Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00847

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00847

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ********зээлдүүлэх газар ХХК-ийн,

Хариуцагч: * Цгийн Хд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1,696,544.49 (нэг сая зургаан зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг (дөчин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2024/00801/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** барьцаалан зээлдэх газар ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Х нь **** ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-3645 тоот зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,065,546.66, төгрөг, төлөх ёстой хүү 586,538.44 төгрөг, нотариатын зардал: 9,300 төгрөг, нийт 1,696,544.49 (нэг сая зургаан зуун ерөн зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг (дөчин ес) мөнгөний үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ц овогтой Х нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 485 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Ц овогтой Хаас зээлийн гэрээний үүрэг 1,696,544.49 (нэг сая зургаан зуун ерөн зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг (дөчин ес) мөнгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамаа шүүхэд гаргасан тайлбартаа: **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхамаа би хүлээн авлаа. Хариуцагч нь тус газраас хэрэглээний зээл авсан ба төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно. Одоо нэхэмжилж байгаа нийт 1,696,544.49 төгрөгийг хариуцагч Ц.Х төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ц.Хд холбогдуулан 1,696,544.49 (нэг сая зургаан зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг (дөчин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа нийт 1,696,544.49 төгрөгийг хариуцагч Ц.Х төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,095 төгрөгийн тал хувь болох 21,047.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамж 21,047.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 1,696,544.49 (нэг сая зургаан зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг (дөчин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Х хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,095 төгрөгөөс 21,047.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамж 21,047.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч **** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА