| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00704/И |
| Дугаар | 131/ШШ2024/00639 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1963 онд төрсөн. Одоо 61 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар зөвлөмжийн хуудас
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 670 дугаар архивын лавлагаа
-Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар Ажилд авах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр Ажлаас чөлөөлөх тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар Баярын өдөрт эргүүл томилох тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар Шагнах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаар Шагнах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар Шагнах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр Шагнах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар Шагнах тухай тушаал
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр Ажлаас халах тухай тушаал
- Баярын бичиг/*******/
- Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/4092 дугаар лавлагаа
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 07 дугаар сарын 01-ний 08/2070 дугаар лавлагаа
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 670 дугаар архивын лавлагаанд Шагдарын Сүхбаатар нь Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар 1975-1991 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1986-1991 онуудад дараах цалин, 1979 онд ажилд орсон тушаал, 1980,1982-1990 онуудад нотлох баримт, 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарлаа. Цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№98, Б№01, ХН№18,20,21,23,25 нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.
Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт ...******* 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажилтнаар томилсугай...,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар Ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаалын 1 эх хэсэгт Үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын 1980 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай, уг тушаалын хавсралтын Бусад хүмүүс хэсгийн 3 дахь заалтад ******* ажилтан,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Цэргийн албанд тэнцсэн тул *******ыг мужааны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар Баярын өдөрт эргүүл томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Майн баярын манаа эргүүлийг хавсралтаар баталсугай, уг тушаалын хавсралтад *******, байнгын, 05 дугаар сарын 01-ний өдөр,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар Шагнах тухай тушаалд Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж, олон нийтийн ажилд идэвхитэй сайн ажилласан тэргүүний хүмүүсийг 1 дүгээр хавсралтаар баталж, шагнасугай, уг тушаалын хавсралтын 9 дэх заалтад Мужаан ажилтай *******ыг баярын бичиг, 30 төгрөг,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дүгээр Шагнах тухай тушаалд Социалист уралдаанд үүргээ давуулан биелүүлсэн тэргүүний 20 хүнийг хавсралтад зааснаар шагнасугай, уг тушаалын хавсралтын 9 дэх заалтад *******ыг баярын бичиг, 40 төгрөг
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар Шагнах тухай тушаалын 2 дахь хэсэгт өвгөн аавын бэлэг олгох хүмүүсийг 3 дугаар хавсралтаар баталсугай, уг тушаалын 3 дугаар хавсралтын 21 дэх заалтад *******-5 төгрөг,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр Шагнах тухай тушаалд Намын хорооны өдрийг тохиолдуулан туг дагаж, бүтээл ундарна сэдэвт ажил, мэргэжлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүмүүсийг шагнасугай, уг тушаалын хавсралтын 2 дахь заалтад *******-баярын бичиг, халуун сав,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаар Шагнах тухай тушаалд Хүлээсэн үүрэг, төлөвлөгөөг биелүүлэхэд ажлын идэвхи зүтгэл гарган ажилчдыг 1 дүгээр хавсралтаар баталж, шагнасугай, уг тушаалын хавсралтын 7 дахь заалтад *******-олгох шагналын хувь-15, сарын цалин 835 төгрөг, олгосон шагнал 127 төгрөг,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр Ажлаас халах тухай тушаалд Мужаан *******ыг дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас халсугай,
2.2. Шагнал, урамшуулал:
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрээс 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******т олгосон баярын бичигт Аймгийн намын хороо, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас өгсөн өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлж, нийтийн хамарсан ажилд зүтгэлтэй оролцсон тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав,
- Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрээс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******т олгосон баярын бичигт Монгол ардын хувьсгалт намын 19 дүгээр их хурлыг угтаж зарласан өндөр бүтээлийн уралдаанд зүтгэл гарган болзлоо 123,7 хувиар биелүүлж, 6 дугаар байр эзэлсэн таныг баярын бичиг 100 төгрөгөөр шагнав гэжээ.
2.3. Хүн амын тооллогын лавлагаа:
- Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/4092 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч Шагдарын Сүхбаатар 25 настай, дүү ******* 14 настай, дүү ******* 11 настай, тоологдсон-ыг тодорхойлжээ.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 08/2070 дугаартай лавлагаанд Шагдарын Сүхбаатар нь Баянхонгор аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0134 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, шагнал, хүн амын тооллогын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар зөвлөмжийн хуудсаар хөдөлмөрийн дэвтэргүй, архивын лавлагаанд зарим тушаал гараагүй учир ажилласан хугацааг шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч *******т зөвлөжээ.
Үүнээс үзэхэд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******т үүссэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу *******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаанаартус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ