Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0456

 

2023 05 22 128/ШШ2023/0456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** сургууль /РД:*******/, Хаяг: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, өөрийн байр, утас: 11-*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Ч;

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга;

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М;

Гуравдагч этгээд:З т н ОНӨААТҮГ /РД:*******/, Хаяг:*******дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамж, утас:*******;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б, Ч.Ц-О нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дүгээр захирамжийн З т н ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Ц.Б, Ч.Ц-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

*** СУРГУУЛЬнь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн */***дугаар захирамжаар **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт **,***м.кв газар эзэмшдэг бөгөөд уг газарт манай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль үйл ажиллагаа явуулдаг болно.

Манай байгууллага 2015 онд 28.200 м.кв-аар баталгаажуулсан газар дээрээ өмнө нь эзэмшиж байсан газар болох **** м.кв газрыг нэмж эзэмшихээр 2017 оноос хойш Нийслэлийн Газрын албаар дамжуулан Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн */*** дугаартай хүсэлтээр бид газрын хэмжээг ***** м.кв болгон нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд уг нэмж эзэмших хүсэлт гаргасан **** м.кв газраас ***** м.кв газар нь манай хичээлийн байрны зүүн урд хэсэгт байрладаг газар юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн **-**/**** тоот албан бичгээр манай эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг түр хойшлуулсан тухай мэдэгдсэн. Иймээс бид 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр албан бичгээр Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хичээлийн байрны зүүн урд хэсэгт байрлах ***** м.кв газрыг нэмж эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, манай байгууллагын эрхийг зөрчсөн гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу ***** сургуулийн хичээлийн байрны зүүн урд хэсэгт байрлах ***** м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг газрын нэмж эзэмшүүлж өгөхийг хүсэж гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн **-**/****тоот албан бичгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Манай зүгээс **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хичээлийн байрны зүүн урд хэсэгт байрлах ***** м.кв газрыг нэмж эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг манай сургуульд эзэмшүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9300 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримт нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэртэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай агуулгын хувьд адил байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу тус хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын хэмжээгээ нэмэгдүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт гаргасан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн **-**/**** тоот албан бичгээр "танай байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Гл л вХХК-р хийлгэсэн кадастрын зургийн дагуу мэдээллийн сангаас шалгахад цэвэр усны болон цахилгааны шугамын хамгаалалтын бүсийг оруулан зурагласан, мөн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дүгээр захирамжтай, З т н ОНӨААТҮГ-ын эзэмшил газартай давхцалтай байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна" гэх хариуг ирүүлсэн.

Тус их сургууль нь 2017 оноос хойш эзэмшиж байгаа газраа хашаалсан хэмжээгээр буюу **** м.кв-р газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ Нийслэлийн газрын албан удаа дараа гаргаж байхад уг хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа тус газрыг 2020 онд З т н ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль бусаар манай газар эзэмших эрхийг зөрчиж, сургуулийн эзэмшил ашиглалтад хохирол учруулаад байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/5 дүгээр захирамжийн З т н ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

*** СУРГУУЛЬнь 2018 оны захирлын хурлын шийдвэрээр өөрсдийн эзэмшилд байгаа газрыг авч үлдэх болон нэмэгдүүлэх, байгаа газруудаа хамгаалах зорилготой захиргааны зөвлөлийн шийдвэр гарч түүний дагуу өөрсдийн байгаа газартаа асуудал тавьж эхэлсэн. Гэтэл **** дүүрэг дэх эзэмшилд байгаа газар нь эзэмшиж байгаа хэсгээрээ бус, кадастрын хэмжээ нь бага байсан тул 2018 оноос хойш нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа тавьж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа хойшлуулсан байдалтай бичгээр болон амаар өгч байсан. Сүүлд манайх материал нэмж авахгүй байгаа ковидын үеэс уг хуралдаан хийгдэхгүй байгаа учраас гэж хэлээд материалыг буцааж байсан. Мэдээлэл лавлагааны ажилтан материал авахгүй байгаа гэсэн хэдий ч 2020 оны 04 дүгээр сард З т н ОНӨААТҮГ-т өгсөн байгаа нь бид бүхний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, бидний эзэмшиж байгаа газар дээр газар олгосон байх тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Ш У, Т-н И С-д 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас **-**/****тоот албан бичгээр нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн хот, байгуулалтын хөгжлийн газартай хамтран, Мэргэжлийн зөвлөлийн хурлаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газрыг зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмшүүлэх, 27.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлэх нийтийн эзэмшил, явган хүний зорчих хэсэгт хашаа барьсан иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчил арилах хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэсэн болно гээд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хойшлуулсан байна.

Нэмэгдүүлэхийг хүссэн газрыг З т н ОНӨААТҮГ эзэмшиж байна гэдгийг тус албанаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ********дугаартай албан бичгээр ***** сургуулийн Бизнесийн удирдлагын хүмүүнлэгийн сургуульд мэдэгдсэн, 2020 оны ******** дугаар албан бичгээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ашиглаж байгаа газар түүний дээрх хашааг чөлөөлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2417 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барих, ашиглах, буулгах журамд заасны дагуу арга хэмжээ авч ажиллах тухай мэдэгдсэн.

Нэхэмжлэлийн шаардлага маань эс үйлдэхүйтэй бол маргаагүй юм. Эс үйлдэхүйн асуудал шүүхээс шийдэгдсэн байгаа. Шийдэгдсэн байгаа шийдвэр, захирамжаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа хийгдээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явж байгаа.

Маргааны үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол */***дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Яагаад гаргаад байгаа гэхээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй гэж заасан ба энэ хуулийн зохицуулалт нь түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан, өөрсдөө хашаалаад авсан 1984 онд байгуулсан байгууламжийн эзэмшиж байгаа талбайн хэсэг нь энэ юм.

Тэрэнд өөрчлөлт оруулаад сунгасан асуудал байхгүй, яг тэр эзэмшиж байсан хэсгээр нь одоог хүртэл ашиглаад, хашаалаад хашааг нь сольсон. Тодорхой хэмжээний газрын өөрчлөлт орсны дагуу явган хүний зорчих боломжоор ханга гэсэн захирамжийн хүрээнд хашаагаа татаж, шинэчлээд зохих журмын дагуу явган хүн зорчих боломжтой болгоод хашаагаа шинэчилсний хүрээнд газраа эзэмшье гэдэг асуудал яриад байгаа. Гэтэл өнөөдөр эс үйлдэхүй гаргачхаад бидний хүсэлтийг шийдээгүй байгаа хэр нь бидний хойно хүсэлт гаргасан З т н ОНӨААТҮГ-ын хүсэлтийг сарын дотор шийдээд батлагдсан байгаа нь хууль бус байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь З т н ОНӨААТҮГ-т газар олгосон нь хууль бус гэдэгтэй маргаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн даруйдаа холбогдох нэхэмжлэлийг гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж үзэж байна. Газрын тухай хуулийн дагуу шүүх хэрэг маргаан шийдвэрлэж байгаа. Хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна гэж байдаг. Гэтэл тухайн байгууллага нь хүсэлт гаргасан юм уу, уг баримт нь хавтас хэрэгт авагдаагүй, байгаа баримтууд нь захиргааны актууд, ажлын хэсэг байгуулсан захирамж байна. Түүнээс биш хүсэлт гаргаад ном журмын дагуу гаргасан гэх баримт хэрэгт байхгүй байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны */***дугаар захирамжийн З т н ОНӨААТҮГ-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, мөн маргаан бүхий захиргааны акт гарах үед тухайн газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаагүй болно.

Мөн маргаан бүхий газрыг авах талаар хүсэлтэд төрийн захиргааны байгууллага олгох боломжгүй талаар 2020, 2021 онд мэдэгдэж байсан боловч шүүхэд тухайн асуудлаар маргаж, шийдвэрлэгдсэн байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага 2018, 2019 онд уг хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад хандсан байдаг. Нийслэлийн засаг даргаас хариуг тухай бүрд нь нэг бүрчлэн өгч байсан. Үүнтэй холбоотойгоор эс үйлдэхүй гэж нэхэмжлэгч тал нь маргаж байна. Тухайн хүсэлттэй холбоотой 1900.10 м.кв холбоотой маргаан, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах 2 үндэслэл байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дах хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасан.

Энэ нь өнөөдрийн гуравдагч этгээд буюу З т н ОНӨААТҮГ-ын захирамж гэхээсээ илүү уг хэргийн агуулга, нотлох баримт, газрын үйл баримт нь өмнө шүүхийн 2 удаагийн шийдвэрээр шийдэгдсэн асуудал юм. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9300 дугаартай захирамжаар 54 дүгээр зүйлийн 54.1.6 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч сая тайлбартаа бас хэлсэн. Энэ агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх аль эрт хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа.

Өнөр бүл төвтэй шүүхийн маргаан нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үзвэл нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд байгаа агуулга нь тэр чигээрээ давхцаад орж ирсэн байна.

Энэ 2 шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэлийг татгалзаж үндэслэл байна гэж үзэж байна. Агуулга, үйл баримт нь нэг маргаан байна гэж харж байна. Нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацааг хэлэх нь зүйтэй байна. Хөөн хэлэлцэх хугацааг хариуцагчийн зүгээс 2020, 2021 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тоотоор хариуг өгсөн.

2019 онд хүсэлт өгөхдөө уг газрыг манайх авъя гэж удаа дараа хүсэлтээ өгч байсан. манайх эзэмших ёстой гэдгээ мэдээд төрийн захиргааны байгууллагад хандаж байсан байна. Ингэж явсан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 онд хандсан байна. Уг үйл баримтыг мэдсэнээс хойш шүүхэд хандах эрх нь нээгдэнэ гэхдээ Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг 2020 онд яагаад маргахгүй өнөөдөр энд тусдаа маргаад байгаа юм бэ. 2021 онд Өнөр бүлийг гаргахдаа цуг нэхэмжлээгүй юм бэ, мэдэж байсан гэдгээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ дурдаад байгаа хэр нь 2022 онд гаргаж байна.

2020 онд гуравдагч этгээд З т н ОНӨААТҮГ-т газар олголт хийхэд *** СУРГУУЛЬнь тухайн газрыг эзэмших эрхтэй этгээд байгаагүй. Маргаан бүхий газар дээр давхцал байхгүй З т н ОНӨААТҮГ-т албан ёсны захирамжтай газар нь байгаа.

Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал буюу энэ түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр цахилгаан нийтийн тээврийг явуулах, үүнд шаардлагатай газрыг З т н ОНӨААТҮГ-т олгосон. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг гуравдагч этгээдэд олгосон захиргааны акт шууд хөндөөгүй, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй.

Энэ уг хэрэг маргааны агуулга нь өмнө нь шийдвэрлэсэн хэрэг маргааны агуулга тэр чигээрээ явж байна. Хашаалсан газар гээд яриад байгаа мөн л өмнөх маргаан дээр ярьсан. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр буюу бодлогын хүрээнд газрыг З т н ОНӨААТҮГ-т тухайн газрыг олгох нь зүйтэй юм байна гэдгийг бодлогынхоо хүрээнд ярилцаад гаргасан захиргааны акт болохоос биш ямар нэгэн байдлаар ***** сургуулийн газрыг дээрэмдээд авсан асуудал биш юм. Төр өөрийнхөө газрыг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа газар юм. *** СУРГУУЛЬөнөөдөр тухайн маргаан бүхий газрыг авч юу хийх гэж байгаагаа ч тодорхой ярихгүй, хашаанд хий хоосон талбай байна. Өнөр бүл хүүхдийн газрыг бас л авсан. Бид бүхэн Өнөр бүлийн хүүхдүүдийг хаана ямар аюулгүй орчинд байлгах газраа одоог хүртэл хайсаар л байна. З т н ОНӨААТҮГ-ыг газрыг авч яг юу хийх гэж байгаа юм.Улаанбаатар хотод цахилгаан автобус нэн яаралтай хэрэгтэй байна.

2020 оны 02 сарын 10-ны өдөр */***дугаар захирамжаар ажлын хэсэг нь байгуулагдсан. Агуулга нь нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн байршлыг судалж, тодорхойлох, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гэж байдаг. Үүний Ажлын хэсгийн ахлагчаар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгч, З т н ОНӨААТҮГ-ын захирал Г.Т ажиллаж байна.

Энэ нь одоо нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн байршлыг олж, байгууламж барих нь чухал гэдгийг илэрхийлж байгаа ба Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргуулсан.

Энэ З т н ОНӨААТҮГ -т шаардлагатай газар гэдгийг илэрхийлж байна.

Тухайн маргаан бүхий газар дээр маргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ захиргааны актыг 2022 оны 11 сард мэдсэн байж болох ч маргаан бүхий газрыг бүхэлд нь 2021 онд хянуулсан. Нотлох баримт шинэчлэн судлахад ***** сургуулийн зүүн урд хэсэгт байрлах ***** м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байгаа. Үйл баримт нь нэг буюу тухайн газрын байршил нэг, тухайн газрыг эзэмших агууламж нь өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн 2 шийдвэр, хавтас хэрэгт цугларсан баримтууд тэр чигээрээ өнөөдрийн хавтас хэргийн баримтууд байгаа. Газар нь төрийн өмч болохоос биш хашаалснаараа ***** сургуулийн газрын өмч болохгүй юм. Төр газрыг үр ашигтай, бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлэх бүрэн эрх нь байгаа. З т н ОНӨААТҮГ-т олгосноороо ***** сургуулийн эрх ашгийг хөндөөгүй, Улаанбаатар хотын иргэдийн эрх шиг сонирхлыг хөндөөгүй, бусад этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй, харин ч эерэг захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Тиймээс маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчөөгүй, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ***** сургуулийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох */***дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулга бүхий захиргааны хэрэгт Нийслэлийн З т н ОНӨААТҮГ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ба нэхэмжлэлийг гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан, нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг ОНӨААТҮГ юм.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн */***дугаар захирамжаар **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгосон нэгж талбарын дугаартай газар нь Нийслэлийн Засаг даргын нийтийн тээврийн талаар хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд автобусны парк шинэчлэлээр авсан цахилгаан автобусны цэнэглэх байгууламжийн зориулалтын газар юм.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн */***дугаар захирамжаар нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах цахилгаан автобусны цэнэглэгч төхөөрөмжийн байршлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс тус байгууллагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу мэргэжлийн инженер техникийн ажилчид уг цэнэглэгчийн байршлуудыг сонгохдоо цахилгааны тэжээлийн эх үүсвэр, хотын нийтийн тээврийн маршрут төлөвлөлт авто замын, урсгал хөдөлгөөн бусад хүчин зүйлтэй уялдуулан төлөвлөсний дагуу газрын байршлын саналыг дээрх ажлын хэсэгт хүргүүлэх үүрэгтэй ажилласан.

Үүний дагуу холбогдох хуулийн хүрээнд тухайн газрын гэрээ гэрчилгээг авч тухайн газар дээр барих байгууламжийн архитектор төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан эскиз зураг хийлгэн бэлтгэл ажлыг ханган ажиллан байна.

6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Бичгээр гаргасан тайлбараа уншиж сонсгов.

            7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдээд явсан ажил юм.

Ерөнхий төлөвлөгөөндөө оруулаад Ажлын хэсэг байгуулагдаад явсан. Ажлын хэсэг дээр цохогдож ярьсан асуудал нь Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийж цахилгаан тээврийн хэрэгсэл шинэ технологи нэвтрүүлж оруулахад мэргэжлийн хүмүүсийг тавиад цаашид хэтийн төлөвлөлт нь ямар байх талаар ярьж энэ байршлыг сонгож орж ирсэн байгаа цахилгаан автобусны цэнэглэгч цаашдаа технологи нь хөгжөөд явах юм бол зангилаа нь энэ байж болох юм гэдэг үндэслэлүүдийг харж байгаад олгосон газар байгаа. Нийслэлийн иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа ажил нийслэлийн бодлогоороо олгогдсон учраас манай дээр бичиг баримт нь очоод бэлтгэл ажил нь хийгдээд явж байгаа.

Ажлын хэсэг байгуулагдаад **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар аваад төлөвлөсөн юм биш. Ажлын хэсгийн ахлагчаар нь З т н ОНӨААТҮГ-ын захирал Г.Т, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Г, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.О, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.С, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Э, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга Ш.Ү, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дарга Д.Б нар орсон. Энэ нь юуг хэлж байна гэхээр манай байгууллагаас тээвэрлэлт үйлчилгээний газраас санал авч нэг өдрийн дотор шийдэхгүй хэд хэдэн удаагийн санал аваад, мөн хэн нэгний газартай давхцалтай эсэхийг тухайн үеийн газар зохион байгуулалтын даргад онцолж хэлж байсан. Яагаад гэхээр маргаан үүсээд цаашаа ажил явахгүй гэж ярьж байсан. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с санал авч байгаа цахилгааны өндөр хэрэглээтэй учраас мэргэжлийн талаасаа бүх асуудлаа авч үзээд ийм ийм байршилд хамгийн зохимжтой байна гэдэг байдлаар ажлын хэсгээрээ ярилцаж байгаад газрын байршлаа сонгосон байгаа. Үүнийг нэмж тайлбарлаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйлийн талаар:

1.1.Энэ хэргийн маргаанд газрын хэмжээг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан газрыг нь өөр этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргасан болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар *** сургууль цаашид ***** гэх/-д **** дүүргийн 2 дугаар хороонд, сургалтын зориулалтаар, 33200 метр квадрат газрыг эзэмшүүлж, 052447 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Газрын кадастрын мэдээллийн санд тус газрын хэмжээг 33200 метр квадратаар оруулж бүртгэжээ. /энэ нотлох баримтыг 128/2020/****/3 индекстэй захиргааны хэргийн материалаас шүүх хуралдаан дээр судалж, хуулбарлан хэрэгт хавсаргасан, ХХ-н 37 тал/

            2.2.Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 33200 метр квадрат газрын хилийн заагийг кадастрын зургаар тодорхойлсон байгаа тул ***** нь манай сургууль эзэмших эрхтэй, манай хашаан дотор байгаа гэж маргаж буй газрыг өөрт нь эзэмшүүлээгүйд тухайн цаг хугацаанд маргаж байгаагүй 2018 оныг /энэ нь газраа нэмэгдүүлж авах анхны хүсэлт гаргасан он болно/ хүргэсэн байна.

            2.3.*****-с 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/36 дугаар албан бичгээр Өмчийн харилцааны газарт хандан Компьютер техник, менежментийн сургуулийн эзэмшлийн 33200 метр квадрат газрын 5000 метр квадрат газарт 180 айлын орон сууцны барилгыг бариулан ашиглалтад оруулсан тул уг 5000 метр квадрат газрыг ***** **** **** ТББ-ын нэр дээр зориулалтыг нь өөрчлөн шилжүүлэх хүсэлт гаргасныг нь үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/379 дүгээр захирамжаар *****-ийн эзэмших газрын хэмжээг багасан 3208 метр квадрат болгон, мөн түүнчлэн /ХХ-н 100-102 дахь тал/, 2016 оны А/152 дугаар захирамжаар 28200 метр квадрат болгож байсан баримтууд хэрэгт авагдсан байна.

2.4.Газрын алба нь *****-д бичиж олгосон 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000438833 дугаар гэрчилгээ /ХХ-н 104 дэх тал/ болон 2015 оны 06 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ /ХХ-н 105-107 дахь тал/-нд газрын хэмжээг 28200 метр квадрат болохыг тогтоож, мөн хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан /ХХ-н 111 дэх тал/ байна.

2.5.Дээрх газрын хэмжээг багасгасан захирамж, олгосон гэрээ, гэрчилгээнд бичсэн 3208 метр квадрат, 28200 метр квадрат хэмжээгээр талууд маргаагүй тул энд нарийвчилсан дүгнэлт шүүх хийх шаардлагагүй байна.

2.6.***** нь өөрийн хашаанд дотор байгаа боловч эзэмших эрх олгосон шийдвэргүй ***** метр квадрат газрын зургийг, мөн ***** метр квадрат газрын зургийг ***** ХХК-р 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдүүлсэн байна. /ХХ-н 118 болон 120-121 дахь талууд/

2.7.Ингээд тус сургууль нь:

-2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 91 дүгээр албан бичгээр **** дүүргийн газрын албанд хандан сургуулийн газрын зургийг шинээр дахин баталгаажуулж, гэрчилгээнд 5450.8 метр квадратыг шинэчилж олгох хүсэлт /ХХ-н 39 дэх тал/;

-2018 оны 04 дүгээр сарын 18-ы өдрийн 240 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан сургуулийн эзэмшил газрыг 7078,6 метр квадратыг шинэчилж олгох зөвшөөрөл олгох хүсэлт /ХХ-н 51 дэх тал/;

-2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 319 дүгээр албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хандан сургуулийн эзэмшил газрыг 7078,6 метр квадратаар шинэчилж олгох зөвшөөрөл олгох хүсэлт /ХХ-н 49 дэх тал/;

-2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/1090 дугаар албан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан газрын кадастрын зургийг баталгаажуулж, газрын эрх зүйн баримт бичгийг ***** метр квадратаар шинэчилж олгохыг хүссэн хүсэлт бичгээр /ХХ-н 46 дахь тал/;

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/1128 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан газрын кадастр, хилийн заагийг шинэчлэн нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх өгөхийг хүссэн хүсэлт /ХХ-н 45 дахь тал/;

-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан ***** метр квадратаар шинэчилж олгох хүсэлт /ХХ-н 86 дахь тал/;

-2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр албан Нийслэлийн Засаг даргад хандан ***** метр газрын нэмж эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдол гаргаж, уг газрыг нэмэгдүүлэх хүсэлт бичгээр /ХХ-н 116 дахь тал/;

-2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/205 дугаар албан бичгээр хашаалсан хэмжээгээр нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлт /ХХ-н 73 дахь тал/;

-2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/651 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан газрын хэмжээг нэмэгдүүлэн, 33669 метр квадратаар баталгаажуулах хүсэлтийг /ХХ-1-н 37 дахь тал/ тус тус гаргасан гэж нотлох баримтыг ирүүлснийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хүлээн авсан болох нь тус албанаас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдлоо.

2.8.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус сургуулийн гаргасан дээрх хүсэлтийг хянаад:

-2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02-06/5456 дугаар албан бичгээр ... зохих зөвшөөрөлгүй талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, кадастрын зургийн дагуу хашаагаа татаж зөрчлөө арилгах-ыг мэдэгдсэн байна. /ХХ-н 78 дахь тал/

-2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-01/5939 дүгээр албан бичгээр ... зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбайг эзэмшиж байна, илүү ашиглаж байгаа газар, түүний дээрх хашаа байшинг чөлөөлж зөрчлөө арилгахыг мэдэгджээ. /ХХ-н 81 дэх тал/

            -2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн **-**/****дугаар албан бичгээр ... хүсэлтийг хэлэлцүүлэн, зөрчил арилгах хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ашиглаж байгаа газар дээрх хашааг чөлөөлөх-ийг тус тус мэдэгдсэн хариуг өгч байсан байна./ХХ-н 87 дахь тал/

            2.9.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/4650 дугаар албан бичгээр *****-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд хандан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамжаар **** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өнөр бүл хүүхдийн төвд конторын зориулалтаар 1847 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болохоо мэдэгджээ. /ХХ-н 91 дэх тал/

            2.11.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дүгээр захирамжаар З т н орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-т төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд, цахилгаан автобус цэнэглэх станц байгуулах зориулалтаар 879 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэж, /ХХ-н 154-155 дахь тал/, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000012768 дугаар гэрчилгээ олгож, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 01110-2020/02775 дугаартай гэрээ байгуулж, Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан байна. ХХ-н 200-207 дахь тал/

            2.12.Улмаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавраар **** дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамжны хойно, цахилгаан автобус цэнэглэх станцын зориулалтаар 879 метр квадрат газарт төлөвлөлтийг тогтоож /ХХ-н 160-161 дэх тал/, барилгажих талбайн схем зургийг гаргажээ. /ХХ-н 162 дахь тал/

            2.13.Шүүхийн үзлэгээр уг газар дээр одоогоор уг станц баригдаж эхлээгүй болох нь тогтоогдсон. /Үзлэгийн тэмдэглэлд/

2.14.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас *****-д 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/4650 дугаар албан бичгээр Өнөр бүл хүүхдийн төвд 1847 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн байх боловч, өөр бусад байдлаар З т н ОНӨААТҮГ-т газар эзэмшүүлснээ мэдэгдсэн нотлох баримт байхгүй байна.

            2.15.Гэвч Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас З т н ОНӨААТҮГ-т газар эзэмшүүлсэн талаар мэдэгдэх үүрэг хүлээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, учир нь эдгээр байгууллага, албан тушаалтнаас *****-д уг газрыг эзэмшүүлэхгүй талаар өмнө мэдэгдсэн, зөвшөөрөлгүй газрыг хашсан хашаа барилгыг буулгахыг мэдэгдэж байсан буюу газар эзэмших эрхгүй тус сургуульд З т н ОНӨААТҮГ-т газар эзэмшүүлснээ мэдэгдэх хууль зүйн үүрэг байгаагүй байна.

            2.16.Үүний дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***** нь Өнөр бүл хүүхдийн төвд газар эзэмшүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэрээр эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            2.17.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэрээр, одоо нэхэмжлэгч *****-ийн шүүхэд маргаж байгаа ***** метр квадрат газрыг З т н ОНӨААТҮГ-т олгосонтой холбоотой асуудал хэлэлцэгдээгүй, шийдвэрлэгдээгүй болох нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болон тус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул одоо энэ шүүхэд маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            2.18.Тодруулбал, шүүх өмнө нь *****-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр Өнөр бүл хүүхдийн төвд холбогдуулж болон газрын хэмжээг нэмэгдүүлж авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйд холбогдох үйл баримтыг хэлэлцсэн боловч нэхэмжлэгч нь эзэмшиж байсан 28200 метр квадрат газраа **** метр квадратаар нэмэгдүүлэхдээ уг газар нь хаана байрлалтай, яг ямар ямар газар, аль хэсэгт хэрхэн, ямар байдлаар нэмэгдүүлэх гэж байгаа нь тодорхой бишээр нэхэмжилснийг шүүх шийдвэрлэсэн нь тодорхой бус болжээ.

            2.19.Өөрөөр хэлбэл, шүүхийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн гэх нэмэгдүүлэх газар нь яг ямар газрын, ямар хэсгийг нэмэгдүүлэхийг даалгаж байгаа нь тодорхой бус, нэмэгдүүлэхийг хүссэн **** метр квадратаар газраас зөвхөн 1847 метр квадрат нь Өнөр бүлд төвд хамаарах гэж ойлгож болох ч, үлдсэн 3512 метр квадрат газар нь хаана байгаа ямар газар гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэлд байхгүй, шийдвэрийн Үндэслэх хэсэгт ч алга байгаа тул ийнхүү тодорхойгүй байдлаар шийдэгдсэн гэж үзсэн.

2.20.Мөн түүнчлэн дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нь *****-ийн эзэмшдэггүй ***** метр квадрат газрыг З т н ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн гэх үйл баримтыг хэлэлцээгүй, уг ***** метр квадрат газрыг *****-т эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн гэх тодорхой заалт байхгүй байгаа боловч, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэр нь агуулгаараа уг ***** метр квадрат газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл нь хууль бус болохыг тогтоох уг газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн гэж үзлээ.

            2.21.Ингэхдээ шүүх нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэрээрээ *****-ийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэх-ийг нь даалгасан болохоос бус хүсэлт гаргасан газрыг бүхэлд нь тус сургуульд эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр гараагүй, энэ нь хоёр өөр хууль зүйн үр дагавар үүсгэх юм.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

З.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэрээр *****-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан-ны дагуу Нийслэлийн Засаг даргаас тус сургуулийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг дараахь байдлаар шийдвэрлэсэн байна.

3.2.Тухайлбал, нэмэгдүүлэхийг хүссэн **** метр квадратаар газраас Өнөр бүлд төвд хамаарах 1847 метр квадрат газрыг нь хүчингүй болгож акт гаргаж, харин З т н ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн ***** метр квадрат газрыг *****-т нэмж эзэмшүүлэхээс татгалзаж, ингэхдээ ямар нэг захиргааны акт гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

3.3.Иймд энэ хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойших буюу Нийслэлийн Засаг даргын З т н ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн байгаа ***** метр квадрат газрыг цуцлаагүй, *****-т эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрт нь үнэлэлт, дүгнэлт өгч хянаж шийдвэрлэж байна.

3.4.Дээрх 3.1-т дурдсан шүүхийн шийдвэрээр *****-ийн хүсэлтийг нь шийдвэрлэхийг даалгасны хууль зүйн үр дагавар нь газрыг *****-ийн хүсэлт гаргасан **** метр квадратаар нэмэгдүүлэх, эсхүл өөрийн зохистой гэж үзсэн талбайн хэмжээгээр бууруулж нэмэгдүүлэх, бүүр уг газрын хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзах шийдвэрүүдийг сонгож гаргах эрх Нийслэлийн Засаг даргад хадгалагдаж байгаа бөгөөд яг ямар шийдвэр гаргахыг шүүх шийдвэртээ зааж өгөхгүй, ийм эрхийг шүүх эдлэхгүй, Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасан газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхэд халдах боломжгүй юм.

3.5.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хуульчилсны дотор мөн зүйлийн 21.2.2-т батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох гэж, мөн зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан байна.

3.6.Хуулийн дээрх заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь аливаа этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх газрын байршил, зориулалтыг тогтоох, үүнийгээ баримтлан газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргах ёстой.

3.7.*****-ийн газрыг **** метр квадратаар нэмэгдүүлж эзэмшүүлэх, эсхүл газар З т н ОНӨААТҮГ-т нийтийн зайлшгүй хэрэгцээнд газрыг эзэмшүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй байна.

3.8.Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг *****-д эзэмшүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна.

3.9.Нэхэмжлэгч *****-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн *****-ийн ногоон байгууламж, авто зогсоолын сул талбайн ашиглалтыг зохистой болгох, сургуулийн орчинд ногоон байгууламжийн ашиглалтыг сайжруулах, оюутан ажиллагсдын соёлын асуудлыг журамлах, олон нийтийн орон зайн төлөвлөлт, орчны нөлөөллөөр дамжуулан боломжит нөхцөлийг бүрдүүлэх нэртэй төслийг баримт бичигт ногоон байгууламжийн хүрэлцээ муу, багш нарыг авто зогсоолоор бүрэн хангах, нэмэгдүүлэх гэсэн байгаа ч тус сургуулиас хашаагаар хашиж олон жил болсон уг газартаа санаачлан мод, цэцэг тарих, ногоон байгууламж бүхий цэцэрлэг байгуулах боломжит хугацаа, орон зай байхад ийм үйлдлээ хийж байгаагүй /мод, цэцэг бүхий ногоон байгууламжийг байгуулахад заавал газар эзэмших эрхтэй байх хууль зүйн шаардлага тогтоогоогүй/ болох нь шүүхийн үзлэгээр ийм ул мөр байхгүй байгаагаар тогтоогдохын хамт хүн бүр авто зогсоолоор хангагдах нь зайлшгүй хэрэгцээ биш гэдэг нийтэд илэрхий үйл баримт тул уг газрыг *****-ийн хувьд зайлшгүй хэрэгцээний газар гэж үзэх боломжгүй, энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

3.10.Харин З т н ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн газрын зориулалт, хэрэгцээ нь нийтийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай буюу нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зайлшгүй хэрэгцээт байгууламжийг барьж байгуулах зориулалтаар олгогдсон, уг газрыг сонгохдоо мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудын санал, судалгаагаар буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийж, цахилгаан тээврийн хэрэгсэл шинэ технологи нэвтрүүлэхэд цаашдын хэтийн төлөвлөлтийг харгалзсан, цахилгаан автобусны цэнэглэгчийг цаашдаа технологи нь хөгжөөд явах юм бол зангилаа нь энэ байж болох, цахилгааны өндөр хэрэглээтэй учраас мэргэжлийн талаасаа энэ байршилд хамгийн зохимжтой гэдэг үндэслэлүүдийг харгалзан сонгосон гэх тайлбарыг гаргасан тул шүүхээс эдгээр нөхцөл байдал болон нийтийн эрх ашгийг харгалзан үзэж Нийслэлийн Засаг даргын З т н ОНӨААТҮГ-т газар эзэмшүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын зохих этгээдэд нь төлөвлөгөөний дагуу газрыг зохих этгээдэд нь эзэмшүүлэх нь түүний бүрэн эрхэд хамаарч байгаа зэрэг хуулийн зохицуулалтыг үндэслэн хууль зөрчөөгүй гэж үзлээ.

3.11.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байна.

3.12.Нэхэмжлэгч ***** болон гуравдагч этгээд З т н ОНӨААТҮГ нь хоёулаа төрийн болон орон нутгийн өмчит буюу нийтийн өмчит хуулийн этгээдүүд байгаа ба энэ тохиолдолд маргаан бүхий газрыг хэн эзэмших нь зохистой гэдгийг шүүх Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан, нотлох баримтад үндэслэн, шударга ёсонд нийцүүлж шийдвэрлэсэн болно.

3.13.Ингэхдээ нэхэмжлэгч ***** уг газрыг өмнө хуулийн дагуу эзэмшиж байгаагүй, мөн тус сургуульд зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь тогтоогдоогүй ба газар эзэмших хүсэлтийг гаргаж байсан нь тус сургуулийн тэргүүн ээлжид эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй газрыг эзэмшүүлэхээс татгалзах, нийтийн хэрэгцээнд зайлшгүй хэрэгцээт байгууллагад нь эзэмшүүлэх бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад хадгалагдаж байгаа зэргийг үндэслэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгөх өөр нотлох баримт байхгүй гэж тайлбарласан ба шүүхэд мэдэгдээгүй, мэдэх боломжгүй нотлох баримтыг гаргуулах, цуглуулах хүсэлт гаргаагүй тул зөвхөн шүүхэд мэдэгдэж, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.2, 21.2.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***** сургуулийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн */***дүгээр захирамжийн З т н ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч ***** сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ