| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0379/З |
| Дугаар | 128/ШШ2023/0792 |
| Огноо | 2023-10-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хатиган овогт /РД: РЭ/,
Хариуцагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга
Хариуцагч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комисс
Гуравдагч этгээд: Тэмээт овогт С*******гийн Баянмөнх /РД: ЛЙ/ нарын хоорондын Төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар тэмдэглэл, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[1][1],
1.3.Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах[2][2] гэж нэхэмжлэлийн шаардлагаа, үндэслэлийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгчээс удаа дараа шаардуулсны эцэст тодорхойлж өгсөн болно.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Нэхэмжлэгч нь 1987-1989 онд БНМАУ-н Сангийн яамны харьяа Улаанбаатар хот дахь хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Санхүү-эдийн засгийн техникумд суралцан А.Ч-н нябо эдийн засагч мэргэжлээр[3][3], 1994 онд Улс төр эдийн засгийн их сургуулийг Улс төрийн дээд боловсролын дипломтойгоор[4][4], 2002-2005 онд д суралцан Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэйгээр төгссөн.[5][5]
2.2.2007 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг йн Төрийн удирдлагын сургуульд суралцан Төрийн удирдлагын менежерийн диплом[6][6], 2013 онд Төрийн удирдлага мэргэжлээр магистр зэргийг хамгаалжээ[7][7].
2.3.Хожим тэрээр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны улирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж[8][8] байхдаа Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр тушаалаар байгуулагдсан ...Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгын дагуу тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын...[9][9] сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн боловч тус сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №01 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч ыг бүртгэлд хамруулах, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй гэж шийдвэрлэжээ[10][10].
2.4.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссос өөрийн дээрх шийдвэрээ 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №2 дугаар хуралдаанаар дахин нягтлахаар, хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэдийн материалыг хянан үзээд өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээжээ[11][11].
2.5. Энэхүү шийдвэрээ 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр ...таны дээд боловсролын баримт бичиг дэх Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийн нэр, индексийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийн дүйцүүлсэн жагсаалт-аар дүйцүүлэхэд Нягтлан бодох бүртгэл мэргэжил, индексэд мөн адил хамаарч байна. Иймд Таныг тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын нэг хэсэг болох мэргэжлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж шалгалтын комисс шийдвэрлэснийг үүгээр уламжилж байна...[12][12] хэмээн д мэдэгджээ.
2.6.Улмаар тус сонгон шалгаруулалтад оролцож, тусгай шалгалтад 64.6 хувиар тэнцсэн[13][13] гуравдагч этгээд С*******гийн Б*******ийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад санал болгожээ[14][14]
2.7. Харин аас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч ...Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газраас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотоор СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын мэргэжил, бакалаврын зэрэг нь Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны ******* дугаар тушаалын дагуу Бизнесийн удирдлага /*******/ бакалаврын мэргэжлийн индекс, зэрэгтэй дүйцэж байна гэсэн...мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэх үндэслэлээр маргаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гочоо овогтой Энхжаргал би 2022 оны 08-р сарын 17-ны өдрөөс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Төрийн албаны зөвлөлөөс зарласан Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн боловч бүртгэлийг баталгаажуулахаас татгалзсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрсөн гэж үзсэн тул өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар 2020 оны 3-р сараас томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн тусгай шалгалт өгч тэнцсэнээр төрийн албанд жинхлэн томилогдон ажиллаж байгаад 2021 оны 9-р сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн юм.
Биеэ эмчлүүлж, эдгэрсний дараа 2022 оны 8-р сарын 17-ны өдрөөс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ураг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ба Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 12-р сард зарласан тухайн ажлын байрны буюу төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн сонгон шалгаруулалтад оролцохоор болж, шаардлага хангасан баримтуудаа цахимаар тогтоосон хугацаанд нь хүргүүлж бүртгэлээ хийлгэж баталгаажуулсан.
Төрийн албаны зөвлөлөөс зарласан тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт нь яамны жилийн эцсийн тайлан, тооллого, мэдээний нэгтгэл хийх ажилтай давхардсан тул тус яамнаас энэхүү сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгөх хүсэлтийг Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.13-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн бөгөөд надтай холбогдолтой бичиг баримтын болон тусгай шаардлагын аливаа асуудал энэхүү бүртгэлийн үед огт хөндөгдөөгүй юм.
Би 2020 онд эрхэлсэн түшмэлийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн томилогдсон тул уг тусгай шалгалтаас чөлөөлж өгөх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргасан боловч "хүлээн авах боломжгүй" гэсэн хариуг албан бичгээр надад өгсөн ба уг сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс тодорхойгүй шалтгаанаар хүчингүй болгож, улмаар нь дахин сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.
Ийнхүү дахин зарласан сонгон шалгаруулалтын цахим бүртгэлд миний бие холбогдох бүхий л материалаа дахин бүрдүүлж, хугацаанд нь цахимаар илгээсэн боловч тусгай шалгалтын өмнөх өдөр буюу 2023 оны 03-р сарын 13-ны өдөр "...албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр цахим систем дэх миний бүртгэлийг баталгаажуулаагүй болохыг мэдсэн юм. Миний бие 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг "Бизнесийн удирдлагын бакалавр" мэргэжил, зэрэгтэйгээр төгссөн бөгөөд энэ нь тухайн ажлын байрны албан тушаалын тусгай шаардлагад тусгагдсан мэргэжилтэй дүйцэж байсан юм. Улсын хэмжээнд боловсролын салбарын бодлогыг тодорхойлдог чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газраас 2023.03.13-ны өдөр албан тоотоор СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын мэргэжил, бакалаврын зэрэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны ******* тушаалын дагуу "Бизнесийн удирдлага /*******/" бакалаврын мэргэжлийн индекс, зэрэгтэй дүйцэж байна гэсэн тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд тэр өдөрт нь хүргүүлсэн.
Гэвч Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комисс 2023 оны 04-р сарын 11-ний өдөр дахин хуралдаж, улмаар намайг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь миний сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зориуд хязгаарласан, илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Түүнээс гадна миний бие 2007 онд йг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр магистрын зэрэгтэйгээр төгссөн бөгөөд энэхүү мэргэжил нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Мэргэжлийн чиглэл индекс шинэчлэн батлах тухай" ******* дугаар тушаалын дагуу 0413 индекс бүхий "менежмент ба удирдахуй" гэсэн мэргэжлийн чиглэлтэй бүрэн нийцэж байгаа юм. Гэтэл Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолт дахь албан тушаалын тусгай шаардлагад заагдсан "Мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна" хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй төдийгүй энэ нь сонгон шалгаруулалт зарласан байгууллагын бүрэн эрхэнд хамааралгүй асуудал бөгөөд өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн, илт хууль бус шийдвэр гаргасан үйлдэл тул Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Дээр дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан агуулга буюу "...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...", захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2- т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус захиргааны акт /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-ыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4.-T заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, сонгон шалгаруулалт нь илт хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93-р зүйлийн 93.2-т "Энэ хуулийн 93.1-т заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж заасан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэр дээр дээрх хууль бус сонгон шалгаруулалт, тогтоолтой холбоотой гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэлээ энэхүү гаргаж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т заасантай нийцнэ гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2023.04.11-ний өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож, Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2023.04.12-ны өдрийн сонгон шалгаруулалт, энэхүү сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн баталсан Төрийн албаны зөвлөлийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 2023.04.18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын 2 удаагийн тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сард анх зарласан. Сонгон шалгаруулалт зарлахад нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн юм. Боловсрол соёл шинжлэх ухааны яам нь оны эцсийн тайлан тооцоо гаргах шаардлагатай байсан учир тухай үеийн төрийн нарийн бичгийн дарга *******гийн гарын үсэгтэй албан бичигт сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр 2022 оны 12 сард зарласан сонгон шалгаруулалт хойшлогдсон гэж нэхэмжлэгч ойлгож байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2023 он гарснаас хойш дахин Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан. Нэхэмжлэгчийн хувьд өмнөх зарлагдсан сонгон шалгаруулалтад холбогдох баримт материалуудыг хүргүүлсэн бөгөөд өмнөх сонгон шалгаруулалтын зар хүчин төгөлдөр гэж ойлгож байсан. Тухайн үед сонгон шалгаруулалт зарласан байгууллагуудын хувьд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт нь товлогдсон хугацаандаа зарлагдсан юм. Сүүлд зарласан сонгон шалгаруулалтын хувьд нэхэмжлэгч нь оролцохоор дахин холбогдох материалуудаа цахимаар хүргүүлсэн. Гэвч төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн анхны хуралдаанаар ыг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан мэргэжил гэсэн тусгай шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан ын хувьд Төрийн албаны зөвлөлийн даргын нэр дээр гомдол гаргасан. 2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 2 дахь удаагаа сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдсан бөгөөд мөн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан мэргэжил гэсэн тусгай шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх шийдвэрүүдийг илт хууль бус гэж байна. нь 2005 онд Санхүү удирдлагын дээд сургуулийн Бизнесийн удирдлага буюу нягтлан бодох мэргэжлээр түүнчлэн 2013 онд Төрийн удирдлагыг магистрын зэрэг хамгаалан төгссөн юм. Үүнтэй холбоотой бичиг баримтуудыг төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын ******* дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тушаалд ын хувьд 0413 гэсэн кодтой менежмент ба удирдахуй гэсэн чиглэлд бүрдүүлсэн материал болон нэр дэвших шаардлагыг хангаж байсан. Мөн батлагдсан жагсаалтад зааснаар төрийн удирдлагын магистр зэрэгтэй байх шаардлагыг хангасан байхад мэргэжил гэсэн шаардлагыг хангахгүй байна гэх 2 удаагийн сонгон шалгаруулалтын комиссын хурлаас гарсан шийдвэр нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэр дэвших эрхийг зөрчиж байна. Мэргэжил гэсэн тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Төрийн албаны зөвлөл биш яам тодорхойлно. 2005 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг нь жагсаалтад заасан 0413 код, индекстэй дүйцэж байгааг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга *******гийн гарын үсэгтэй мөн хавсралт жагсаалт бүхий баримтуудыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөө тухайн баримт хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны зөвлөл гэсэн индекс буюу тооч нь зөрж байна гэж тайлбарлан нэхэмжлэгч ыг нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзсан нь илт хууль бус гэж үзэн 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдөр 01 дугаар шийдвэр, 2023 оны 04 дүгээр сарын 10-ний 01 дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ын хувьд мэргэжил гэсэн тусгай шаардлага болон дүйцүүлж болно гэсэн салбарын яамны албан бичиг байхад сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бөгөөд гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* гэдэг хүнийг өрсөлдөгчгүйгээр 2 дахь шатны сонгон шалгаруулалтад оруулж 2023 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 129 дугаар тогтоолоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдад хүргүүлэхээр мэдэгдсэн. Гуравдагч этгээд *******ийн анкет мөн хавсаргаж ирүүлсэн баримтуудыг судлахад Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны сонгон шалгаруулалтад ашиг сонирхлыг зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна гэдэг дүгнэлтийг гаргаж байна. *******ийн хувьд 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. ын хувьд тусгай сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хангасан бөгөөд нэр дэвших эрхийг нь зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан учир Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 12-ний мөн 04 дүгээр сарын 129 дугаар тогтоолыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд 12 дугаар сард зарлагдсан анхны сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байсан гэж үзэж байгаа юм. Учир нь тухайн сонгон шалгаруулалтыг цуцалсан, хүчингүй болгосон үйл баримт тодорхой бус байгаа юм... гэжээ.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр тушаалаар байгуулагдсан. Тус комисс нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад "магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; эрх зүй 1042/, менежмент ба удирдахуй /0413/, багш мэргэжлийн /0114/, боловсрол /011/ мэргэжлээр төгссөн байх; эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" гэж батлагдсаны дагуу бүртгүүлэх хүсэлтээ цахимаар илэрхийлсэн ын материалыг нягтлан үзсэн. нь "Нягтлан бодох бүртгэл" мэргэжлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд төгссөн нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалавр, магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс"-ээр "Нягтлан бодох бүртгэл" мэргэжил нь "" гэсэн нарийвчилсан чиглэл, индексэд хамаарч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн "Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөрийн нэр/, индексийн дүйцүүлсэн жагсаалт"-аар дүйцүүлэхэд "Нягтлан бодох бүртгэл" мэргэжил, индексэд мен адил хамаарч байгаа тул шалгалтын комисс ыг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулж, шалгалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэр гаргасан гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтын комисстой холбоотой илт хууль бус захиргааны актыг тогтоолгох шаардлагатай холбоотой тайлбар гаргая. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас төрийн захиргаа удирдлагын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс захиалгын дагуу зөвлөлийг даргын тушаалаар сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий комисс томилоод цахим хэлбэрээр нийтэд нээлттэй зарласан бөгөөд холбогдох баримтуудыг цахимаар авсан. Сонгон шалгаруулалтад ирсэн баримтуудыг нягталж шалгахад нэхэмжлэгч ын хувьд албан тушаалтын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй юм. Нэхэмжлэгч бизнес ба удирдахуй 0413 код индекс бүхий мэргэжлийн хүрээнд сурч Санхүү эдийн засгийн бизнесийн удирдлагаар нягтлан бодогч мэргэжлээр төгссөн болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Албан тушаалын тодорхойлолтод менежмент ба удирдахуй 0413 гэсэн индекстэй мэргэжлийг нарийвчлан заасан юм. Боловсролын сайдын 2022 оны А60 тушаалаар мэргэжлийн индексийг баталсан. Энэ хүрээнд 0413 менежмент ба удирдахуй дотор нягтлан бодогч мэргэжил хамаарахгүй юм. Санхүү эдийн засгийн их сургуулиас ирүүлсэн баримтад нарийвчилсан мэргэжил нь нягтлан бодогч мэргэжил болохыг тодруулж ирүүлсэн бөгөөд тухайн баримт хэрэгт авагдсан байгаа. Нягтлан бодогч мэргэжил нь Боловсролын сайдын тушаалаар баталсан мэргэжлийн индексийн дугаарт хамаарч байгаа юм. Сонгон шалгаруулалтын комисс 2 удаа хуралдсан бөгөөд ын нягтлан бодогч мэргэжилтэй ба бизнес ба удирдахуй мэргэжлийг эзэмшээгүй байна гэсэн дүгнэлтийг гарган бүртгэхээс татгалзсан юм. Хурлын 2 тэмдэглэлийг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлж байна. Нэхэмжлэгчийн хувьд хурлын тэмдэглэл илт хууль бус болох үндэслэлийг тодорхой тайлбарласангүй. 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай гэж заасан. Илэрхий алдаа гэдэгт хууль тогтоомж зөрчсөн илэрхий алдаатай байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн хувьд ыг бүртгээгүй, бүртгэхээс татгалзан үйлдлийг илт хууль бус гэж үзэж байгаа юм байна. 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан. Төрийн албаны хууль тогтоомжид зааснаар сонгон шалгаруулалтын комисс хуралдаж бүртгэлд хамрагдсан оролцогчдын материалыг хянан шалгаж, тавигдсан шаардлагыг хангах эсэх, тухайн нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад оруулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг учир захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэн хуулийн зохицуулалт хамаарахгүй юм. 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан. Хурлын 2 протоколыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Сонгон шалгаруулалтын хувьд шаардлага хангасан хүмүүсийн бодит нөхцөл байдлыг тодорхойлсноор шалгалтад оруулах мөн нэр дэвших процессын үйл ажиллагаа явагдсан учир биелэгдэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд илт хууль бус захиргааны актууд биш юм. Нэхэмжлэгч ын хувьд удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн гэж тайлбарлаж байна. Албан тушаалын тодорхойлолтод боловсролын зэргийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй байхыг заасан бөгөөд төрийн удирдлагын мэргэжилтэй байх тусгай шаардлагыг хангахгүй байна. Боловсролын тухай хуульд зааснаар Магистр нь боловсролын зэрэг юм. Харин мэргэжил олгож байгаа диплом биш бөгөөд боловсролын зэргийг ахиулж буй диплом юм. Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага нь *******ийг нэр дэвшүүлсэн 129 дугаар тогтоол болон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахтай холбоотой маргаж байна. Төрийн албаны зөвлөл нь хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг хамтын удирдлага бүхий байгууллага юм. Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтад ороод өндөр оноог авсан нэр дэвшигчийг санал болгосныг зөвлөл хуралдаанаар шийдвэрлэж хамтын шийдвэр бүхий тогтоол гардаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар зөвлөлийн дарга гарын үсэг зурах эрх хэмжээтэй юм. Нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлохдоо зөвлөлийн дарга болон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахтай холбоотой шаардлагыг мөн зөвлөлийн даргатай холбогдуулан тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох мөн маргааны үйл баримттай холбоотой хариуцагчийг тодорхойлсны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Гэвч зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоол болон, сонгон шалгаруулалт нь нь зөвлөлийн даргад холбогдуулж гаргах маргаан биш юм. Учир нь тогтоол нь зөвлөлөөс гарж буй олонхын шийдвэр бүхий эрх зүйн акт юм. Сонгон шалгаруулалтын хувьд зөвлөлд хамаарах шийдвэр биш юм. Учир нь зөвлөлийн даргын тушаалаар сонгон шалгаруулалтыг явуулна... гэжээ.
3.5. Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Терийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"- ын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сонгон шалгаруулалтад тусгай шалгалт өгч тэнцэж, тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигдсэн. Өнөөдрийн хүртэл энэ албан тушаалд томилогдож чадаагүй байгаад гомдолтой байна. Төрийн албаны тусгай шалгалт бол холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулагдсан. Би өмнө тусгай шалгалтад удаа дараа бүртгүүлж байсан. Тусгай шалгалтын бүртгэл шийдвэр гаргах ажиллагаа бол хэн нэгэнд тохируулж бус холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлж, дүгнэлт хийж гаргадаг үйл ажиллагаа юм. Нэхэмжлэл гаргасан нь бакалаврын (Нягтлан бодох бүртгэл 01) мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежерээр боловсролын магистрын зэрэг хамгаалсан юм байна. Боловсрол, шинжлэх ухааны ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын мэргэжлийн тусгай шаардлагад эрх зүй /0421/, менежмент ба удирдахуй /0413/, багш, мэргэжлийн /0114/, боловсрол /011/ гэж мэргэжлийг нарийвчлан заасан байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын хавсралт (Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай) тушаалын хавсралтаар менежмент ба удирдахуй хэсэгт нягтлан бодох бүртгэл мэргэжлийг хамааруулаагүй байна. Мөн дээрх тушаалд диплом, бакалавр, магистр, докторыг боловсролын түвшин гэж тодорхойлсон байна. Төрийн албаны тусгай шалгалтад бакалаврын мэргэжлийг харгалзахгүйгээр магистрын мэргэжлийг тооцох боломжгүй. ын тайлбарлаж байгаагаар бол малын эмч мэргэжлээр бакалаврын мэргэжил эзэмшсэн хүн хүний их эмчээр магистр хамгаалаад улмаар хүний их эмч хийх боломжтой гэж ойлгохоор байна. Өнөөдөр манай улсын хувьд магистрын сургалт нь ихэвчлэн эчнээ хэлбэрээр богино хугацаанд сургаж байгаа бөгөөд бакалаврын боловсролтой дүйцүүлэхээргүй юм. Мөн төрийн байгууллагын албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтын үр дүнгээр магистрын мэргэжлээр нь сонгон шалгаруулж, албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхэд ямар ч төрийн байгууллага мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Өнөөдөр эдийн засагч ч юм уу эсвэл өөр ямар нэг мэргэжилтэй бакалаврын боловсролтой иргэнийг эрх зүйчээр магистр хамгаалсан байдлыг хүлээн зөвшөөрч хуульчийн сонгон шалгаруулалтад оруулахгүй, тэр ч бүү хэл эрх зүйн бакалавр эзэмшсэн боловч тухайн сургууль нь магадлан итгэмжлэгдээгүй бол оруулахгүйгээр зохицуулсан. Ямар ч мэргэжил ялгаагүй, бүгд өөрийн гэсэн онцлогтой, нарийн ур чадвар, мэдлэг боловсролыг шаардаж байдаг. Боловсролын салбарт удирдах албан тушаал эрхэлж байсан хүний хувьд ийм утга, агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр харамсалтай байна. Намайг 2023 оны 05 сарын 31-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэлтэй биечлэн уулзахад "... Уг нь өөрт чинь өөр ажлын байр санал болгох гэсэн боловч, манай өмгөөлөгч тийм шаардлага байхгүй гэсэн хариу өгсөн гэж надад хэлж байсан. Дээрх хариултаас би энэхүү төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын томилгоонд улс төрийн албан тушаалтны нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчил байна гэж дүгнэж байна. Миний хувьд боловсролын салбарт багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерээр тасралтгүй 14 жил, аймгийн Засаг даргын Тамгын газарт Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга зэрэг албан тушаалд 10 гаруй жил ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд тусгай шалгалт өгч тэнцсэн тул одоо эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гэр бүлийн хувьд Улаанбаатар хотод шилжин ирэх бэлтгэлийг бүрэн хангаад байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ.
4.2.2.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайланд дээрх хуульд заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа байх захиргааны актын шинжийг хангахгүй байна.
4.2.3.Тодруулбал, тус тайланд ...*******ийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг одоогийн байдлаар хангаж байна гэж үзэн Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 12.1-д заасны дагуу өрсөлдсөн албан тушаалд нэр дэвшүүлэх эсэхийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байна... гэх утга агуулгаас үзвэл эрх бүхий шийдвэр гаргагчид санал хүргүүлсэн хэлбэртэй, нэхэмжлэгч ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүн рүү чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш.
4.2.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ыг сонгон шалгаруулалтаас хассан 2023 оны 03 дугаар сарын 30-ны болон 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрүүдийн талаар дурдсан байна.
4.2.5.Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд аас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, ...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
4.3.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухайд:
4.3.1.Хавтас хэрэгт авагдсан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны улирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт Эрх зүй /0421/, менежмент ба удирдахуй /0413/, багш, мэргэжлийн /0114/, боловсрол /011/ байх шаардлага тавигджээ.
4.3.2.Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үйл баримттай холбогдуулан ...2007 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг йн Төрийн удирдлагын сургуульд суралцан Төрийн удирдлагын менежерийн диплом, 2013 онд Төрийн удирдлага мэргэжлээр магистр зэргийг хамгаалсан. Энэ нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад тавигдсан Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны ******* дугаар тушаалд заасан Бизнесийн удирдлага /*******/ бакалаврын мэргэжлийн индекс, зэрэгтэй дүйцэж байгаа... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Сонгон шалгаруулалтын комисс 2 удаа хуралдсан бөгөөд ын нягтлан бодогч мэргэжилтэй ба бизнес ба удирдахуй мэргэжлийг эзэмшээгүй байна гэсэн дүгнэлтийг гарган бүртгэхээс татгалзсан... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн болно.
4.3.3.Харин Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай тушаалын 5-д шинэчилсэн мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/ индексийг өмнө мөрдөж байсан эрх зүйн баримт бичигтэй дүйцүүлэх, ...аргачлал боловсруулж ажиллахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт даалгасан[15][15] байх ба уг тушаалын хавсралтад Бизнес ба удирдахуй төрөлжсөн чиглэлийн 041 ангилалд, Нарийвчилсан чиглэлийн 0413 Менежмент ба удирдахуй индекстэй хөтөлбөрт...******* Бизнесийн удирдлага, ...041306 Төрийн удирдлага, ...мэргэжлийн чиглэл багтсан.[16][16].
4.3.4.Дээрх тушаалыг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тоот ...мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/ индексийг дүйцүүлсэн жагсаалтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөр болон иргэний дээд боловсролын баримт бичиг дэх мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр, индексийг дүйцүүлэхэд лавлагаа болгон ашиглах...[17][17] утга агуулга бүхий албан бичгийн хавсралтад 041306 индекстэй Төрийн удирдлага хөтөлбөр нь бакалавр зэргийг эзэмшсэн байхыг шаардаагүй.
4.3.5.Энэ чиглэрээр магистр, докторын зэргийг хамгаалсан тохиолдолд дүйцүүлэн тооцож болохоор байна[18][18].
4.3.6.Учир нь /2002 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлд Дээд боловсролын агуулгыг тодорхойлсон ба энэ зүйл хэсгийн 3.2.2-т мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол-арга зүйн мэдлэг эзэмшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байсан бол /2023 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болно гэх хуулийн зохицуултаар шаардагдах хичээлийг сонгон судлах замаар хөрвөх боломжтой мэргэжлээр давхар мэргэжил эзэмших боломжтой болохыг нээж өгсөн аж.
4.3.7.Түүнчлэн Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай тушаалын хэрэгжилтийг, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах албан тушаалтан болох Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамираас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр ...Иргэн Гочоо овогтой Энхжаргал нь 2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн байна. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэг нь Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс-ийн ******* Бизнесийн удирдлага ******* индекстэй бакалаврын зэрэг дүйцэж байна гэж Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд мэдэгдсэн.
4.3.8.Мөн энэхүү сонгон шалгаруулалттай холбогдуулан захиалагч Боловсрол шинжлэх ухааны яамны сайдаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/1764 албан бичгээр ...дээд боловсролын тухай хуулийн 3.2.2, 3.2.3-д заасан агуулгаас бакалаврын боловсролд үзсэн зарим агуулгыг дүйцүүлээд үлдсэн агуулгыг судалдаг тул магистр, докторын боловсрол эзэмшсэн иргэнийг тухайн мэргэжлийн шаардлагатай мэдлэг ур чадварыг эзэмшсэн гэж үзнэ.
...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалаар бакалавр, магистр, докторын зэргийг хамтатган мэргэжлийн чиглэл гэж баталсан болно... гэх тайлбар, шаардлагыг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.*******т хүргүүлжээ[19][19].
4.3.9.Үүнээс үзвэл хариуцагч нарын үндэслэл болгож буй Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Мэргэжлийн чиглэл, /хөтөлбөрийн нэр/ индекс шинэчлэн батлах тухай ******* дугаар тушаалын хавсралтад заасан мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийг баталсан эх зохиогчийн тайлбарыг үгүйсгэн тайлбарлаж байгаа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар тэмдэглэл, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр ыг бүртгэлд хамруулах, сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй гэж үзэхээр байна.
4.3.10.Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг, хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль бус болохыг тогтоож, шүүх хүчингүй болгох зохицуулалттай, эрх зүйн үр дагаврын хувьд ялгааг мэдэх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй актын шинжийг агуулсан гэж маргаж байгаа нь шүүхийн шийдвэр хэрхэн яаж гаргахаас хамаарч хожим нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэх үндэслэл руу чиглүүлсэн үйлдэл гэж үзсэн.
4.3.11.Гэвч шү*******с энэ тохиолдолд дээрх үйл баримтад өгсөн үнэлэлт дүгнэлт, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг шүүх тогтооно гэж үзэн тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.3.12.Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн шүүхэд гаргаж буй үндэслэл тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар тэрхүү хүрээнд шийдвэрлэх боломжтой, ийнхүү шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тохиолдолд шүүх нотлох зарчим-ын үүднээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.3.13.Эцэст нь тус нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч ын маргаан бүхий сонгон шалгаруулалтад оролцох нь нээлттэй, нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс үл хамааран зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх үндсэн зорилго хангагдаж байх тул холбогдох тусгай шалгалтын хэрхэн зохион байгуулах нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээний асуудал болохыг дурдах нь зүйтэй.
4.4. Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухайд:
4.4.1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох асуудлыг зохицуулсан ба энэ зүйл хэсгийн 27.1.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөн томилохоор байна.
4.4.2. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд ******* нь Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр тушаалаар байгуулагдсан ...Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгын дагуу тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын... сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн ба тус сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар тэмдэглэл, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр түүнийг хууль, журамд заасан бүхий л шаардлагыг хангасан гэж үзэн бүртгэлд хамруулж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн.
4.4.3.Тэрээр маргаан бүхий сонгон шалгаруулалтад оролцон 100 оноо авахаас 64.6 оноо авч ганцаар тэнцсэн ба шалгалтын явцад шалгалтын систем, шалгалтын үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдал, гомдол маргаан гараагүй болно[20][20].
4.4.4. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын санал, үнэлгээг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 65 дугаар зүйлийн 65.6 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээд *******ийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын албан тушаалд томилохаар нэр дэвшүүлж, санал болгосон хэдий ч өнөөг хүртэл тэрээр тус албан тушаалдаа томилогдоогүй болно.
4.4.5.Хэдийгээр нэхэмжлэгч аас ...Гуравдагч этгээд *******ийн анкет мөн хавсаргаж ирүүлсэн баримтуудыг судлахад Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны сонгон шалгаруулалтад ашиг сонирхлыг зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна гэдэг дүгнэлтийг гаргаж байна... хэмээн тайлбарлах боловч энэ тухай баримтаар болон үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
4.4.7. Түүнчлэн шү*******с нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 4.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамаарч гуравдагч этгээд *******ийн зохих журмын дагуу өгсөн тусгай шалгалтын дүнгийн хуудас хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах ба үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхгүй.
4.4.8. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан зохицуулалтыг тусгай шалгалтаар хэн илүү оноо авч эрэмблэгдсэнийг харгалзан хэрэглэх нь зүйтэй.
4.4.9.Иймд Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн бодит үндэслэл тогтоогдохгүй байх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлангийн *******өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзасугай.
2./2002 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2, /2023 оны/ Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын комиссоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР