Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00784

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00784

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын,

Хариуцагч: С-ийн Б-,

Хариуцагч:Б-н Г- нарт холбогдох,

Үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 975,000 төгрөг, нийт 15,975,000 (арван таван сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00644/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Б-, Б.Г- нар нь 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Авто засвар зориулалтаар төсөл сонгон шалгаруулах Сум хөгжүүлэх сан-гаас 15,000,000 (арван таван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, мөн өдрөөр 15,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон. Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн журмын дагуу огт төлөлт хийгээгүй ба төлбөр 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуусах ба зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 975,000 төгрөг, нийт 15,975,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б-, Б.Г- бид хоёр Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын нэхэмжилсэн нийт 15,975,000 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 дугаар дансанд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15,937,500 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 37,500 төгрөг, нийт 15,975,000 төгрөгийг төлсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь хариуцагч С.Б-, Б.Г- нарт холбогдуулан үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 975,000 төгрөг, нийт 15,975,000 (арван таван сая есөн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б-, Б.Г- нар Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд 15,975,000 төгрөгөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15,937,500 төгрөг тушаасан тухай ...15,937,500 төгрөг, зээл хаав. С.Б- *****...Г- гэх бичилттэй, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 37,500 төгрөг тушаасан тухай ...37,500 төгрөг, С.Б- *****... гэх бичилттэй Төрийн банк мөнгөн шилжүүлгийн баримтууд болон тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж, биелүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 15,975,000 (гурван зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 237,825 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Б-, Б.Г- нараас улсын тэмдэгтийн хураамж 237,825 төгрөгийн 50 хувь болох 118,912.5 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргыг нэхэмжилсэн үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 975,000 төгрөг, нийт 15,975,000 (арван таван сая есөн зуун далан таван мянга) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15,937,500 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 37,500 төгрөгийг тус тус хариуцагч С.Б-, Б.Г- нар төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлага биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 237,825 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Б-, Б.Г- нараас улсын тэмдэгтийн хураамж 118,912.5 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА