| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00567/И |
| Дугаар | 131/ШШ2024/00574 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *******ын найман жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын хүн эмнэлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн №259351 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай архивын лавлагаа, *******ын Хүн эмнэлгийн ХЗБУБ-ын бүх гишүүдийн хурлын 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2 дугаартай протокол, *******ын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №3 дугаартай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч *******гийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *******ын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *******ын 8 жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын Хүн эмнэлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ******* нь 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *******ын 8 жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын Хүн эмнэлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь байрны сурагчдыг хооллоход туслах тогооч зайлшгүй шаардлагатай тул *******ыг тогооч Сарантуяаг ажилд нь ортол туслах тогоочоор авсан тухай *******ын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №3 дугаартай тушаал, *******ын эмнэлэгт тогоочоор авч ажиллуулсан тухай тэмдэглэсэн хөдөлмөрийн №259351 дугаартай дэвтрийн хуулбар, түүний 1989-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай архивын лавлагаа, хуралд оролцсон тухай *******ын Хүн эмнэлгийн ХЗБУБ-ын бүх гишүүдийн хурлын 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2 дугаартай протокол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. *******ын ажилласан тухай Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 191 дугаартай архивын лавлагаа, *******ын Хүн эмнэлгийн ХЗБУБ-ын бүх гишүүдийн хурлын 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2 дугаартай протокол, *******ын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №3 дугаартай тушаал зэргийг архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл ******* нь сургуулийн дотуур байрны туслах тогооч, хүн эмнэлэгт тогооч байсан бөгөөд хөдөлмөрийн №259351 дугаартай дэвтэрт *******ын эмнэлэгт тогоочоор авч ажиллуулсан тухай тэмдэглэсэн байх тул түүний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймд хүсэлт гаргагч *******ын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *******ын 8 жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын Хүн эмнэлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *******ын 8 жилийн сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *******ын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА