Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02018

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/02018

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******дүүргийн ** дугаар хороо, ******* , *********, ************** хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Г.Э*******, С.С*******, Г.Р******* нар Х******* ХК-ийн ******дүүрэг, ********, ** тоот хаягт орших, ******* дүүрэг, ******* тооцооны төвтэй 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Г.Э*******, С.С*******, Г.Р******* нар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6.473.854,7 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүнд 5.163.379,7 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 6.274,6 төгрөг, нийт 11.643,509 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээг авсан боловч зээлээ төлж дуусаагүй тул банк хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу ****** дүүргийн ** дүгээр хороо,********** гудамж,** тоот хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар 12-ны өдрийн 182/ШЗ2024/04613 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар барьцаат зээлийн гэрээ , зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х*******инд гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Х*******инд гаргасан тодорхойлолт, ******* дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Э*******, С.С*******, Г.Р******* нараас зээлийн гэрээний үүрэг шаардаж, шүүх хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нар хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудангийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Г.Э*******, С.С*******, Г.Р******* нар ****** дүүргийн ** дүгээр хороо, ***********гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э*******, С.С*******, Г.Р******* нар ****** дүүргийн ** дүгээр хороо,****** гудамж, ** тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Х******* ХК хуульд заасан харьяаллын дагуу Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Х******* ХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г*******ийн Э******* /РД:/, Сгийн С******* /РД:/, Г*******ийн Р******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Э*******, С.С*******, Г.Р******* нарыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН