| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2023/01162/И |
| Дугаар | 155/ШШ2024/00019 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00019
| 2023 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00019 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбар,
Хариуцагч: Г-ийн М-,
Хариуцагч: Д-ны Т- нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2023/01162/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.М-, Д.Т- нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М-, Д.Т- нарт холбогдуулан үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд: Иргэн Г.М-, хамтран зээлдэгч Д.Т- нар нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн сум ***** хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай 684м.кв талбайтай Г-*** улсын бүртгэлийн дугаартай, 0*** гэрчилгээний дугаартай газар, *** улсын бүртгэлийн дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 35м.кв талбайтай хувийн сууц барьцаалан 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, NC-10***** тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй олон сар хэтрүүлсэн. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар болон ажлын цагаар байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч Г.М-, Д.Т- нар нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,597,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй, зээлийн төлөлт хийх хугацаа 410 хоног хэтэрсэн байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна.
Иймд иргэн Г.М-, Д.Т- нараас NC-1009******тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 13,524,567.93 (арван гурван сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун жаран долоон төгрөг 93 мөнгө) төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 (таван сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг 04 мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 (таван зуун хорин таван мянга дөрвөн зуун есөн төгрөг 45 мөнгө) төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг 78 мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.М-, хамтран зээлдэгч Д.Т- нар нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай 684м.кв талбайтай Г-*** улсын дугаартай, 0*** гэрчилгээний дугаартай газар, *** улсын дугаартай, *** гэрчилгээний дугаартай 35м.кв талбайтай хувийн сууц барьцаалан 14,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр сар бүрийн 15-ны өдөр, хэрэв амралтын өдөр таарвал урд талын ажлын өдөр 713,623.09 төгрөгийн төлөлт хийхээр NC-10**** тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Гэтэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар болон ажлын цагаар байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч Г.М-, Д.Т- нар нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 556,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 360,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,597,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 976,000 төгрөг, зээлийн хүүнд 4,137,000 төгрөг, нийт 5,113,000 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй, зээлийн төлөлт хийх хугацаа 410 хоног хэтэрсэн байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна.
Иймд иргэн Г.М-, Д.Т- нараас NC-10***** тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Шүүхээс хариуцагч Д.Т-д 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, хариуцагч Г.М-д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч хариуцагч нар шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй тул хариуцагч Г.М-, хариуцагч Д.Т-ын эхнэрт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.
4. Нэхэмжлэгчээс: Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зээл хүсэгчийн анкетийн хуулбарууд, Г.М-, Д.Т- нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдлийн хуулбарууд, Нэткапитал ББСБ-д гаргасан өргөдлийн хуулбарууд, зээл хүсэгчийн анкетууд (эх хувь), гарын үсгийн баталгаанууд, Г.М-, Д.Т- нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдлүүд (эх хувь), Нэткапитал ББСБ-д гаргасан өргөдөл (эх хувь) зэрэг нотлох баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2, 46, 3-15, 31-39 дэхь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М-, Д.Т- нарт холбогдуулан үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.М-, Д.Т- нартай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** хаягт байршилтай, Г-*** улсын дугаартай 684м.кв талбайтай газар, *** улсын дугаартай, 35м.кв талбайтай хувийн сууц барьцаалан 14,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдөр 713,623.09 төгрөгийн төлөлт хийхээр NC-*** тоот зээлийн гэрээ байгуулсан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 556,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 360,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,597,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 976,000 төгрөг, зээлийн хүүнд 4,137,000 төгрөг, нийт 5,113,000 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн төлөлт хийх хугацаа 410 хоног хэтэрсэн байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Г.М-, Д.Т- нараас NC-*** тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
6. Хариуцагч Г.М-, Д.Т- нар нь Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбараас автомашин худалдан авах зориулалтаар 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Г.М-, Д.Т- нарын Нэткапитал ББСБ-д гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн анкет, гарын үсгийн баталгаа, Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбар, үндсэн зээлдэгч Г.М-, хамтран зээлдэгч Д.Т- нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар зээл, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 39, 31-34, 5-8, дахь тал)
7. Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2023 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбараас хүргүүлсэн хугацаа хэтрүүлсэн зээлдэгчийн мэдэгдэл, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 36-38 дахь тал)
8. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Зээлдүүлэгч дараахь нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, 8.2.1-д Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэж заасан үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж үзэв.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбар, хариуцагч Г.М-, Д.Т- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
10. Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
11. Шүүх хариуцагч Г.М-, Д.Т- нарыг үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгийг Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбарт төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Учир нь хариуцагч Д.Т-д 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, хариуцагч Г.М-д 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тус тус мэдэгдэн, нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулсан. (хавтаст хэргийн 21, 29 дэхь тал)
Гэвч хариуцагч нар шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нарт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна. (хавтаст хэргийн 30 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.
Хариуцагч Г.М-, Д.Т- нар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.М-, Д.Т- нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Г.М-, Д.Т- нараас үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгө гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,278.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 256,278.48 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олголоо.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл хүсэгчийн анкетууд, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдлүүд, Нэткапитал ББСБ-д гаргасан өргөдлийн хуулбарууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт давхар авагдсан. (хавтаст хэргийн 9-10, 12-15 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.М-, Д.Т- нараас үндсэн зээл 13,524,567.93 төгрөг, үндсэн хүү 5,615,699.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,429.45 төгрөг, нийт 19,665,696.78 (арван есөн сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөг (далан найм) мөнгө гаргуулан, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,278.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 256,278.48 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА