Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00096

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00096

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, П.Ш  (********),

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** байрлах, *****ХХК (*******),

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай 155/2023/01107/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, нэхэмжлэгч П.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г (цахим) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ш  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* миний бие ******** байр авахаар ********* байгуулж ************3 өрөө орон сууцыг ********** төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд *********-ын Хас, Голомт банк, болон дэд захирал ******* Хаан банк дахь харилцах дансанд нийт ********** төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 89,5 хувийг төлсөн болно. Гэрээ байгуулсанаас хойш *****ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд бүрэн оруулаагүй, уг ***-р байрыг бүхэлд нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгүүлж зээл авсанаар ББСБ-тай маргаан үүссэн байна. Иймд цаашид надаас үл хамаарах шалтгаанаас хэн нэгэн этгээдэд байрны өмчлөл шилжиж миний бие эд хөрөнгөөр хохирч болзошгүй гэж үзэж байгаа тул иргэн П.Ш  намайг ******* бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэмэлт ажлын зардлыг 50 хувь болох 6,600,000 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** хэлсэн данс руу шижлүүлнэ. Мөн байрны нийт төлбөр ***** төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэх ******** төгрөгийг байрыг улсын комисс хүлээж аваад, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ би хүлээж авсны дараа ******-д төлөхөөр тохирлоо. Иймд *********** бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Ш ийг тогтоож өгнө үү.

Хариуцагч *****ХХК нь байрыг банк бус санхүүгийн барьцаанд тавьсан. Мөн байрны метр квадратын үнийг нэмсэн учраас маргаан гарч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би анх *****-тай гэрээ байгуулахдаа ******* гэрээ байгуулсан. Мөн З********* данс руу төлбөрөө хийсэн учраас хариуцагчаар ******** татсан. Харин одоо *********-ийг хариуцагчаар татна. Хариуцагчаар ******** татахаас татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Ш тэй нэмэлт ажлын зардал 6,600,000 төгрөгөөр тохиролцсон тул хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн тайлбарласан төлбөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Байрны үлдэгдэл төлбөр 24,409,147 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор *********-д төлөхөөр, үлдэх 12,409,147 төгрөгийг маргаан бүхий байрыг улсын комисс хүлээж аваад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсны дараа *******-д өгөхөөр эвлэрсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч өөрөө улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Өөр давхардуулсан зүйлгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай байрыг хэсэгчилсэн байдлаар чөлөөлөхөөр тохиролцсон. Хэрэв нэхэмжлэгч П.Ш  төлбөрөө бүрэн төлж барагдуулбал тухайн хүний байрыг чөлөөлөх учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс ********** дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********** дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, П.Ш ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Хас банк ХК-ийн төлбөрийн баримтын хуулбар, Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, *********-ийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, ***********-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөнгө төлсөн жагсаалтын хуулбар, ************-ийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, Мэдүүлэг хүлээн авсан баримт гэх толгой бичвэр бүхий баримт, *********** дугаартай гэрлэлтийн гэрчиилгээний хуулбар, **********-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

Хариуцагчаас ********-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 92 дугаартай итгэмжлэл, шүүх хуралдаанд цахимаар шүүх хуралдаанд оруулах тухай хүсэлтүүд, хариуцагчийн шүүгчээс татгалзах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ш  нь *********-д холбогдуулан Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Би *********-тай ************ дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 метр квадратын үнийг 880,000 төгрөг, нийт ******* төгрөгөөр тохиролцсон. Мөн ******** дугаартай Орон сууц захилгын гэрээг байгуулсан. Байрны төлбөрт нийт ****** төгрөгийг төлсөн. Орон сууцны төлбөрийн үлдэгдэл ********* төгрөгөөс ******* төгрөгийг ********-ний өдрийн дотор *******-д төлөхөөр, үлдэгдэл төлбөр 12,409,147 төгрөгийг уг байрыг улсын комисс хүлээн авч, миний нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хүлээн авсны дараа *********-д төлөхөөр, мөн ********** дугаартай Орон сууц захилгын гэрээнд заасны дагуу нэмэлт зардал 6,600,000 төгрөгийг өнөөдөр буюу ******* төлөхөөр тус тус хариуцагч ********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** тохиролцсон.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэл болох намайг Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г хүлээн зөвшөөрөхөөр эвлэрсэн Тухайн байрыг банк бус санхүүгийн барьцаанд тавьсан, байрны нэг метр квадратын үнэнд маргаан гарсан учир шүүхэд хандсан. Хариуцагч ******** хариуцагчаар татан оролцуулахаас татгалзаж байна гэж тайлбарласан.

Хариуцагч ********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: 

*****ХХК нь П.Ш тэй ********** дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 метр квадратын үнийг 880,000 төгрөг, нийт ******** төгрөгийг **********-д төлөхөөр тохиролцсон. Мөн ********* дугаартай Орон сууц захилгын гэрээг байгуулсан. П.Ш  нь тухайн орон сууцны төлбөрт нийт 39,258,853 төгрөгийг төлсөн. Грашны төлбөр 18,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. П.Ш  нь одоо орон сууцны үлдэгдэл төлбөр болох ******* төгрөгөөс ******** төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн дотор ********-д төлөхөөр, үлдэгдэл төлбөр 12,409,147 төгрөгийг уг байрыг улсын комисс хүлээн авч, П.Ш ийн нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хүлээн авсны дараа *********-д төлөхөөр, мөн ******** дугаартай Орон сууц захилгын гэрээнд заасны дагуу нэмэлт зардал 6,600,000 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр надад төлөхөөр тус тус тохиролцсон.

Иймд П.Ш ийг Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн маргаан бүхий орон сууцыг П.Ш ээс өөр хүнд худалдаагүй. П.Ш  нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч П.Ш  нь ********-д холбогдуулан Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч ********* хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахаа буюу хариуцагчаа өөрөө тодорхойлдог учир түүний шүүх хуралдаанд гаргасан хариуцагч З.Гал-Эрдэнийг хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан ********* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ээр нэхэмжлэгч П.Ш  нь Хөвсгөл аймгийн ********* байршилтай ********* гүйцэтгэх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан алба хаагчдын ********* талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 метр квадрат талбайн үнийг 880,000 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг барилгын угсралтын ажил эхлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 5,500,000 төгрөгийг төлөхөөр, худалдан авагч тал байрыг хүлээн авснаас хойш 60 хоногийн хугацаанд ипотекийн зээл авах эрхээ авсан байхаар, хариуцагч ********** нь орон сууцны барилгыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцжээ. (хх-ийн 4-5 дугаар тал)

Мөн талууд *********** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулан нэхэмжлэгч П.Ш  нь холбоо дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлуудын өртөг зардлыг орон сууц захиалагч 35 айлд тэнцүү байдлаар хувааж төлөхөөр, хариуцагч ********** нь орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон байна. (хх-ийн 6-7 дугаар тал)

Дээрх гэрээнүүдээс болон цаг хугацааны хувьд үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь захиалагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй юм.

******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд зааснаар хариуцагч нь орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгсөнөөс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан боловч хариуцагч тал гэрээний хугацааг хэтрүүлж одоог хүртэл орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Ш  нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/26 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.2, 2.1-д заасан орон сууцны үлдэгдэл төлбөр 24,409,147 төгрөгийг, ***********дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 2.5-д заасны дагуу нэмэлт зардал 6,600,000 төгрөг, нийт 31,009,147 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар уг төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй.

Талууд орон сууцны нэг метр квадратын үнэ 880,000 төгрөг, байрны нийт үнэ 63,668,000 төгрөг, нэхэмжлэгч нь байрны төлбөрт нийт 39,258,853 төгрөгийг төлсөн, одоо орон сууцны үлдэгдэл төлбөр 24,409,147 төгрөгийг төлөөгүй, хариуцагч ********омпани нь тухайн байрыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлын талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ********** дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд заасны дагуу холбоо дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлуудын өртөг зардал болох нийт 6,600,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр, мөн П.Ш  нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24,409,147 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор **********-д төлөхөөр, үлдэгдэл төлбөр 12,409,147 төгрөгийг уг байрыг улсын комисс хүлээн авч, П.Ш ийн нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хүлээн авсны дараа ******** төлөхөөр тус тус тохиролцсон.

Дээрх байдлаар талууд эвлэрсэн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Хариуцагч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг хариуцагчид төлөх нөхцөл байдлын талаар тохиролцож, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй төлбөрийн талаар тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ш ийг Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч П.Ш ээс нэмэлт зардал болох нийт 6,600,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24,409,147 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 12,409,147 төгрөгийг уг байрыг улсын комисс хүлээн авч, П.Ш ийн нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хүлээн авсны дараа тус тус гаргуулан хариуцагч ********-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-иас улсын тэмдэгтийн хураамж 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ш (******)-ийг Хөвсгөл аймгийн ******* метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч П.Ш ээс нэмэлт зардал болох нийт 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24,409,147 (хорин дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга нэг зуун дөчин долоо) төгрөгөөс 12,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 12,409,147 төгрөгийг уг байрыг улсын комисс хүлээн авч, П.Ш ийн нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хүлээн авсны дараа тус тус гаргуулан хариуцагч ********-д олгосугай.

2.Нэхэмжлэгч П.Ш ийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч ************ хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан хүсэлтийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ш ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-иас улсын тэмдэгтийн хураамж 476,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ш т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ