Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00802

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00802

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн,

Хариуцагч: О.З

Зээлийн гэрээний үүрэг 1,737,186.52 (нэг сая долоон зуун гучин долоон мянга нэг зуун наян зургаа) төгрөг (тавин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00774/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой З нь Супер лизинг ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр БЗГ22-1478 тоот зээлийн гэрээ байгуулж ,1,349,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар: Үндсэн зээл: 1,043,026.80 төгрөг, үндсэн хүү 633,181.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,678.21 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,737,186.52 (нэг сая долоон зуун гучин долоон мянга нэг зуун наян зургаа) төгрөг (тавин хоёр) мөнгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч О овогтой З нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 546 хоногт хугацаа хэтэрсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд О овогтой З нь зээлийн гэрээний үүрэг болох 1,737,186.52 (нэг сая долоон зуун гучин долоон мянга нэг зуун наян зургаа) төгрөг (тавин хоёр) мөнгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч О.З шүүхэд гаргасан тайлбартаа: Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2022 онд зээлээр гар утас авч байсан.

Одоо зээлийн төлбөр нийт 1,737,186.52 төгрөг төлөхөд маргах зүйлгүй. Энэ мөнгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч О.Зд холбогдуулан 1,737,186.52 (нэг сая долоон зуун гучин долоон мянга нэг зуун наян зургаа) төгрөг (тавин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,745 төгрөгийн тал хувь болох 21,372.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Заас улсын тэмдэгтийн хураамж 21,372.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 1,737,186.52 (нэг сая долоон зуун гучин долоон мянга нэг зуун наян зургаа) төгрөг (тавин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.З хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкинд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,745 төгрөгөөс 21,372.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Заас улсын тэмдэгтийн хураамж 21,372.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА