Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00803

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00803

Хөвсгөл аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  Оийн Эт холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5,484,614.88 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/00835/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Э нь манай компанитай 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр И00004558 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч О.Эын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 7812557490 дугаартай зээлийн дансны дугаартай, 709,000 (долоон зуун есөн мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890459133 банкны тоот дансанд;

2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 7100348391 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,005,000 (нэг сая таван мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890459133 банкны тоот дансанд;

2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 7100348244 дугаартай зээлийн дансны дугаартай 1,000,000 (нэг сая) төгрөгийн урт хугацаатай зээлийг 18 сарын хугацаатай

, сарын 3.6 хүүтэйгээр зээлдэгчийн 5890459133 банкны тоот дансанд;

2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 7100341111 дугаартай зээлийн дансны дугаартай 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890459133 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.  2024 оны 1 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 709,000 (долоон зуун есөн мянга) төгрөг, шимтгэл 14,180.00 (арван дөрвөн мянга нэг зуун ная) төгрөг, үндсэн хүү 157,339.73 (нэг зуун тавин долоон мянга гурван зуун гучин ес) төгрөг (далан гурав) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 25,174.36 (хорин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг (гучин зургаа) мөнгө, нийт 905,694.09 (есөн зуун таван мянга зургаан зуун ерөн дөрөв) төгрөг (ес) мөнгө.

2.  2024 оны 1 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 953,323.76 (есөн зуун тавин гурван мянга гурван зуун хорин гурав) төгрөг (далан зургаа) мөнгө, үндсэн хүү 161,777.15 (нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун далан долоо) төгрөг (арван тав) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2,752.71 (хоёр мянга долоон зуун тавин хоёр) төгрөг (далан нэг) мөнгө, нийт 1,117,853.62 (нэг сая нэг зуун арван долоон мянга найман зуун тавин гурав) төгрөг (жаран хоёр) мөнгө.

3.  2024 оны 1 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 948,602.74 (есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хоёр) төгрөг (далан дөрөв) мөнгө, шимтгэл 0.00, үндсэн хүү 160,975.35 (нэг зуун жаран мянга есөн зуун далан тав) төгрөг (гучин зургаа) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2,737.53 (хоёр мянга долоон зуун гучин долоо) төгрөг (тавин гурав) мөнгө, нийт 1,112,315.62 (нэг сая нэг зуун арван хоёр мянга гурван зуун арван тав) төгрөг (жаран хоёр) мөнгө.

4.  2024 оны 1 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 1,996,696.72 (нэг сая есөн зуун ерөн зургаан мянга зургаан зуун ерөн зургаа) төгрөг (далан хоёр) мөнгө, шимтгэл 0.00, үндсэн хүү 338,794.58 (гурван зуун гучин найман мянга долоон зуун ерөн дөрөв) төгрөг (тавин найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5,760.25 (таван мянга долоон зуун жар) төгрөг (хорин тав) мөнгө, нийт 2,341,251.55 (хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавин нэг) төгрөг (тавин тав) мөнгө. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500.00 (долоон мянга таван зуу) төгрөг.

Иймд хариуцагч О.Эаас нийт 5,484,614.88 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян найм) мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О овогтой Э (РД: **************)-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,484,614.86 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян зургаа) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч О.Э манай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч О.Эт холбогдуулан 5,484,614.88 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,484,614.88 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян найм) мөнгийг хариуцагч О.Э төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*********** 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,703.84 төгрөгийн тал хувь болох 51,351.92 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамж  51,351.92 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХКолгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,484,614.88 (таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг (наян найм) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,703.84 төгрөгөөс 51,351.92 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамж 51,351.92 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА