Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02575

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 26 181/ШШ2024/02575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: АТК ХХК ... тоот хаягт оршин байх РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖТ ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

Нэхэмжлэгч: АТК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АТК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АТКХХК нь камер, компьютер болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг Улаанбаатар хот, ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг.

ЖТ ХХК худалдан авч суурилуулсан барааны үнэ 15,094,650 төгрөгөөс "ЖТ ХХК нь 2022 оны 07 сарын 06-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 11,094,650 төгрөгийг 2022 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Гэтэл ЖТ ХХК захиалсан төхөөрөмжүүдийн үнээс 11,094,650 төгрөг төгрөгийг дутуу төлсөн. ЖТ ХХК-ийн оршин суугаа хаягаар СБДИХАШШ-д нэхэмжлэл гаргасан бөгөөд СБДИХАШШ-ийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 09355 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖТ ХХК РД:2021951/-ийг эрэн сурвалжлуулах/эрэн сурвалжлуулахад ач холбогдолтой ЖТ ХХК -ийн холбогдож байсан утасны дугаар захирал Г.Эрхэмболор 99090675/-аар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АТК ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖТ ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

АТК ХХК нь ЖТ ХХК-тай худалдах, худадан авах гэрээний харилцаа үүсгэсэн үндэслэлээр харилцагчийн дэлгэрэнгүй тайланг гарган өгсөн байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

ЖТ ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 20-р байр 33 тоот хаягт бүтгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй болох нь болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32024/0... дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ЖТ ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖТ ХХК, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/РД:/...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖТ ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч АТК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М/утас:.../-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА