| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00728/И |
| Дугаар | 131/ШШ2024/00693 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2024/00693
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овгийн *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн 142,343.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай 3342546 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98005010 дараа төлбөрт дугаарыг ажиглаж эхэлсэн. Тэрээр 2022 оны 8-9 дүгээр сарын ярианы төлбөрөө төлөөгүй байна.
...Иймд нийт 142,343.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь М.*******аас 142,343.52 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 142,343.52 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.Хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч М.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 142,343.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч*******, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1137 дугаартай албан бичгээр өөрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,920.29 төгрөгийн тал хувь болох 2,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 2,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 142,343.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,920.29 төгрөгийн тал хувь болох 2,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 2,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА