| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00631/И |
| Дугаар | 155/ШШ2024/00695 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00695
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00695 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.ны С.а,
Хариуцагч: О.ы Т.,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2024/00631/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С.а, хариуцагч О.Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С.а нь хариуцагч О.Т.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О.Т., бид хоёр 2021 онд үерхээд 2022 оны 6 дугаар сараас эхлэн хамт амьдарч, энэ хугацаанд **************** өдөр хүү Т.И төрсөн, бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүдээ төрсний гэрчилгээ авахдаа өргөдөл өгөөд ааваар нь овоглож бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд О.Т. гэрээсээ өглөө гараад орой ирдэг, хамт байхыг хүсдэггүй, мөн өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байсан. Бид 1 жил 3 сар орчим хамт амьдарсан, одоо би хүүтэйгээ ээжийндээ амьдардаг, О.Т. хүүдээ туслалцаа, дэмжлэг үзүүлэхгүй байна.
Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Ид төрсөн эцэг О.Т.гаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2021 онд танилцан үерхэж байгаад тусдаа гарахаар болж, байшин барьж, тэнд хэсэг хугацаанд хамт амьдарсан. Бидний дундаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т.И төрсөн. Би 2-3 төрлийн ажил хийдэг болохоор зав муутай байдлаас болж, Х.С.а уурладаг байсан. Одоо тусдаа амьдарч байгаа тул хүү Т.Ид хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Далайн Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, хүү Т.Иийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан Х.С.агийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5 дахь тал)
4. Хариуцагчаас шүүхэд ямар нэг тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: О.Т., бид хоёр 2021 онд үерхэн хамт амьдарч, энэ хугацаанд *************** өдөр хүү Т.И төрсөн, бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хүүдээ төрсний гэрчилгээ авахдаа өргөдөл өгөөд ааваар нь овоглож бүртгүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд О.Т. гэрээсээ өглөө гараад орой ирдэг, хамт байхыг хүсдэггүй, мөн өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн байсан. Бид 1 жил 3 сар орчим хамт амьдарсан, одоо би хүүтэйгээ ээжийндээ амьдардаг, хүүдээ туслалцаа, дэмжлэг үзүүлэхгүй байгаа тул хүү Т.Ид төрсөн эцэг О.Т.гаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Бид хоёр 2021 онд танилцан үерхэж байгаад тусдаа гарахаар болж, байшин барьж, тэнд хэсэг хугацаанд хамт амьдарсан. Бидний дундаас ********************* өдөр хүү Т.И төрсөн. Би 2-3 төрлийн ажил хийдэг болохоор зав муутай байдлаас болж, Х.С.а уурладаг байсан. Одоо тусдаа амьдарч байгаа тул хүү Т.Ид хүүхдийн тэтгэлэг төлнө гэж тайлбарлалаа.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Зохигч болох Х.С.а, О.Т. нар 2021 онд танилцан, хамт амьдарч байхдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Т.И төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан Монгол улсын иргэн: эмэгтэй, регистрийн дугаар: *****************, иргэний бүртгэлийн дугаар: **************** овог: Хөх бүргэд, эцэг (эх)-ийн нэр: Х.н, өөрийн нэр: С.а, ашиглах зориулалт: бусад гэх бичилттэй 2******************* дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ***************, Хүүхдийн: Овог: *******, эцэг (эх)-ийн нэр: Т., нэр: И, хүү, ********************-нд Хөвсгөл Мөрөн газар төрснийг Хөвсгөл Мөрөн төрсний бүртгэлд 2023 оны 04 сарын 18-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн: ИБД: *******************, РД: *****************, иргэний харъяалал: Монгол, овог: Пагма, эцэг (эх)-ийн нэр: О., нэр: Т.. Эхийн: ИБД: ******, РД: ************, иргэний харъяалал: Монгол, овог: Хөх бүргэд, эцэг (эх)-ийн нэр: Х.н, нэр: С.а гэх бичилттэй ИБД: ***************** дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Далайн-Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн овог: Т., нэр: И, нас: 1н 1с, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 3 дахь тал)
5. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Зохигч болох Х.С.а, О.Т. нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ асрамжлах үүрэгтэй болохыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг тул О.Т.гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, хүү Т.Иийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.С.а хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч О.Т.гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.И-ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2**************** өдөр төрсөн хүү Т.И 01 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 447,300 төгрөгийн 50 хувь болох 223,650 төгрөгийг сар бүр эцэг О.Т. төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Т.Ид сар бүр төлөх 223,650 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,683,800 төгрөг болж байна.
6. Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 57,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57,891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******************-ны өдөр төрсөн хүү Т.Иийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг О.Т.гаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.С.агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т.гаас улсын тэмдэгтийн хураамж 57,891 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х.С.ад олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА