| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00468/И |
| Дугаар | 155/ШШ2024/00674 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00674
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00674 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Р. Э-д холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 15,621,878.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,726,242.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228,520.89 төгрөг, нийт 19,576,641.39 (арван есөн сая таван зуун далан зургаан мянга зургаан зуун дөчин нэг) төгрөг (гучин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2024/00468/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Э- нь ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/202248403544 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,378,121.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,805,731.49 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,746.57 төгрөг, нийт 6,186,600 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 15,621,878.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,726,242.44 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228,520.89 төгрөг хугацаа хэтрүүлээд 300 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 15,621,878.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,726,242.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228,520.89 төгрөг, нийт 19,576,641.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ХААН банкны Түнэл салбараас 2022 оны 6 дугаар сард 20,000,000 төгрөгийн малчны зээл авч тус ХААН банкны Түнэл салбарын эрхлэгч ажилтай Т.М-т өгсөн. Т.М- нь би зээлийн гэрээг нь гаргаад өгье, та ирж гарын үсэг зураад өгөөрэй. Би зээлийн төлбөрийг төлөх хугацаанд нь төлж байгаад хугацаанаас нь өмнө төлж дуусгана гэж хэлж итгүүлсэн. Банкны эрхлэгч эрх бүхий ажилтан учир миний бие итгэж зөвшөөрөн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Тэгээд тус зээлээс төлөгдсөн 6,186,600 төгрөгийг Т.М- төлсөн. Гэхдээ зээлийг бүхэлд нь төлөхгүй өр үүсэж миний бие хариуцагчаар татагдсан, улмаар зээлийн мэдээллийн ангилалд муу зээлдэгчээр бүртгэгдсэн, ар гэрийхэндээ хэлээгүйн улмаас ийм их хэмжээний өр төлбөрт орсондоо сэтгэл санаагаар хямарч хохирч байгаа билээ.
Нэгэнт миний бие гарын үсэг зурж зээл авч, Т.М-т өгсөн нь үнэн тул банкны өр нийт 19,576,641.39 төгрөгийг Р.Э- би төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Р.Э-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 15,621,878.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,726,242.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228,520.89 төгрөг, нийт 19,579,641.39 (арван есөн сая таван зуун далан есөн мянга зургаан зуун дөчин нэг) төгрөг (гучин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Э- 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ...Нэгэнт миний бие гарын үсэг зурж зээл авч Т.М-т өгсөн нь үнэн тул банкны өр нийт 19,576,641.39 төгрөгийг Р.Э- би төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Р.Э- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвөшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,834 төгрөгийн тал хувь болох 127,917 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 127,917 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 15,621,878.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,726,242.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 228,520.89 төгрөг, нийт 19,579,641.39 (арван есөн сая таван зуун далан есөн мянга зургаан зуун дөчин нэг) төгрөг (гучин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Э- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,834 төгрөгөөс 127,917 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 127,917 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА