүгнэлтүүд болон шүүгдэгч М.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Оюунтүлхүүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Оюунтүлхүүрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Баатар нь эд хөрөнгийн хохиролд 6.500.000 төгрөгийн, Хаан банкны лизингийн 7.8.9.10 сарын төлбөр болох 840.000 төгрөгийн нийт 7.340.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч М.Энхбааатар нь эмчилгээний зардлын 1.617.330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хохирогч А.Энхтуяа нь эмчилгээ болон бусад зардалд 8.482.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч М.Оюунтүлхүүр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч Г.Баатарт 5.000.000 /таван сая/ төгрөгийг, хохирогч М.Энхбаатарт 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг, хохирогч А.Энхтуяад 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байна.

Шүүх хохирогч Г.Баатарт эд хөрөнгийн хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Энхбаатарт эрүүл мэндийн хохиролд  287330 /хоёр зуун наян долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг, хохирогч А.Энхтуяад 2.933.500 /хоёр сая есөн зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг тус тус шүүгдэгч М.Оюунтүлхүүрээс гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч А.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дүгнэхдээ хавтаст хэргийн 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113 дугаар хуудасны 70.000 төгрөгийн баримт, 114,142-р хуудасны 30.000 төгрөгний баримт, 143-р хуудсанд тус тус авагдсан баримтуудын үнийн дүн болох 3.720.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 343.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4.063.500 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шүүгдэгчийн хохирогчид төлсөн 1.100.000 төгрөгийг хасч нийт 2.963.500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин хохирогч Г.Баатарын Хаан банкны лизингийн 7.8.9.10 сарын төлбөр болох 840.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Энхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа, хохирогч А.Энхтуяа нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Учир нь хохирогч Г.Баатар нь Хаан банкинд хэдэн оны хэдэн сард гэрээ хийсэн болох нийт хэдэн төгрөгний зээлтэй болох талаарх нотлох баримт авагдаагүй байна.

Хохирогч А.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт “ 1 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн” гэж мэдүүлсэн атлаа 3 удаа эмнэлэгт хэвтсэн талаар баримт гаргаж өгсөн нь эргэлзээтэй байна. Тодруулбал хавтаст хэргийн 113-т 2017 оны 7 сарын 28-нд хэвтэж эмчлүүлсний ор хоногийн 300,000 төгрөгийн, хавтаст хэргийн 142-т хэвтэж эмчлүүлсний 900,000 төгрөг, сахиурын 300,000 /800.000 аль нь болох/ төгрөгийн баримтууд нь хуулбарласан хувь дээр санхүүгийн тамгатай, үг үсэг ойлгомжгүй давхардсан бичиглэлтэй байх тул хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн өвчтөний түүх болон эх хувиар нь бүрдүүлж хавсаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт Хаан банкны зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн боловч ямар зээлийн гэрээ болох хэзээ хэдэн онд байгуулсан гэрээ болох нь тодорхойгүй, гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн  улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Sамsung J-7 маркийн гар утсыг үндсэн үнэ 788.000 төгрөгөөр тооцож хөнгөлөлтэй үнэ болох 725000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт 30209 төгрөг төлөхөөр тооцож авсан байна.

 

Хавтаст хэргийн материалаас үзэхэд эд зүйлийг үнэлсэн үнэлгээ авагдаагүй, тухайн утас ашиглагдах боломжтой болон боломжгүй болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй / хэрэг учрал 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон байдаг/ зэ                                                                                                                                                                                                                                                                                рэг нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн бусад зардал болох 2.482.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болох хавтаст хэргийн 115-122-р хуудсанд авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хэрэглэсэн ахуйн бараа, хоол хүнс, унааны зардал, эмч дуудаж авчирсан зардал, хувийн сахиул, эмнэлэг ороход гэх мэт зардлуудыг тусгасан байна. Хэдийгээр хохирогч энэ гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эдийн бус хохиролын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хуулинд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд гаргаж шүүх нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг. Ийм учраас дээрх баримтаа нотлох баримтын хүрээнд бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг,  

хохирогч М.Энхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “ хагалгаанд дахиж орох шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардал, мөн ажилгүй байсан хугацааны цалин, унааны зардлаа нэхэмжилнэ” гэсэн хүсэлт нь үндэслэлтэй боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хаана ямар ажил эрхэлж байсан хэдэн төгрөгний цалин авч байсан, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, хаанаас хаашаа ямар тээврийн хэрэгсэлээр зорчсон болох шатахууны тасалбар зэрэг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Хонгорзул нь мөрдөн байцаалтын шатанд “ эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэж мэдүүлж байсан боловч шүүхэд бичгийн нотлох баримтаа ирүүлээгүй. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Нямтайван мөрдөн байцаалтын шатанд “ 89-05 УНГ улсын дугаартай хар саарал өнгийн гранд маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. М.Оюунтүлхүүр нь миний эхнэр учраас хохирлын үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон иргэний бичиг баримтын талаар:

Шүүгдэгч М.Оюунтүлхүүр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч будаа агшаагч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Д.Нямтайваны эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 89-05 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 6, 36.6, 36.7 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.7, 1.8, 4, 5, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Данаа овгийн Магсарын Оюунтүлхүүрийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Оюунтүлхүүрт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Данаа овгийн Магсарын Оюунтүлхүүрт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Данаа овогт Магсарын Оюунтүлхүүр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Оюунтүлхүүр нь хохирогч Г.Баатарт 5.000.000 төгрөгийг, хохирогч М.Энхбаатарт 1.330.000 төгрөгийг, хохирогч А.Энхтуяад 1.100.000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч М.Оюунтүлхүүрээс 1.500.000 төгрөгийг хохирогч Г.Баатарт, 287.330 төгрөгийг хохирогч М.Энхбаатарт, 2.963.500 төгрөгийг хохирогч А.Энхтуяа нарт тус тус олгож, хохирогч Г.Баатарын 840.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Энхбаатар, А.Энхтуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч М.Оюунтүлхүүр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн М.Оюунтүлхүүрийн эзэмшлийн будаа агшаагч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Оюунтүлхүүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА