| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2023/00460/И/Н |
| Дугаар | 131/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2024/00631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.10 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч ******* гуравдагч этгээд ******* 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* эх *******ын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус баримтлан хүү ******* 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг *******оос гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү ******* хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү ******* хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг ******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх *******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайнбилэгт даалгасугай.
8. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаарт бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Р хаягт байршилтай, , квадрат талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 54,000,000/тавин дөрвөн сая/ төгрөгөөс гэр бүлийн гишүүн 2 хүнд ногдох хэсэг 36,000,000/гучин зургаан сая/ төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цэрэндуламын хариуцагч *******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг, хүсэлт гаргагч ******* гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ