Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******,*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймаг, *******,*******,*******,,

 Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Цэнд-Аюушийг төрүүлсэн тухайн үед аав, ээжийн хамт 2007 оноос одоог хүртэл амьдарч байгаад 2018 онд сургуулиа төгсөхөөр Улаанбаатар хот руу явсан тул охин Цэнд-Аюушийн аав Мөнхдалайд үрчлүүлсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , нар шүүхэд гаргасан тайлбартаа: , бид нар нь ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Миний бие нь охин Цэнд-Аюушийг өөрийн төрсөн охин ад шилжүүлэхийг зөвшөөрч байна. Миний бие нь охин Цэнд-Аюушийг өөрийн төрсөн охин ад шилжүүлэхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж, мэдрэлийн гаралтай хагалгаанд орох гэж байгаа тул М.Мөнхцэцэг бид хоёрыг хурлаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2.1. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн *******ын*******ийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/639 тодорхойлолт, гуравдагч этгээд , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээс гаргасан болон шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно., 61.1-т Үрчлэгч нь ...Ганц бие... болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно..гэж хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг тусгайлан заажээ.

 4. Иймд үрчлэгдэгч Цэнд-Аюушийг төрүүлсэн эх болох ын нэхэмжлэлээр шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

5. Хүсэлт гаргагч нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрүүлсэн өөрийн охин Цэнд-Аюушийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн эцэг , эх нарт үрчлүүлсэн болох нь үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. 

6. Улмаар охин Цэнд-Аюушийг үрчилж авсан эцэг эцэг , эх нараар овоглон төрсний гэрчилгээ авч төрсний бүртгэлд бүртгүүлж хамтран амьдарч байжээ.

7. Гуравдагч этгээд , нар нь үрчилж авсан охин Цэнд-Аюушийг өөрийн төрсөн эцэг, эхийнх нь асрамжид өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрсөн байна. 

8. Хэдийгээр үйл баримтаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, эцэг, эх байх эрхээ хасуулсан, эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа ..зэрэг хүүхэд үрчлүүлж болохгүй болон үрчлэлт хүчингүйд тооцуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх ч зохигчдын хүсэлт, хэргийн нөхцөл байдал, хүүхдийн эрх ашиг сонирхлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох боломжтой гэж үзэв. 

9. Иймд охин Цэнд-Аюушийг , нарт үрчлүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Цэнд-Аюушийг , нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Цэнд-Аюушийг түүний төрсөн эх ын асрамжид үлдээсүгэй.

3. Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний бүртгэл сэргээхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА