| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00517/И |
| Дугаар | 155/ШШ2024/00719 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00719
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00719 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: С.Э
Хариуцагч: Л.Б
Үндсэн зээлийн төлбөр 3,999,936.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 702,485.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,233.93 төгрөг, нийт 4,734,656.75 (дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2024/00517/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Э-, Л.Б- нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ тооцооны төвтэй 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ/202247868878 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,000,063.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,172,769.70 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,827.14 нийт 4,185,660 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 3,999,936.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 702,485.98 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,233.93 төгрөг хугацаа хэтрүүлээд 162 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 3,999,936.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 702,485.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,233.93 төгрөг, нийт 4,734,656.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Э-, Л.Б- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Тус банкнаас 2022 оны 5 дугаар сард малчны зээл авсан. Өөр зээлтэй байсан учраас тус зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн.
Одоо нэхэмжилж байгаа нийт зээлийн төлбөр 4,734,656.75 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Э- Л.Б- нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3,999,936.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 702,485.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,233.93 төгрөг, нийт 4,734,656.75 (дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э- Л.Б- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Тус банкнаас 2022 оны 5 дугаар сард малчны зээл авсан. Өөр зээлтэй байсан учраас тус зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа нийт зээлийн төлбөр 4,734,656.75 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Э- Л.Б- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвөшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,705 төгрөгийн тал хувь болох 45,352.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 45,352.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3,999,936.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 702,485.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,233.93 төгрөг, нийт 4,734,656.75 (дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг (далан тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э-, Л.Б- нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,705 төгрөгөөс 45,352.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Э- Л.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 45,352.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА