Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:   оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/*******/

- Нийгмийн даатгалын дэвтэр/*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар архивын лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03-02/2913 дугаар лавлагаа

- Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр албан бичиг

-Хүүхдийн төрсний гэрчилгээ/*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

2.1.1. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлээс ******* олгосон цагаан өнгийн хавтастай Хөдөлмөрийн дэвтэр-т ажилд томилж, чөлөөлсөн бичилт тусгагдаагүй боловч 1986-1990 онуудад цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.

2.1.2. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* олгосон цэнхэр өнгийн хавтастай Хөдөлмөрийн дэвтэр-т 1991 оны 01 дүгээр сараас эхлэн 1993 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар архивын лавлагаанд Пүрвээгийн Даариймаа нь Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1986-1993 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1987-1988 онуудад цалин гарлаа. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№35, Х№02, ХН№24-25-р нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.

2.3. Боловсролын лавлагаа:

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаар албан бичигт Пүрвээгийн Дайриймаа нь 1977 онд тус сургуульд элсэн орж, 1985 онд 8 дугаар анги төгссөн нь үнэн болно гэжээ.

2.4. Нийгмийн даатгалын дэвтэр:

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Пүрвээгийн Дариймаад олгосон 075260 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр-т хавсаргасан 2405001344 дүгээр баталгаажилтын хуудаст Боржгон овгийн Пүрвээгийн Дариймаа нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзол хангасан тул 1993 оны 06 дугаар сараас эхлэн ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2000 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил 7 сараар нөхөн тооцуулсан гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, боловсролын лавлагаа, баталгаажилтын хуудас зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1986-1991 онуудад Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар архивын лавлагаанд Пүрвээгийн Даариймаа нь Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1986-1993 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1989-1993 онуудад цалин, 1989-1992 онуудад нотлох баримт тус тус гараагүй. Мөн 1986-1988 онуудад боловсон хүчний болон 1986 онд цалингийн баримтгүй болно гэжээ.

Үүнээс үзэхэд архивын лавлагаагаар ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гараагүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******д үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч Боржгон овгийн ******* 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАТ