Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02019

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/02019

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ********** , **** тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.М*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.М******* нь ******* тоот зээлийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сарын 3.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар байгуулсан ба тоёота акуа-Р10 /2017 2022/ маркийн******* арлын дугаартай, автомашин барьцаалан 14.700.000 төгрөгийг зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тул 20.876.840,6 төгрөгийг гаргуулахаар манай компанитай гэрээ байгуулах үед оршин сууж байсан ******* дүүргийн ** дугаар хороо, **** хороолол, /*******/ ** байр, ** тоот хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/05602 дугаар захирамжаар хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байх тул П.М*******ыг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5602 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, компанийн дүрэм, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээ, П.М*******ын иргэний үнэмлэхийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.М*******аас зээлийн гэрээний үүрэг нэхэмжилж, шүүх хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь монгол шуудангийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5602 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул П.М*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.П.М******* ******* дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, /*****/ ** байр, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5602 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.М******* ******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, /*******/ ** байр, ** тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Н******* ******* ХХК хуульд заасан харьяаллын дагуу П.М*******ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Н******* ******* ХХК-ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Пын М******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар П.М*******ыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН