Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0042

 

                                                                           Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Г.Э Шүүгдэгч Т.Б Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой Т.Б-д холбогдох, 1825000000081 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн  Б овгийн Т-н Б,

Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.З-г 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн Т-н Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэн, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулан, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т:Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дэд шатны прокурор эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.З-г 2016 оны 10 сараас 2018 оны 01 сарын 27-ны өдрийн хооронд байнга зодож, гэр бүпийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд:

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүй хорих ялыг тэнсэж, эрх хязгаарлах. үурэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1.1-т ...ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх..." -ээр хуупьчилсан байх яллагдагчид ял оногдуулан тэнсэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн яллагдагчид оногдуулсан ял нь хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигт тохироогүй буюу хохирогчийг зодохгүй байх зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. яг хөнгөдсөн байна.

Яллагдагч Т.Б нь урьд 2018 оны 08 дугаар сард хэргийн хохирогч хамтран амьдрагч Д.З-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эруүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан боловч энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гзр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоогд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна...., шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...., мөн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газраас Б овгийн Т-н Б-г 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хамтран амьдрагч Д.З-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 т зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч түүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, оногдуулсан ялыг тэнсэж, хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд оролцсон прокурорын дээд шатны прокурор эс зөвшөөрч ....... шүүгдэгч Т.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүй хорих ялыг тэнсэж, эрх хязгаарлах. үурэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1.1-т ...ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх..." -ээр хуульчилсан байхад яллагдагчид ял оногдуулан тэнсэж буй нь хууль зуйн үндэслэлгүй байна.

Мөн яллагдагчид оногдуулсан ял нь хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигт тохироогүй буюу хохирогчийг зодохгүй байх зан үйлээ засах суртгалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. ял хөнгөдсөн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох болно гэж эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.З-г 2016 оны 10 дугаар сард нүүр рүү нь цохиж, алгадах, үсдэх, хутга гаргаж ална шүү гэж айлгах зэргээр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хана руу толгойгоор нь мөргүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үснээс нь зулгааж, машины шил мөргүүлэх, куртикийг нь урах, буйдан дээр дарж хоолойг нь боох, нүүр рүү цохих, зэргээр байнгийн шинжтэй зодох хүчирхийлэл үйлдэж хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр машин барьж яваад би Б-д битгий найз нартаа муухай хандаж байгаач гэсэн. Гэтэл намайг үсдэж доош нь дараад толгой хэсэгт 2-3 удаа цохиж, ам дарсан, алгадсан, машины шил мөргүүлсэн. Өмнө нь намайг 12 цаг өнгөрөөж орж ирлээ гэж зодож байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-нд ОО-д оруулж толгойгоор хана мөргүүлсэн 2017 оны 08 дугаар сард зодож шүүхээр торгох ял шийтгүүлсэн. 2017 оны 10 дугаар сард зодож байсан. 2018 оны 01 дүгээр сарын 27-нд хоолой боож толгой руу цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бүх зүйл миний буруу. Би Д.З-н үснээс нь зулгааж, амыг нь барьсан нь үнэн. Нийтийн байранд орилж чарлаад байхаар нь битгий орил гэж амыг нь барьсан. Миний гэр бүл, найз нөхдийг ирэхэд дургүйцдэг гэх мэт янз бүрийн шалтгаанаас болж муудалцдаг. Би эхнэртээ гар хүрсэн, алгадсан нь үнэн. Би архи, пиво уусан согтуу байсан. Харин хоолойг нь боогоогүй, З-н амыг хүчээр дарж байгаагаа зөв л гэж бодож байна. Би хоёр удаа л алгадсан гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар шинжээчийн

Хохирогч Д.З-н биед тархи доргилт, нүүр, хүзүү, баруун гуя, толгойн зөөлөн эдэд 6 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1- дзаасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6 д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс Т.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй байна. Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлаж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна. Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, ялыг тэнсэж хохирогчийг зодохгүй байх, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд тэнссэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 д заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, дээд шатны прокурорын .......... ял оногдуулж тэнсэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хэсгийг хүлээн авч...... хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.1 д заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй ял оногдуулсан байна.... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн прокурор эсэргүүцэлд хуулийн зүйл, хэсгийг хуульд заасны дагуу бичээгүй, шүүгдэгчийг яллагдагч гэж бичсэн зэрэг зөрчил байгааг цаашид анхаарах шаардлагатай. Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн байна. Шүүгдэгчээс хохирогчийн жолооны үнэмлэхийг гаргуулж олгохоор шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар Т.Б-д 6 сарын хорих ялаар шийтгэссүгэй гэснийг шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 т зааснаар Т.Б-г тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдаж Д.З-д хүчирхийлэл үйлдэхгүй байх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.1 т зааснаар Т.Б-г хохирогч Д.З-н амьдарч байгаа болон ажлын байранд очихгүй байх, хохирогчтой харилцахгүй байх хязгаарлалт тогтоосугай гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Д.З-н автомашин жолоодох эрхийн үнэмлэхийг Т.Б-с гаргуулж Д.З-д олгосугай.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР