Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02574

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 26 181/ШШ2024/02574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ХБ ХК/...байранд байрлах РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.О-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.О /РД: .../ нь ХасБанктай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1160096574 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд 1160096574 тоот зээлийн үндсэн зээлд 2,000,000.00 төгрөг, зээлийн хүүд 664,543.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,372.67 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь 1160096574 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 11 сарын 01-ний өдрийн хуваарьт төлөлтөөс хойш, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 198 хоног хугацаа хэтрүүлээд байна Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1160096574 тоот гэрээний хүрээнд 2023 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч нь дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. зээлийн гэрээний хугацаа 2026 оны 01 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болно. Үүнд:

Зээлийн үндсэн төлбөр 13,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,342,778.23 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 33,989.77 төгрөг нийт 14,376,768.00 /Арван дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга долоон зуун жаран найм/ төгрөг болно.

Хариуцагч нар нь 2023 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй ба гар утсаа авахгүй байх, оршин суугаа хаягаа нууцлах зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Иймд хариуцагч М.О оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ог эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

М.О нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1160096574 тоот зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

М.О нь Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, Үлдвэрийн бүс гудамж, 53/9 байр 147 тоот хаягт бүтгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу М.О-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.О-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Бийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н/утас:/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА