Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/02178

 

 

2024 оны 5 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/02178

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

Нэхэмжлэгч: ****** дүүргийн ** дугаар хороо, *******, ****** хороолол, *******, ** давхар, 9** тоотод байрлах, ******* регистрийн дугаартай Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ****** дүүргийн ** дугаар хороо, **** гудамж, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б*******ын А*******од холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 7.244.625 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.244.625 төгрөгийг хариуцагч Б.А******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 544.625 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 3.700.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******, хариуцагч Б.А******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.244.625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.244.625 төгрөгийг хариуцагч Б.А******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 544.625 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 3.700.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.864 төгрөгнөөс 65.432 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 65.432 төгрөг, хариуцагч Б.А*******оос 65.432 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.ДАВААСҮРЭН