Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0043

 

 

 

 

 

 

 

    2024          01           10                                     128/ШШ2024/0043

 

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т**** ” ХХК, / РД:********/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:Э.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Д.О

Хариуцагч:Эрчим хүчний зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Д, А.Б, Л.Э нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, А.Б, Л.Э, гэрч Б.Т, Б.С, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Э нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Т**** ” ХХК нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023  оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

1.2.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох;

1.2.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох;

1.2.3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “*** *** ***  ****” *** дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2.4.Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны ***, *** дугаар тогтоолууд нь “нөхцөл шаардлагын биелэлтийн болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа,  байсан эсэхийг тогтоолгох” гэж нэмэгдүүлэхээр тодорхойлсон болно.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1.1.Манай компани нь "** ** **" ХХК, "** ** **" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг онд 1 жилийн хугаца*******айгаар Эрчим хүчний зохицуулах хорооноос авч, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг явуулж, улмаар уг тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгагдаж 2025 оны 7 дугаар сар хүртэл сунгагдсан байдаг болно. Бид энэ хугацаанд холбогдох хууль, журам, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн бөгөөд маргаан бүхий тогтоолд дурдсан зөрчлийг гаргаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн, иймд манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй болно.

Гэтэл хариуцагч байгууллага нь маргаан бүхий Тогтоолоор манай компанийг "тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, энэ зөрчлийг арилгуулахаар тусгай зөвшөөрлийг 1 сарын хугаца*******айгаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тогтоолд дурдсан зөрчлийг арилгаагүй" гэсэн үндэслэлээр манай компанийн **/**** дугаартай дулаан түгээх, **/**** дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна.

 Хариуцагч байгууллага өмнө нь 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн *** тоот "*** **** **** " тогтоолоор манай компанийг "тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, хэрэглэгчийн 2022 он, 2023 оны эхний 5 сарын дуудлага, гомдолд дун шинжилгээ хийж, шалтгааныг тодорхойлох, "Хэрэглэгчийн эрх ашгийг хангах"-тай холбоотой тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх, хангах уйл ажиллагааг хэрэглэгчдэд сурталчлан таниулж, хэрэглэгчдийн гомдол маргааныг бүрэн барагдуулж ажиллах", "Д******* нэг худалдан авагч"-тай загварт бүрэн хамрагдах, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудад дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх, хариуцсан ус, дулаан дамжуулах төвүүдийн тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж, гэмтэлтэй тоног төхөөрөмжийг бүрэн засварлан автом******* горимоор ажиллуулж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн д******* эрчим хүчээр хангах зэрэг ажлуудыг хангалтгүй хийж гүйцэтгэсэн гэж" эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэх талаар тогтоолд дурдаж манай тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг болно.

            Бид хариуцагчийн өмнө нь манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн *** тоот "*** **** **** " тогтоолыг эс зөвшөөрч, холбогдох тайлбараа бичгээр гаргаж, тайлбар, баримт м*******ериалыг хуулийн хугацаанд хариуцагч байгууллагад хүргүүлж, дээрх тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн тогтоолтой маргаж ирсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулах, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Манай "Т**** " ХХК нь маргаан бүхий тогтоол болон өмнөх тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн тогтоолд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй, 2022 онд манай компани хангагч байгууллагадаа д******* өр төлбөргүй гарсан. Энэ нь тухайн байгууллагын менежмент болон борлуулалтын ажилчдын хүчин чармайлтын нэг үзүүлэлт гэж үзэж байна. Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, хэрэглэгчийн санал, гомдлыг бүрэн шийдвэрлэж ажиллах асуудал дээр манай компани нь хангагч байгууллагаас 1, 2, 3, 4-р улиралд хангалттай гэсэн үнэлгээ авсан байдаг. Хэрэглэгчдийн дуудлагыг цаг хугацаанд нь барагдуулж гомдол баг*******ай гэж үнэлэгдсэн байдаг. 2022 онд манай байгууллагын нэр дээр хэрэглэгчээс ямар нэгэн гомдол ирээгүй, зөвхөн Эрчим хүчний зохицуулах хороонд 2022 онд *** дүүргийн 4-р хорооны 4-р байрны "Э**** ***" СӨХ-ноос гомдол ирсэн байдаг. Уг гомдлын агуулга нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай холбоотой асуудал биш байсан бөгөөд харин хот, суурины ус хангамж ариутгах т*******уургын ашиглалт үйлчилгээ зохицуулах зөвлөлтэй холбоотой асуудал байсан тул холбогдох хүмүүст энэ талаар хэлсэн болно. Уг асуудал нь манай компанитай холбоотой, тусгай зөвшөөрөлд заасан ажил, чиг үүрэгтэй холбоотой асуудал биш юм. Үүнд биднийг буруутгах боломжгүй юм. Д******* "Нэг худалдан авагчтай загвар"-ыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орлого, зарлагын дансыг төрийн банкинд нээлгэж, дансны мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 186 тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 23/87 тоот албан бичгээр өмнөх дансаа хаалгасан тул дахин шинээр данс нээлгэсэн тухай албан бичиг хүргүүлсэн. "** ** **" ХХК, "** ** **" ХХК-иас тус тусдаа данс нээлгэх талаар "УБДС" ТӨХК-ны гэрээ, борлуулалтын хэлтсийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга нартай уулзалт хийсэн бөгөөд 2023 оны 4 дүгээр сараас эхлэн д******* нэг худалдан авагчтай загварт шилжсэн болно. Бид өнөөдрийг хүртэл хууль, дүрэм, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж, маргаан бүхий тогтоолд дурдсан зөрчлийг гаргаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн, мөн маргаан бүхий тогтоолын үндэслэл болсон хариуцагчийн өмнө нь гаргасан шийдвэр болох манай компанийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугаца*******ай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тогтоолыг бид үндэслэлгүй гэж маргаж, тус шүүх дээр маргаантай, захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч байгууллага нь дахин дээрх үндэслэлээр буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, энэ зөрчлийг арилгуулахаар тусгай зөвшөөрлийг 1 сарын хугаца*******айгаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тогтоолд дурдсан зөрчлийг арилгаагүй гэж манай компанийн тусгай зөвшөөрлийг маргаан бүхий тогтоолоор хүчингүй болгож байгаад үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

            Хариуцагч нь хууль бус үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-д "Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлаг*******ай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлаг*******ай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.", 25.1.1-д "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах" гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ анхнаасаа биелүүлээгүй, хууль зөрчсөн. Хэрэв хариуцагч байгууллага манай компанийн тайлбар, баримтыг хүлээн авч, бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож, шаардлаг*******ай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж шийдвэр гаргасан бол анхнаасаа манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох үндэслэл, нөхцөл байхгүй байсан болно. Иймд хариуцагчийн уг маргаан бүхий тогтоол нь хууль бус тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй юм. Хариуцагч нь дээрх маргаан бүхий Тогтоолоо бидэнд 2023 оны 8 дугаар сарын 31-ны өдөр мэдэгдэж, хүргүүлсэн бөгөөд бид Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд Маргаан шийдвэрлэх талаар зохицуулсны дагуу 35.2-д "Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.", 35.3-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 35.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно." гэж заасныг үндэслэн харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.           Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот "*** **** **** " тогтоол нь хууль бус тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.1.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т ”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлаг*******ай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлаг*******ай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.2.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Хариуцагчийн хувьд энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн, манай компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байсан бөгөөд хариуцагч нь үндэслэлгүйгээр илт хууль бусаар манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс болж манай компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болж улмаар бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж хохирч байгаа бөгөөд компанийн үйл ажиллагаа зогсох эрсдэл үүсэхгүй байсан” гэжээ.

2.1.3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн үндэслэлээ “Бид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг бүрэн хангаж ажилласан, энэ талаарх холбогдох тайлбар, нотлох баримтыг хариуцагчид хүргүүлсэн, манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн шийдвэр, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, манайхыг хангалтгүй ажилласан гэж үзэх үндэслэл байгаагүй байхад хариуцагч байгууллага нь үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гаргаж манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим хангагдаагүй” гэжээ.

2.1.4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, уг шаардлагын 2022  оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилт, түүнийг дүгнэхдээ 2.2 дахь заалтын хүрээнд 2022 онд өөрийн өмчлөлийн Ф200мм-ийн голтой 366.2 м.кв урт шугам с*******г төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэж 10 оноогоос 2 оноогоор дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр манайд Ф200мм-ийн өөрийн өмчлөл, эзэмшлийн шугам байхгүй бөгөөд энэ шугам нь нийтээр ашиглагдаж байгаа, мөн уг шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хэм хэмжээний акт нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, албан ёсоор ийм шийдвэр гаргаагүй байдаг юм. Гэтэл хариуцагч нь тус шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэх талаарх албан ёсны шийдвэр гаргаагүй, эрх зүйн харилцаа үүсээхгүй байхад манайхыг хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан нь хууль бус юм. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, уг шаардлагын 2022 оны зорилтыг биелүүлээгүй гэж дүгнэлт хийсэн үйл баримт нь бодитой биш, бодит байдал дээр биелэх боломжгүй зэрэг бодит шалтгаан байсан тул нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангаагүй, нөхцөл шаардлагын зорилтыг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл, эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. 

            2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгчээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 сарын 30-ний өдрийн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгох шаардлага анх шүүхэд гаргасан. Хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлахдаа цуцалсан захиргааны акт гаргахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны ***, 2023 оны ***, 2023 оны *** тоот тогтоолыг үндэслэл болгосон байгаа. Үндсэндээ *** тоот захиргааны акт гаргахдаа 3 захиргааны актыг үндэслэл болгож гаргасан. Тийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, маргаж байгаа захиргааны актын үндэслэл болсон захиргааны актад холбогдуулж нэмэгдүүлсэн.

Хариуцагчийн гаргасан 2023 оны 4 сарын 27-ны өдрийн *** тоот “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж шинэчлэн тогтоох тухай” тогтоол, 2023 оны 7 сарын 5-ны өдрийн *** тоот “*** *** ***  **** тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох”,  *** нь болохоор “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн тухай” тогтоол. Улмаар эдгээрийг  илт хууль бус гэж үзээд шаардлага гаргасан.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 2023 оны 5 сарын 24-ний өдрийн *** тоот тогтоолыг хууль бус гэж үзэж, 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ингээд явж байх явц дундаа маргааны үйл баримт буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох ийм асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага дулаан түгээх болон д******* зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагыг хангаагүй 2022 оны зорилтыг биелүүлээгүй гэдэг эрх зүйн дүгнэлт хийгээд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг эднийх тогтоогоод шийдвэр гаргаад байгаа. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хариуцагчийн гаргасан ***, *** тоот тогтоолд дурдагдаад байгаа энэ дулаан түгээх дулаанаа зохицуулалтдаа авах тусгай зөвшөөрөл нөхцөл шаардлагыг хангаагүй уг шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 Үндсэндээ хариуцагч талууд шүүхэд бол ийм 5 нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа.

 Нэхэмжлэлийн шаардлагаа тус бүрээр нь тайлбарлая:

 Хариуцагч байгууллага 2023 онд *** тоот тогтоол гаргаж “Т**** ” компанийн дулаан түгээх дулаанаа зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэлт хийхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 4 сарын 21-ний өдрийн тоот “Т**** ” компанийн дулаан түгээх дулаанаа зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 онд мөрдөж ажиллах зорилтын биелэлтийг бодитой үндэслэлтэйд тооцож оноог бодитой тавих ёстой байтал үндэслэлгүй тавьсан.

336,2 метрийн урттай шугам с*******г төрийн өмчит байгууллагад шилжүүлэх арга хэмжээ аваагүй гээд дүгнэсэн. “Т**** ” компанийн эзэмшил өмчлөлд энэ яриад байгаа 200мм-ээс дээш голчтой шугам с******* чинь байхгүй.

Энэ шугам с******* нийтийн эзэмшлийн, энэ өмч хөрөнгийг “Т**** ” компани дураараа шилжүүлэхгүй. Бусдын хөрөнгийг шилжүүлээгүй гэж ингэж буруутгасан үндэслэлгүй.

 Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж хэрэглэгчийн санал гомдлыг бүрэн шийдвэрлэж ажиллах гэдэгт 15 оноо өгөх ёстойгоос 3,3 оноо өгсөн.

Ер нь бол Сууц өмчлөгчдийн холбоо, контор, хоёрын хоорондын л маргаан.

“Т**** ” компани зөвхөн “Ж**** ***” гээд энэ хэдхэн гомдол гаргаад байгаа СӨХ-өөр хэмжигдэхгүй. 5000 мянга гаруй иргэд оршин суугч өрхөд 4000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид  үйлчилгээ үзүүлж байна. Энэ дундаас хоёр, гурван СӨХ яваад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол шүүх анхаарч үзээсэй.

2022 онд мянга гаруй дуудлагыг нь шийдсэн. Тодорхой холбогдох арга хэмжээнүүдийг аваад тухай бүр нь шийдээд явж байгаа. Өргөдөл гомдолд тодорхой хариу өгөөд явдаг.

Нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх шаардлаг*******ай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэдэг энэ шалгуур үзүүлэлтэд 10 оноо өгөх ёстой 0 оноо өгчихсөн, энийг бол зөвшөөрөхгүй. Д******* нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх шаардлаг*******ай зохион байгуулалтын арга хэмжээг авч, харилцагч банк болон Төрийн банктай шуурхай үйлчилгээний гэрээг байгуулаад ************* тоот данс нээлгээд 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 22-т ороод 212 тоот албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрээс нь энэ дансыг нээлгээд “У******* д******* с*******” ТӨХК нь 2022 оны 12 сарын 19-ний өдөр 22/216 дугаартай албан тоотоор орлогын данс зарлагын дансыг тус компанид нээлгэчихсэн байгаа. Тэгэхээр нэг худалдан авагчтай энэ загварыг хэрэгжүүлэх шаардлаг*******ай арга хэмжээнүүдийг авчихсан.

Хоёрдугаарт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 7 сарын 5-ны өдрийн *** тоот тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага.

Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн энэ эрх зүйн ач холбогдол бүхий энэ эрх зүйн харилцаа үүрэг даалгаврын биелэлтийг хангалтгүйгээр дүгнэсэн энэ эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох буюу ийм харилцаа байгаагүй байсан гэж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.

Түдгэлзүүлсэн акт болон үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн акт 2 өөрөө харилцан хамааралтай бөгөөд нэг үндэслэлээр гарч байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны *** дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд өгсөн үүрэг даалгавар нэгдүгээрт, худалдан авсан эрчим хүчний өр төлбөрийг бүрэн барагдуулах,  Үүнийг бид зөвшөөрөхгүй, манай компанид д******* эрчим хүчний өр төлбөр хуримтлагдсан өр огт байхгүй,  2023 оны 6 сарын 29-ний өдөр төлбөргүй байсан тухай У******* д******* шугам с*******нд ТӨК-тай хийсэн тооцоо нийлсэн актаар харагдаж байгаа. Тэгэхээр өр төлбөргүй байхад өр төлбөрөө барагдуулаагүй байна гэж үзээд түдгэлзүүлсэн өр төлбөрөө барагдуулаагүй байна гэж үүрэг даалгаврын биелэлтийг хангалтгүй гэдэг дүгнэсэн өөрөө үндэслэлгүй юм. Хоёрдугаарт, хэрэглэгчийн 2022, 2023 оны эхний 5 сарын дуудлага гомдолд дүн шинжилгээ хийж шалтгааныг нь тодорхойлох хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх хангах үйл ажиллагаа хэрэгжилтийг тус тусад нь таниулах хэрэглэгчдийн гомдол маргааныг бүрэн барагдуулж ажиллах гэдэг ийм үүрэг даалгавар өгсөн. Манайх 100% холбогдох арга хэмжээг авсан. Нийтдээ 2022 онд “Т**** ” компани 1 дуудлага ирснийг ангилж хүлээж авсан 1 дуудлага ингээд 2022 онд “Т**** ” компанид нэг ч гомдол ирээгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл цуцлах ийм шаардлага үндэслэл хамаарахгүй.

Хариуцагч байгууллага маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслээд гаргасан. Хариуцагчийн үндэслэл болгосон тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1 тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй эсвэл үйл ажиллагааг зогсоосон бол тусгай зөвшөөрөл түдгэлзүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага акт гаргахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1.1.3 дахь хэсгийг үндэслэл болгосон байна. Энэ тогтоолоор харагдаж байна. 6.1.3 дахь хэсэг нь үндсэндээ зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үйл ажиллагаа зогссон бол гэдэг энэ заалтыг үндэслээд тусгай зөвшөөрөл түдгэлзүүлчихсэн байж байгаа. Тэгэхээр бид бол яахаараа тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэж үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага түдгэлзүүлэх захиргааны акт гаргахдаа ийм захиргааны актаар эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх буюу хуулийн зорилт заалтыг буруу хэрэглэж тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэж үзэж байгаа. Тийм болохоор хариуцсан гаргасан энэ тогтоол өөрөө бол хууль бус гэж бидний зүгээс үзэж байгаа.

Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар заасан. Тусгай зөвшөөрөл түдгэлзсэн тогтоол гарсан өдөр л бид нар захиргааны шүүхэд хандаад явсан байсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар 6.1 дүгээр зүйлд заасан зөвшөөрөл түдгэлзүүлэх эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг 3 сард хугацаагаар түдгэлзүүлнэ гэж байгаа юм. Хариуцагч байгууллага бодитой шийдвэр гаргаж чадаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Захиргааны байгууллагын акт шийдвэр нь өөрөө тодорхой ойлгомжтой байх ёстой. Энэ ойлгомжтой байх үндэслэл  харагдахгүй байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1.1.1-д зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болгон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж байгаа. Тэгэхээр зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болгох нь эрх бүхий ямар байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэдэг нь ойлгомжгүй. Дээрээс нь зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болох гэдэг хуулийн ойлголт байгаа.

Хариуцагч байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнээс хальж, тухайн оны зорилт гэж хэтрүүлэн орж байна гэж үзэж байгаа юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2023 оны 5 сарын 24-ний өдөр *** дүгээр тоот тогтоолыг илт хууль бус тогтоолгох,  2023 оны 5 сарын 24-ний өдөр 409 тоот тогтоолд дурдсан тусгай зөвшөөрлүүд түдгэлзүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэж гаргаж байна. Улмаар эрх зүйн харилцаа байхгүй байсан гэж маргаж байгаа. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх бол бодит эрх зүйн хууль зүйн факт байгаагүй ийм эрх зүйн харилцаа үүсээгүй байсан.

Нэгдүгээрт, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй болох нь гэдэг энэ эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоогдоогүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бодит байдал дээр хангачихсан байхад бол буруу дүгнэлт хийсэн дээрээс нь хангачихсан байхад хангаагүй гээд тусгай зөвшөөрөл түдгэлзүүлчихсэн. Түдгэлзүүлсэн хугацаанд өгсөн үүрэг даалгаврууд нь бүрэн биелэгдсэн байхад үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гээд үүрэг даалгаврыг үндэслэлгүй дүгнэсэн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг гарцаагүй тогтоох ёстой, хэдэн Сууц өмчлөгчдийн холбооны гомдлоор явснаас болоод бодит үйл баримт, нөхцөл байдлыг гарцаагүй тогтоож чадаагүй тул хууль зөрчсөн. Захиргааны байгууллага бол 24.2-т заасан энэ ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, бодитой тайлбар авах энэ үүргээ бол анхнаас нь биелүүлээгүй.

“Т**** ” компани 50 гаруй СӨХ-тэй харьцдаг, энэ 50 гаруй СӨХ бүгд гомдол гаргачихсан бол өөр хэрэг. Нэг хэдхэн тооны СӨХ гомдол гаргадаг.   Тийм болохоор захиргааны байгууллагын гаргасан захиргааны актыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд бичгээр гаргасан тайлбартаа: 

1.Эрчим хүчний зохицуулах хороо нь жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын тухайн онд мөрдөж ажиллах зорилтыг б*******алдаг. "Т**** " ХХК-ийн 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор б*******алсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор "Т**** " ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны биелэлтийг "Хангалтгүй" гэж дүгнэсэн. Хорооны оны 181 дүгээр тогтоолоор б*******алсан "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэхэд уг нөхцөл шаардлагын:

 -1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын хүрээнд 2022 онд осол аваар са*******алгүй ажилласан тул бүрэн буюу 10 оноогоор дүгнэсэн.

-1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын хүрээнд худалдан авах д******* эрчим хүчний төлөвлөгөөг 44.5 мян.Гкал д******* эрчим хүч худалдан авахаар төлөвлөсөн боловч гүйцэтгэлээр 47.5 мян. Гкал д******* эрчим хүч авсан нь төлөвлөснөөс 1.7% хэтэрсэн аргачлалын дагуу дүгнэж харгалзах оноог бүрэн буюу 10 оноо олгосон.

-1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын хүрээнд Компанийн удирдлага, менежментийн үйл ажиллагааг сайжруулаагүй, Эрчих хүчний зохицуулах хороо болон Улсын байцаагчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 5 оноо авахаас 0 оноогоор дүгнэсэн.

-1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын хүрээнд Цалин, шимтгэлийн зардлыг 158.2 сая төгрөгөөр, нийт зардлыг 22.6 сая төгрөгөөр тус тус хэтрүүлсэн тул харгалзах оноо хасагдан 10 онооноос 7 оноогоор дүгнэгдсэн.

- 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтын хүрээнд 2022 оны их засвар болон урсгал засварын эрсдэлийн үнэлгээг ирүүлээгүй тул харгалзах оноог хасаж. Нийт 18 ажил 100% хийж гүйцэтгэж, 64.25 сая төгрөг зарцуулсан 10 оноогоор дүгнэхээс 8 оноогоор дүгнэсэн.

-2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын хүрээнд 2022 онд өөрийн эзэмшлийн Ф200мм-ийн голчтой 366.2 метр урт шугам с*******г төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээ аваагүй тул 10 оноогоор дүгнэхээс 2 оноо олгосон.

-2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын хүрээнд "У******* д******* с*******" ТӨХК-ийн мэдээлэл, судалгааны цогц программ хангамжид орон сууцны барилга болон гадна д******* шугамын мэдээллийг 81 хувь гарган өгсөн тул 10 оноогоор дүгнэхээс 8.1 оноогоор дүгнэсэн.

-3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын хүрээнд Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангах талаар төлөвлөгөө б*******лан, хэрэгжүүлсэн, биелэлт тайланг ирүүлсэн, холбогдох дүрэм, журмыг мөрдсөн, хэрэглэгчийн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн эсэх, цахим өргөдөл гомдол бүртгэсэн, өргөдөл гомдлын дагуу дүн шинжилгээ хийсэн, дүн шинжилгээ, сэтгэл ханамжийн судалгааны дагуу Хороонд санал дэвшүүлж тус тус хэрэгжүүлсэн эсэх дээр харгалзах оноог хасаж 15 оноо авахаас 3.3 оноогоор дүгнэсэн.

-3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын хүрээнд д******* "Нэг худалдан авагчтай загвар"-ыг бүрэн хэрэгжүүлээгүй тул харгалзах оноог хасаж 10 оноогоор дүгнэхээс 3.3 оноогоор дүгнэсэн.

-3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын хүрээнд Эрчим хүчний авлагыг 59.5 сая төгрөгөөр бууруулсан, УБДС ТӨХК-д төлөх өр төлбөргүй ажилласан тул харгалзах оноог бүтэн буюу 10 оноогоор тус тус дүгнэсэн бөгөөд нийт 10 заалтын дунджаар 58.4 оноогоор "Хангалтгүй" үнэлгээтэй дүгнэгдсэн.

2."Т**** " ХХК-д олгосон **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтыг "Хангалтгүй" үнэлгээтэй буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугаца*******ай түдгэлзүүлж 5 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус үүрэг даалгаврын биелэлтийг хороонд ирүүлсэн. Тус ирүүлсэн 5 хуудастай уг тайлан нь шаардлага хангахгүй байсан тул 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6/668 дугаар албан бичгээр баримт м*******ериал ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.

“Т**** " ХХК нь үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлсний дагуу дүгнэж үзэхэд:

1.Худалдан авсан д******* эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулах үүрэг даалгаврын хүрээнд: 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 28.3 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаагаас 12.1 сая төгрөг нь хуримтлагдсан өр төлбөртэй байсан тул хангалтгүй гэж дүгнэсэн.

2.Хэрэглэгчийн 2022 он, 2023 оны эхний 5 сарын дуудлага, гомдолд дүн шинжилгээ хийж, шалтгааныг тодорхойлох, "Хэрэглэгчийн эрх ашгийг хангах"- тай холбоотой тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх, хангах үйл ажиллагааг хэрэглэгчдэд сурталчлан таниулж үйлчлэх хүрээнд тусгагдсан хэрэглэгчидтэй дулаанаар хангах гэрээг бүрэн байгуулах, хэрэглэгчдийн гомдол маргааныг бүрэн шийдвэрлэх үүрэг даалгаврын хүрээнд 2022 онд халаалтын 110, ХХУ-ны 89, ариутгах т*******уургын 219, ус хангамжийн 154, ус алдсан 182, төлбөрт үйлчилгээ (сантехник, цахилгаан)-ний 795 нийт 1634 дуудлага, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн 2023 оны эхний 5 сарын байдлаарх өргөдөл, гомдлын мэдээлэл, дүн шинжилгээг хийгээгүй зөвхөн 5 дугаар сарын 25-аас, 6-р сарын 23-ны өдрийн хугацаанд хамаарах 6 гомдлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэл ирүүлсэн байна. Хэрэглэгчтэй шууд харилцдаг диспетчер, байцаагч нарт харилцааны соёлын талаар сургалт явуулсан, холбогдох хууль, тогтоомжийн талаар СӨХ, оршин суугчдын зарын самбарт мэдээлэл оруулж, СӨХ-дод албан бичгээр хүргүүлсэн, байгууллагын сайтад үйл ажиллагааны болон тарифын мэдээллийг байршуулсан, Өдөрлөгөөр хэрэглэгчийн санал хүсэлтийг авч шийдвэрлэн мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдэд мэдээлэл хүргэсэн зэрэг нь тайланд баримтаар хавсаргаагүй байна. Хэрэглэгчийн гомдлын шалтгааныг тодорхойлохдоо хэрэглэгч дуудлага өгч оношоо тодорхойлуулчхаад м*******ериалаа авч өгдөггүй, ханаа эвдүүлэхгүй, барилгын компаниар хийлгэнэ гэдэг, гадуур явж байгаа үед дуудлага өгдөг, төрийн байгууллагуудад давхардуулж гомдлоо гаргадагтай холбоотой гэж үзсэн байна. "Хэрэглэгчийн эрх ашгийг хангах"-тай холбоотой тодорхой ажил төлөвлөж хэрэгжүүлээгүй гэж үзэж хангалтгүй гэж дүгнэсэн.

3.Д******* нэг худалдан авагчтай загварт бүрэн хамрагдах зорилтын хүрээнд: Тус компани ДЭХ-ний НХАЗ-т орсон бөгөөд 3 компани нийлж үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалан 2023 оны 03 дугаар сарын худалдан авсан д******* эрчим хүчний төлбөрийг "Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данс"-нд төвлөрүүлсэн ба Төрийн банкаар мөнгөн урсгал 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хэвийн урсаж байгаа боловч тус компанитай хамтран тусгай зөвшөөрөл авсан 2 компани нь "нэг худалдан авагчтай загвар"-т хамрагдаагүй тул хангалтгүй гэж дүгнэсэн.

4.Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж холбогдох арга хэмжээ авах үүрэг даалгаврын хүрээнд: Төлөвлөгөө боловсруулж шаардлаг*******ай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тул хангалтгүй гэж дүгнэсэн.

5.Хариуцсан ус, дулаан дамжуулах төвүүдийн тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж гэмтэлтэй тоног төхөөрөмжийг бүрэн засварлаж автом******* горимоор ажиллуулж хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн д******* эрчим хүчээр хангах үүрэг даалгаврын хүрээнд: Хариуцсан ус дулаан дамжуулах төвүүдийн тоног төхөөрөмж, байрны узелүүдэд засварын ажлуудын гүйцэтгэл тайлан дутуу хангалтгүй гэж дүгнэсэн. Хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай" *** дугаар тогтоолоор тус компани Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг "Хангалтгүй" биелүүлсэн гэж дүгнэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6/779 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүссэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн Хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр тогтоолоорp "Т**** " ХХК-д олгосон **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд Хорооны 20223 оны *** дүгээр тогтоолыг б*******алсан бөгөөд хууль зөрчөөгүй болно. Иймд "Т**** " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-гийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот “*** **** **** ”” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарт:

 “Т**** " ХХК нь Эрчим хүчний зохицуулах 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн *** дүгээр тогтоолтой холбогдуулан Захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/******* тоот захирамж, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах ш*******ны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШТ2023/******* дугаар бүхий тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас т*******галзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарт:

 “... Хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” *** дугаар тогтоолоор тус компани Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг “Хангалтгүй” биелүүлсэн гэж дүгнэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6/779 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүссэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

Улмаар Хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Т**** ” ХХК-д олгосон **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд Хорооны 2023 оны *** дугаар тогтоолыг б*******алсан бөгөөд хууль зөрчөөгүй. Иймд “Т**** ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоол болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, уг шаардлагын 2022  оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарт:

 “Т**** " ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын дагуу "** ** **" ХХК, "** ** **" ХХК-уудтай нэгдэж онд хамтран ажиллах гэрээ байгуулан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүсэж өргөдөл гаргасан бөгөөд Хорооны оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаар тогтоолоор 1 жилийн хугаца*******ай дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг олгож онд мөрдөж ажиллах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн байдаг.

Улмаар "Т**** " ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Хорооны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай" 557 дугаар тогтоолоор 3 үүрэг даалгавар өгч тусгай зөвшөөрлийн хугацааг нь 1 жилийн хугаца*******ай, мөн Хорооны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай" 406 дугаар тогтоолоор 4 үүрэг даалгавар өгч тусгай зөвшөөрлийн хугацааг нь 1 жилийн хугаца*******ай, Хорооны 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай" 448 дугаар тогтоолоор 3 үүрэг даалгавар өгч тусгай зөвшөөрлийн хугацааг нь 3 жилийн хугаца*******ай тус тус сунгасан (Тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан Хорооны тогтоолуудын хуулбарыг хавсаргав) бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан.          "Т**** " ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг онд 60.3 буюу дунд үнэлгээтэй, 2020 онд 57.4 буюу хангалтгүй үнэлгээтэй биелүүлсэн бөгөөд үүрэг даалгавар өгч биелэлтээр 66.6 дунд, 2021 онд 71.2 буюу дунд, 2022 онд зорилтыг 58.4 буюу хангалтгүй үнэлгээтэй тус тус биелүүлсэн байдаг.

Хүснэгт-1. "Т**** " ХХК-ийн -2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлт:

ТЗ-н төрөл

он

2020он

Үүрэг

даалгавар

он

2022

он

 

Оноо

Үнэлгээ

Оноо

үнэлгээ

оноо

үнэлгээ

Оноо

үнэлгээ

Оноо

үнэлгээ

Дулаан түгээх, хангах

60.3

Дунд

57.4

Ханг-гүй

71.2

дунд

71.2

дунд

58.4

Ханг-гүй

“Т**** " ХХК нь 2020, 2021, 2022 онуудад тусгай зөвшөөрөл сунгахад Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн тусгай зөвшөөрлийн шаардлагыг 2020 онд хангалтгүй биелүүлсэн ба тухайн үед мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн хугаца*******ай үүрэг даалгавар өгч биелэлтээр нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд "Т**** " ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 онд зорилтыг 58.4 буюу хангалтгүй үнэлгээтэй биелүүлсэн учир Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн тус компанид олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/457 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичгээр мэдэгдсэн бөгөөд тус компаниас Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан хугацаанд хариу тайлбар, холбогдох баримт бичгийг ирүүлээгүй тул Хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоол, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Т**** " ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 1 сарын хугаца*******ай түдгэлзүүлж зөрчил арилгах хугаца*******ай үүрэг даалгавар өгөх тухай Хорооны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоол б*******лагдсан ба тус хуралд тухайн компанийн удирдлага оролцсон байдаг. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн *** дүгээр тогтоолыг Хорооны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 6/564 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Хорооны тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн *** дүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хугацаа 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусахтай холбогдуулан "Т**** " ХХК-аас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 22/242 дугаap (хуулбарыг хавсаргав) албан бичгээр үүрэг даалгаврын биелэлтийн тайланг ирүүлсэн бөгөөд тус тайлан биелэлтийг хянаж үзэхэд өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, хэрэгжилт нь нотлогдохгүй байгаа тул дахин боловсруулж ирүүлэх талаар Хорооны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн "Баримт м*******ериал ирүүлэх тухай" 6/668 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичгийг тус компанид хүргүүлсэн боловч “Т**** " ХХК-аас 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин "Тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлт гаргах тухай" 22/243 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийн тайланг ирүүлсэн.

... "Т**** " ХХК-аас Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой Хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн 6/739 дугаар мэдэгдэлд гомдол гаргаагүй, хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн дагуу тус компанид олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байдаг. Хорооноос "Т**** " ХХК-ийг тусгай зөвшөөрөл хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэх хуралд оролцохыг мэдэгдсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4/867 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичгээр хүргүүлсэн. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 9.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 6.2 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх заалт, 6.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус Хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр тогтоолоор "Т**** " ХХК- д олгосон **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож хариуцан ажиллаж байсан хэрлэгчдийнх нь дулаан түгээх, хангах үйл ажиллагааг нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан бүрийн эрхийн дагуу "ОСНААУГ" ОѲНААТҮГ-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 4/888 дугаар (хуулбарыг хавсаргав) албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд Хорооны 2023 оны ***, ***, ***, *** дүгээр тогтоолуудыг тус тус б*******алсан бөгөөд хууль зөрчөөгүй тул "Т**** " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

 “Тусгай зөвшөөрөл зохицуулах хороо хуулиар олгох бүрэн эрхийнхээ хүрээнд “Т**** ” компанид оны 6 сард 2 компанитай нийлсэн гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгосон нэг жилийн хугаца*******ай олгоод 2020, 2021 онд тусгай зөвшөөрлүүдээ сунгасан. Сунгахдаа тусгай зөвшөөрөл сунгах тогтоол дээрээ 3-аас 4 үүрэг бүхий заалтуудыг бүгд дээр нь үүрэг өгч байсан. Энэ дээр хэрэглэгчийн эрх ашгийг хангаж ажиллах гомдол маргааныг бүрэн шийдвэрлэх түрүүнд ярьсан компанийн эрх ашгийг хангаж удирдлага менежментийг сайжруулах гэсэн энэ заалтууд байсан. Маргаан бүхий *** дугаар тогтоолын 2022 оны нөхцөл шаардлагын мөрдөх зорилтыг 2022 оны 4 сард дугаар тогтоолоор тогтоосон. Жил бүр дүгнэлтийг Эрчим хүчний тухай хуулийн 9.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах эрх үүрэгтэй. Тэрнийхээ дагуу “Т**** ” компанийн дулаанаар зохицуулалт хангах тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл шаардлагын биелэлтийг хорооны 4 сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэсэн.

Хэрэглэгч талд айл өрх болгон дээр д******* тоолуур хэмжүүр байдаггүй учраас стандартын шаардлагын дагуу бүрэн өгсөн үү, үгүй юү гэдгийг тооцох бүрэн тооцох боломжгүй байсан. Гэхдээ бид нар харгалзах оноог өгсөн, гэтэл энэ дээр халахгүй байгаа зэрэг гомдлууд гарч байсан. Сүүлд холбогдох гомдлууд гарч байгаа. Хэрэглэгчийн асуудал нь тусдаа зорилтоор дүгнэгдэх учраас энэ зорилт дээр бол авч үзээгүй харгалзах оноог нь бүрэн өгсөн. 1.3 дахь зорилт нь компанийн удирдлага менежментийн үйл ажиллагааг сайжруулах тухайн компани тусгай зөвшөөрөл авснаасаа хойш л ерөөсөө хэрэглэгчийн гомдол өгөөд холбогдох сөх-с гомдол ирдэг. Энийг нь сайжруулах үүднээс тусгай зөвшөөрлийг сунгах болгондоо бид нар үүрэг даалгавар өгдөг энэ үүрэг даалгавар биелэгдэхгүй үйл ажиллагаа нь сайжрахгүй ялангуяа түрүүн гэрчийн хэлсэн мэдүүлэг гомдол дээрүүд нь байгаа, удирдлагын харьцаа, дуудлага үйлчилгээ, үзүүлж байгаа үйлчилгээний байгууллагын харьцаанаас шалтгаалаад маш их гомдлууд гарч байна.

Өмнөх жилүүдийн нөхцөл шаардлагыг дүгнэхдээ ч гэсэн хороо энийг үздэг тогтоодог учраас зориуд энэ зорилтыг оруулсан. Тухайн компани энэ удирдлага менежментийг сайжруулах талаараа тодорхой ажил санаачилж хийгээгүй. Зөвхөн ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэнтэй л холбоотой сая тайлбар өгч  байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагааг сайжруулах гарсан гомдлыг цаг бүрд нь арилгуулах үүднээс Улсын байцаагчийн албан шаардлагыг өгсөн боловч албан шаардлагыг хүлээж аваагүй хугацаанд нь биелүүлээгүй 12 сарын 30-ны дотор биелүүлэх байсан боловч 3 сарын 29-нд үйлчлэх хүрээн дээрээ байр нэмүүлэх зорилгоор байрны мөнгөгүй байсан учраас байр нэмүүлэх зорилгоор биелүүлсэн гэсэн тайлбар хийх хийсвэр тайлбарыг өгсөн байгаа. Энийгээ бол биелүүлсэн гэж үзэж байх шиг байна. Энэнээс шалтгаалаад 1.3 дахь зорилтыг 0 оноогоор дүгнэсэн.

1.4 дэх зорилт б*******лагдсан тариф тусгагдсан тухайн компанийн дулаан түгээх хангах үйл ажиллагаа нь тухайн жилдээ зарцуулах зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг зохицуулах хорооноос тогтоож өгдөг эрчим хүчний салбар өөрөө зохицуулалттай салбараа хэн дуртай компани нь орж ирсэн орлогоо хэн дуртай зүйлдээ зарцуулаад байх юм бол үйлдвэрлэх компаниуд энэ нүүрсний уурхайнууд олгох бол үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Ийм учраас тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрийн төр хувийн хэвшил хамаагүй бүх компаниудын тусгай зөвшөөрөл үйл ажиллагааных нь зардлыг нь борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг б*******алдаг. Түүнийг хэтэрсэн бууруулсантай холбоотойгоор дүгнэдэг. Энэ дүгнэх арга үндэснийхээ дагуу 3 оноог хасаж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласнаар Их урсгал заслын ажлаа бүрэн хийсэн байж болно. Зорилтод туссан эх үүсвэр засвар эрсдэлийнхээ үнэлгээг хийж ирүүлээгүй учраас харгалзах 2 оноог хассан. Энэ жишиг байдлаар бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс энэ оноо хасагдаад явдаг. Тухайн компани зориуд ялгаж ингэж хассан зүйл байхгүй юм аа. 2.2 дахь зорилт, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-д с******* гэдгийг тодорхойлж өгсөн дулаан дамжуулах с******* нь д******* эх үүсвэрээс ус дулаан дамжуулах төв хүртэлх шугам с*******г дамжуулах с******* гэж хэлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 14.2 дээр дамжуулах с******* нь төрийн өмчит байна гээд заачихсан. Тухайн компани барилга байгууламж барьсан иргэн хуулийн этгээдээс нийтийн зориулалттай орон сууцын, барилгын, эрчим хүчний шугам с******* дэд станцыг болохоор шилжүүлж авдаг. Гэрээ байгуулаад шилжүүлж авахдаа тухайн дамжуулах с*******г төрийн өмчит буюу төрийн өмчийн компанид шилжээгүй ашиглалт эзэмшлийг хариуцаж ажиллаж байсан УБДС-нээс тодруулга аваад хэргийн м*******ериалд хавсаргасан байгаа. Тухайн компани хүчинтэй байгаа хугацаандаа 300 гаруй шугам с*******ний ашиглалт эзэмшлийг хариуцаж ажиллаж байсан. Төрийн өмч шилжүүлээгүй нь үнэн гэсэн ийм тодруулгыг бол өгсөн байдаг. Бид нар дүгнэлтээ төрийн өмч шилжүүлж өгөөгүйг нь харгалзаад харгалзах оноог хасаж дүгнэсэн. Ер нь төрийн өмчид энэ дамжуулах с******* байх нь өөрөө хуулиараа заасан дүн ЗГ-ын б*******алсан дулаан хэрэглэх дүрэм дээр заачихсан байдаг. Тэгэхээр эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэл байхгүй. Хуулиар дүрмээр эрх зүйг нь заагаад өгчихсөн заасан харилцааны дагуу эрх үүргээ биелүүлж ажиллаагүй юм байна.

2.3 дахь зорилт төвлөрсөн д******* мэдээллийн цогц программ хангамж гээд энэ 2 жил үргэлжилж байгаа цахим системд шугам с******* тоног төхөөрөмжийн мэдээллийг оруулах ажил байгаа. Гүйцэтгэлийн хуваарь 81%-тай мэдээлэл нь орсон байгаа учраас гүйцэтгэлийн хуваарь 8,1 оноогоор дүгнээд харгалзах 1,9 оноо хасагдсан. 2.3.1 дэх зорилтоор, хэрэглэгчийн гомдол маргаан Хороон дээр тусгай зөвшөөрөл авснаас хойш ирж байгаа хороо бол хэрэглэгчийн гомдол нь үндэслэлтэй эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг олох ашиг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх үүднээс уриалж гомдол маргааныг гаргаж байна уу гэдгийг үздэг. Бодит байдал дээр нь бас зарим тохиолдолд газар дээр нь очиж үздэг үзлэг хийгээд гомдлоо барагдуулах талаар нь хугаца*******ай үүрэг даалгавар албан бичгээр албан шаардлагаар өгсөн. Энэ үүргүүдийг биелүүлээгүй, гомдол маргааных нь тоо нэмэгдсэн улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй.

Нэг худалдан авагчийн загвар дээр тухайн компани 2022 онд багтаж хэрэгжүүлээгүй 3 сард нэг худалдан авагчийн дансаа нээсэн гэсэн албан бичгийг холбогдох тайлбарын хамт ирүүлсэн. Тухайн ондоо биелүүлээгүй учраас харгалзах оноо нь хасагдсан. Тусгай зөвшөөрлийг нийлж авсан “  ”, “** ** **” гэсэн 2 тусдаа хуулийн этгээд усны зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл болон тухайн компанитай хамтран ажиллах гэрээний дагуу хариуцаж байгаа. Тэр 2 компанийн орлого буюу хэрэглэгчээс төлсөн д******* эрчим хүчний төлбөр нь д******* худалдан авагчийн нэгдсэн данстай холбож эдний компанийн үйлчлэх өрөөнд бүртгэлтэй бүх хэрэглэгчийн орлого нэг худалдан авагчийн нээсэн гээд байгаа дансаар орлого нь орох ёстой тэр 2 байгууллагын орлого ороогүй шийдвэрлэгдээгүй байж байсан учраас харгалзах оноо хасагдсан.

Зөвшөөрлийн хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхцөл шаардлагаа биелээгүй бол улсын байцаагч албан шаардлага өгөөд тэр албан шаардлагыг биелүүлэх юм бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхгүйгээр явах ийм хуулийн зохицуулалттай байсан боловч Зөвшөөрлийн хууль 01 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлээд үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын биелэлтийг нь хамаараад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлээд тэгээд энэний дагуу хорооны ***, ***, *** дүгээр тогтоолууд гарсан. Захиргааны акт гарах тухай үедээ Зөвшөөрлийн хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасан мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагааг хийж шийдвэрүүдийг гаргасан. Түдгэлзүүлсэн шийдвэр эс зөвшөөрөх юм бол 10 хоногийн дотор гомдол гаргах эрх нь тухайн компанид бол нээлттэй байсан. Тэр үедээ гомдол гаргаагүй.

Тусгай зөвшөөрөл олгогч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үндсэн үүрэгтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг нэгдүгээрт юм уу, нийтийн эрх ашиг нэгдүгээрт юм уу гэдгийг үзээд Зохицуулах хороо холбогдох эрх үүргийнхээ хүрээнд, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нь дүгнээд Зөвшөөрлийн хууль, Эрчим хүчний хуульд заасан хуулийн дагуу холбогдох хуулийн процессыг явуулсан.

Энэ хугацаанд өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т**** ” компани нь холбогдох тайлбараа Хороонд тавьж,  үүсгээгүйгээс шалтгаалаад тусгай зөвшөөрөл хүчингүй болсон.

Хэн дуртай нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа өөрөө тогтоогоод, тэрнийхээ биелэлтийг өөрөө гаргаад өөрөө ингээд дүгнээд явах юм бол энэ утга учиргүй. Нийтийн эрх ашиг хэзээ ч хангагдахгүй. Зохицуулах хороо нийтийн эрх ашгийг хангах үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрээ хамгаалахын төлөө энэ шийдвэрийг хуульд нийцсэн гэдгийг бүрэн тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуульд заасан 12 төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог. Тэгэхээр манай маргаан бүхий тогтоолтой холбоотой “Т**** ” компани зохицуулах хорооноос 2 төрлийн зөвшөөрөлтэй дулаан түгээх дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөл гэсэн хоёр тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компанийн үйл ажиллагааг цогцоор нь аваад үзэх юм бол дулаан түгээх үйл ажиллагаа гэдэг үндсэндээ түгээх шугамын засвар ашиглалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн үг. Хангах үйл ажиллагаа гэдэг нийт 100%-ийн ажил гүйцэтгэж байгаа гэж гэж үзэх юм бол бараг 80, 90% нь хангах тусгай зөвшөөрөлтэй холбоотой хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд компани юу хийх ёстой вэ гэхээр ерөөсөө л хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан мэргэжлийн үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлэх эндээс төлбөр тооцоогоо б*******алсан тарифын дагуу тооцож авах хэрэглэгчтэй гэрээ байгуулах гээд үндсэн том харилцаа байгаа учраас Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлээр хангагч хэрэглэгчийн харилцаа гэдэг энэ том харилцааг зохицуулаад өгчихсөн байдаг юм. Тийм учраас энэ том харилцаан дээр энэ процесс үйл ажиллагаа явж байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа дийлэнх хувиа тусгай зөвшөөрөлтэй буюу үндсэн нөгөө түгээх шугамын ашиглалт үйл ажиллагаанд бид ажлаа хийсэн гэж ярьж байсан. Эсрэгээрээ үндсэн 80, 90,% буюу хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дүгнэж байгаа асуудал гэвэл эдний компанийн гол цөм байдаг юм.

Хоёрдугаарт нь өргөдөл гомдолтой холбоотой бас нэлээн асуудал яригдаж байна. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч бас хэллээ. Энэ компанид олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хавсралтаар үйлчлэх хүрээ б*******алж өгсөн. Энэ үйлчлэх хүрээн дотор 3 компанийг хариуцаж яваа байр байгаа, 2 компанийн байрнууд эднийхтэй гэрээгээр хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа компанийн байрууд байгаа. Энэ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн асуудалд энэ 3 компанийн цогц үйл ажиллагаа хамаарч байгаа юм. Тэгэхээр манай өмгөөлөгч ингэж яриад байна манайх 4000 мянга гаруй хэрэглэгчийг хамардаг 50 орчим Сөх хариуцаж ажилладаг гэтэл бодит байдал дээр “Т**** ” гэдэг компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр оо бидэнд байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 13 Сөх, Б******* З******* гээд компани бас 2 байрных нь үйл ажиллагааг нь хариуцаж байна. Ийм 13 хуулийн этгээд биш нэг хуулийн этгээдийн хариуцаж байгаа ийм байруудад дулаан түгээх хангах үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар бидэнд ирсэн тухайн компанийн 2022 оны асуудал дээр маргаж байгаа учраас 2022 оноос 2023 оны өнөөдрийг хүртэл хугацаанд 2023 оны дуустал хугацаанд аль аль компаниас ямар давтамжтайгаар өргөдөл гомдол ирэв ээ гээд судлаад үзэхээр энэ 13 СӨХ-с Гэгээ 39 дүгээр СӨХ 39 дүгээр байрыг хариуцдаг Ц*** Х****СӨХ 11 дүгээр байрыг хариуцдаг, 1 байр хариуцдаг 2 СӨХ-д болон тэдгээрийн оршин суугчдаас 2022 онд ирсэн өргөдөл бол байхгүй байна. Магадгүй тусгай зөвшөөрлийг авсан хугацаанаас хойших өргөдөл гомдлыг шүүгээд үзэх юм бол байгаа байх гэж бодож байна. Бусад бүх буюу эдний хариуцаж үйл ажиллагааг нь явуулж байгаа 11 сууц өмчлөл өмчлөгчдийн холбоо мөн хамгийн сүүлд Б******* З******* компанийн хариуцаж байгаа байруудтай холбоотой гомдол бүх гомдлууд ирчихсэн бид нар жагсаалтаар нь гаргаад нотлох баримтаа хангуулаад ингээд өгсөн байж байгаа. Өмгөөлөгч бас ярилаа 2022 онд ерөөсөө гомдол байхгүй гээд яриад байх юм 2022 онд Эрчим хүчний зохицуулах хорооны 320126 дугаарын утсанд компанийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллага*******ай холбоотой 13 удаагийн дуудлага иржээ. Энэ 13 удаагийн дуудлага дээр бүх дуудлага өгсөн оршин суугчийн хаяг утас тэмдэглэгээтэй жагсаалтаараа нотлох баримтаар гаргасан байгаа. Мөн ЗГ-ын 1111 төвөөс мөн түмэн наяд компанийн харьяалал бүхий дуудлагуудыг манай руу шууд шилжүүлчих. Энэ гомдлууд нь шилжиж ирсэн байна. Үүнээс гадна албан бичгээр нийтдээ 8 албан бичиг өргөдөл гомдол ирсэн. Энийг бүгдийг нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Энд яриад байгаа 1, 2 СӨХ-ийн асуудал ерөөсөө байхгүй байгаа. Энд дандаа оршин суугчдын асуудлууд байгаа. Гар утас нь тэмдэглээстэй мөн аль дүүргийн аль хорооны ямар оршин суугч ямар асуудлаар гомдол гаргаад байгаа гэж тодорхой байж байгаа. Тийм учраас ерөнхийдөө үйл ажиллагааны цар хүрээгээ өөрсдөө давуу байдалд сайн талаас нь ярих юм бол 2 компанийнхаа үйл ажиллагааг оруулж ирээд ирээд байдаг өөрсдөө сул тал нь гараад ирэх юм бол нөгөө 2 компанийнхаа асуудлуудыг дурдахгүйгээр яриад байдаг. Энд нэг онцлон тэмдэглээд хэлчихэд түрүүн 50 гаруй СӨХ гэж хэлээд байна. Магадгүй тийм байх нөгөө 2 компанийн СӨХ байгаа байх. Энэ тусгай зөвшөөрөл авсан хугацаанд нь манай тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн хариуцсан газар дээр нөгөө 2 компанийн хэрэглэгчээс гомдол бүртгэгдэж байсан тохиолдол байдаггүй юм байна. Зөвхөн наяд компанийн өөрийнх нь хариуцаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа миний энэ дурдаад байгаа 2000 мянган хэрэглэгч бүхий байрнуудын гомдол гаргаад манай дээр өгсөн ийм нөхцөл байдалтай байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос онд дулаан түгээх дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваад тусгай зөвшөөрлийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлж байх 4 жилийн хугацаандаа “Т**** ” компани 4 орчим жилийн хугацаанд манай хороо болон бусад төрийн байгууллагууд хамгийн олон хэрэглэгчдийг хохироосон гомдоосон асуудлаараа өргөдөл гомдол ирүүлсэн ийм байгууллага. Тийм учраас энэ 4 жилийн хугацаанд бодитойгоор үйлчлэх хүрээндээ байгаа нэлээдгүй олон хэрэглэгчийг бодитоор тогтоосон ийм асуудал үзүүлсэн. Хоёрдугаарт бид нэгэнт олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүрээнд чадан ядан явуулж байгаа үйл ажиллагааг нь бас нэг дэмжээд үйл ажиллагааг нь жигдрүүлье гэдэг үүднээс 2 удаа тусгай зөвшөөрлийг нь сунгасан. Сунгах болгондоо үүрэг даалгавартайгаар сунгасан. Ингээд эндээс нь аваад үзэх юм бол нэг талаасаа Эрчим хүчний зохицуулах хороо энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж тусгай зөвшөөрлийн хугацаанд сунгаж явсан маань өөрөө хэрэглэгчийг хохироосон нэг тал болоод хувирчхаж нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихсөн байх шиг байна. Тийм учраас энэ хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэж шийдвэрээ гаргаарай гэж хүсье” гэв.

2.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

 “*** дүгээр тогтоолд илт хууль бусад тооцуулах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Давж заалдах ш*******ны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдөр 221/******* дугаартай тогтоолын 2.3 дээр Зохицуулах хорооны 23 оны 5 сарын 24-ний өдрийн *** тоот *** **** ****  тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 8 сарын 30-ны өдрийн уг тусгай зөвшөөрлийг цуцалсан *** тоот тогтоол гарснаар эрх зүйн үйлчлэл дуусгавар болж эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй шууд үр дагавар бий болгосон шинжийг агуулаагүй байх үндэслэлээр хүлээн авахаас т*******галзаж шийдвэрлэсэн байгаа.

Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдаж эднийд харилцаа байгаа эсвэл байхгүй гэсэн нь тогтоогдсон нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсээд өөрчлөгдөөд дуусгавар болох зэргээр ийм эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд тогтоох шаардлаг*******ай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал буюу эрх зүйн харилцаа байгаа байхгүй эсэх нь тогтоогдоогүй нэхэмжлэгчийн хувьд бол ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахааргүй нөхцөл байдал байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрэгжилтийг хянах ийм хуулиар олгогдсон бүрэн эрхтэй, тэр бүрэн эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэж явах хуулиар олгогдсон ийм бүрэн эрхтэй. Зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.2-т зааснаар зөвшөөрлийн эрх бүхий этгээдийн бүрэн эрх буюу Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих ийм бүрэн эрхтэй, 3.2.1.1-т зааснаар тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах ийм бүрэн эрхийнхээ дагуу эдгээр актуудыг гаргасан байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо хуульд заасан бүрэн эрх болон хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу эдгээр актуудыг гаргасан. Энэ дээр ямар нэгэн хуулийн үндэслэлгүй бид нар захиргааны акт гаргаагүй гэдгийг харгалзаж үзээсэй. Нөгөө талаасаа “Т**** ” компани тусгай зөвшөөрлийн харилцаа зохицуулах Аж ахуйн харилцааны дүрмийн 6.1-д зааснаар тухайн тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл шаардлагын тайланг хугацаандаа ирүүлээгүй энэ ирүүлээгүй нь хангалтгүй гэж үнэлэх үнэлгээг авах бүрэн үндэслэл байгааг түрүүнд нотлох баримт шинжлэн судлахаар тогтоогдсон. Ийм учраас үнэлгээн дээр маргаад байгаа асуудал биш. Энэ дүрэм журмын дагуу хангалтгүй гэж үнэлгээ авах асуудлыг өөрсдөө хугацаандаа ирүүлээгүйгээр нотолчхоод байна. Өөрөөр хэлбэл, 2 сарын 10-ны дотор ирэх ирүүлэх тайлангаа 3 сард ирүүлж байгаа нь энэ тусгай зөвшөөрлийн харьцааг тусгуулах албан ёсны дүрмийнхээ заалтын дагуу хангалтгүй гэж үнэлгээ авах нөхцөлийг бүрдүүлчихсэн байна. “Т**** ” компани барилгын компанитай Эрчим хүчний тухай хуулийн 31.13-д заасны дагуу нийтийн зориулалттай байр барьсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрхээ шилжүүлэх үүрэгтэй байдаг. Тэр үүргийн дагуу “Т**** ” компани эдгээр хариуцаж байгаа компаниудыг шилжүүлж авсан байдаг.

Ямар нэгэн үндэслэлгүйгээр энэ компани руу хэрэглэгч нарыг холбож хариуцуулах ийм хуулийн үндэслэл байхгүй. Ямар нэгэн эрх зүйн акт гэрээн дээр үндэслээд бид энэ үйл ажиллагааг хийж байгаа. Захирагчийн ажлын албан дээр 34, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээр 10, У******* д******* с******* дээр 22, Зохицуулах хороон дээр 32 гээд энэ 80 гомдол нотлогдож байгаа.

Хэрэглэгчийн эрх ашгийг бид дээдлэх учиртай байгууллага. Энэ компанийн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жилийн хугацаанд олон хэрэглэгчийн эрх ашиг, өвлийн хүйтэнд эсгий гуталтай суучихсан, эсвэл усанд автчихсан зэрэг маш их зөрчигдсөн энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй. Яагаад өнөөдөр энэ хүмүүс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ч гэсэн манай руу өргөдөл гомдол ирүүлээд байгаа юм бэ? Энэ өргөдөл гомдол ерөөсөө барагдахгүй байна цөөрөхгүй байна гэдгийг нь бид нар нотлох баримтаар гаргаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бас харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “үйл ажиллагаа эхлүүлэх тусгай зөвшөөрөл цуцалсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.”Т**** ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 448 дугаар тогтоолоор **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг тус тус 3 жилийн хугаца*******ай авч /ХХ-1-н 8, 9 дэх, ХХ-3-н 78 дахь тал/, уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийслэлийн ***, ***, *** дүүргийн 48 орон сууцанд ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан үйлчилгээ үзүүлж /ХХ-3-н 85-86 дах тал/ байжээ.

            2.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” дугаар тогтоолоор “Т**** ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг “Дунд” гэж дүгнэж, тус компанийн 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг хавсралтаар б*******алсан /ХХ-1-н 35-36 дахь тал/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 448 дугаар тогтоолоор Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн байна. /ХХ-3-н 82-84 дах тал/

2.4.Уг хугацаанаас хойш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Эрчим хүчний зохицуулах хороонд хандан 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/890  дугаартай албан бичгээр “Т**** ” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн /ХХ-1-н 39 дэх тал/,”Э**** ***” сууц өмчлөгчдийн холбоо 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/80 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23/5 дугаар албан бичиг, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/06 дугаар, 06 дугаар сарын 07-ны өдрийн 23/20 дугаар албан бичгүүдээр мөн Хороонд хандан “Т**** ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих,  үйл ажиллагаа зогсоож, улсын байгууллагад шилжүүлж өгөх хүсэлтүүд /ХХ-1-н 43 дахь тал/, “М” сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар албан бичгээр мөн хандан “манай байрны дулаан хангамж, усан хангамж, аритгах т*******уургыг “** ** **” ХХК хариуцдаг /энэ компани нь Т**** ” ХХК-тай хамтран тусгай зөвшөөрлийг эзэмшдэг/. Оршин суугчдаас удаа дараа гомдол, санал ирсний дагуу  байрны ашиглалтаа ОСНААУГ-ын харьяанд шилжүүлэх хүсэлтэй” гэх /ХХ-1-н 37 дахь тал/ -ийг гаргажээ.

2.5.“*** апартмент” сууц өмчлөгчдийн холбоо 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/13/8 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03/114 дүгээр албан бичгээр мөн Хороонд хандан “Т**** ” ХХК-ийг сольж өгөх хүсэлтийг гаргасан байна. /ХХ-1-н 40 дэх, ХХ-2-н 23-25 дахь тал/

2.6.”Ж**** ***” сууц өмчлөгчдийн холбоо 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар албан бичгээр /ХХ-1-н 33 дахь тал/, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар албан бичгээр /ХХ-1-н 54 дэх тал/,  2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаар албан бичгээр /ХХ-1-н 55 дахь тал/, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар албан бичгээр /ХХ-1-н 51-52 дахь тал / тус тус мөн Эрчим хүчний зохицуулах хороонд хандан “Т**** ” ХХК иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар,  “Т**** ” ХХК-д холбогдох гомдлоо удаа дараа гаргасан байхад Эрчим хүчний зохицуулах хороо өмгөөлөн хамгаалж байгаа гэж, “Т**** ” ХХК-ийг өөрийн байрнаас салгаж өгөх, “Х-50” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдаас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр “... ”Т**** ” ХХК-иас бүрэн т*******галзаж,  ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”-т шилжих хүсэлт гаргасан” /ХХ-2-н15-20 дахь тал/ зэрэг агуулга бүхий  хүсэлт, өргөдөл гомдлыг гаргажээ.

2.7.Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай”  60-07-011/38 дугаар албан шаардлагаар *** дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 16 давхар, үйлчилгээ бүхий 4 дугаартай орон сууцны б*******лагдсан иж бүрэн зураг байхгүй, барилгын дотор халаалт, бохирын усны шугам угсралтын ажлын зураг байсан тул д******* төлбөр тооцох талбайн хэмжээг бүрэн тулган б*******алгаажуулах боломжгүй, тус байранд үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгж, байгууллага, 128 өрхөөс д******* төлбөр тооцоо нэхэмжилж байгаа боловч 2 аж ахуйн нэгж, байгууллага, 1 ахуйн хэрэглэгчтэй байгуулсан хавсралтгүй, Аж ахуйн харилцааны  дүрмийн шаардлага хангахгүй гэрээ байна, бусад хэрэглэгчтэй Дулаанаар хангах гэрээ байгуулаагүй, авто зогсоол өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулаагүй, гаражийн талбайн хэмжээгээр “Э**** ***” сууц өмчлөгчдийн холбооноос төлбөр нэхэмжилсэн зөрчил гаргасан гэж үзжээ. /ХХ-1- 29 дэх тал/

2.8.Ингээд уг албан шаардлагаараа “хэрэглэгчийн дуудлагыг 24 цагийн туршид хүлээн авч, түргэн шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулахгүй байх, орон сууцны барилгуудын гадна, дотор шугам, тоног төхөөрөмж, ус дулаан дамжуулах төвийн тоноглолыг тогтоосон горимоор ажиллуулан, техникийн үзлэг шалгалт, үйлчилгээг зохих шаардлагын дагуу тогтмол хийж, ашиглалтын ажиллагааны параметрийн үзүүлэлтийг тогтмол хөтлөх зэрэг 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ.

            2.9.Энэ дүгнэлт нь “Э**** ***” сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Т**** ” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцлагагүй, оршин суугчдын байр сууцанд гарсан сантехникийн гэмтэл са*******лыг тодорхойлж чадахгүй хохироодог, засвар үйлчилгээ хийх талаараа оршин суугчдад урьдчилан мэдэгддэггүй, оршин суугчдад үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг давхардуулан авдаг, дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлдэггүй, угаалтуур тавих, ради*******ор солих гэх мэт үйлчилгээнүүдийг хийж чаддаггүй” гэх гомдлоор шалгалт явуулж, гарсан болох нь дээрх дүгнэлтэд бичигдсэнээр  тогтоогдлоо.

2.10.“Т**** ” ХХК 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/59 дугаартай албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хандан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 онд мөрдөж ажилласан зорилтын биелэлт”-ийг гаргаж өгснийг хариуцагчийн төлөөлөгч нар “тайлангаа 02 дугаар сарын 10-ний дотор гаргаж өгсөн, ингэж хугацаа хоцроож өгсөн нь тусгай зөвшөөрлийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ” гэж   байна. /ХХ-2-н 192-200 дахь тал/

            2.11.Үүнийг нь үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоолоор “Т**** ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэж, тус компанийн 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг хавсралтаар б*******алсан байна. /ХХ-1-н 139 дэх талд тогтоол, 78 дахь талд хавсралт нь байгаа болно/

            2.12.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолын Хавсралтад зааснаар компанийн эзэмшилд байгаа 200 мм болон түүнээс дээш голчтой дулаан дамжуулах с*******г төрийн өмчид буюу УБДС” ТӨХК-д  шилжүүлэхийг мөрдөж ажиллах зорилт болгон тогтоож өгсөн байжээ. /ХХ-1-н 78 дахь талд/

            2.13.Нэхэмжлэгч “Т**** ” ХХК уг шийдвэрийг мэдсэн байгаа боловч тухайн үедээ эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргаж байгаагүй байна.

            2.14.Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” *** дүгээр тогтоолоор “Т**** ” ХХК-д олгосон **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар түдгэлзү*******. /ХХ-1-н 59 дэх тал/

            2.15.“Т**** ” ХХК энэ захиргааны актад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа боловч шүүгчээс “маргаж буй акт эрх зүйн үйлчлэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээж авахаас т*******галзаж, энэ талаар гарсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.16.”Т**** ” ХХК 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 22/243 дугаартай албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хандан “Тусгай зөвшөөрлийг сэргээх” хүсэлт гаргажээ. /ХХ-3-н  129 дэх тал/

2.17.Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/668 дугаар албан бичгээр “Т**** ” ХХК-д хандан “... тайлан биелэлтийг хянаж үзээд Хорооны 2023 оны *** дүгээр тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврын биелэлт хангалтгүй, хэрэгжилт нь нотлогдохгүй байна., ... хэрэглэгчдийн гомдол маргааныг шийдвэрлэсэн талаарх нотлох баримт, ... дахин боловсруулж яаралтай ирүүлэх”-ийг хүсжээ. /ХХ-3-н 128 ахь тал/

2.18.Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” *** дугаар тогтоолоор “Т**** ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н 62 дахь тал/

2.19.Энэхүү шийдвэрээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4/867 дугаар албан бичгээр “Т**** ” ХХК-д хүргүүлэхийн хамт, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдсэн байна. /ХХ-1-н 63 дахь тал/

2.20.“Т**** ” ХХК энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн талаараа тухайн үед ямар нэг гомдол гаргаагүй байна.

2.21.Ингээд Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Т**** ” ХХК-ийн **/****дугаартай дулаан түгээх, 16/ дугаартай  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэж, энэ тухайгаа албан бичгээр мэдэгджээ. /ХХ-1-н 65, 66 дахь тал/

2.22.Энэ шийдвэр гаргах хуралдаанд “Т**** ” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага Э.Б оролцсон болох уг хуралдааны тэмдэглэлээр нотлогдлоо. /ХХ-3-н 188 дэх тал/

2.23.Нэхэмжлэгч “ найд хайрхан” ХХК нь барилга байгууламж буюу орон сууцуудад үйлчилгээ хүргэх зориулалт бүхий инженерийн байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгө  /ЦТП зэрэг/-ийг өөрийн хувийн өмч гэж маргасан ба анхан ш*******ны шүүх нь уг хөрөнгийг хэний өмч, хөрөнгө болохыг тогтоох зорилгоор холбогдох нотлох баримтыг цуглуулахад доорхи байдал тогтоогдлоо.

2.24.Эдгээр хөрөнгө, тоног төхөөрөмжийг “***” ХХК-иас шугам с*******ний засвар үйлчилгээ, ус дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, орон сууцны ашиглалтыг мэргэжлийн байгууллагад хариуцуулахын тулд блансаас блансад шилжүүлж өгч байгаа талаар гэрээнд заасан, эдгээрийг “Т**** ” ХХК өөрийн хөрөнгөөр бий болгоогүй, тус компанийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд өмчөөр бүртгэгдээгүй эд хөрөнгө гэдэг нь Улсын бүртгэлийн лавлагаа, мөн “Т**** ” ХХК болон “***” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууцны ашиглалтын болон өмч хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай” гэрээгээр нотлогдсон тул нэхэмжлэгчийн манай өмчид бүртгэлтэй гэх тайлбар үндэслэлгүй байсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлд:

3.1.Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1.1.Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, мөн хэсгийн 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж, 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх” гэж тус тус заасан болно.

3.1.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоолоороо “Т**** ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хянаад “хангалтгүй” гэж дүгнэж, тус компанийн 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг хавсралтаар б*******алсан нь Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрлэх асуудлын хүрээнд хамаарч байна.

3.1.3. Дээрх *** дугаар тогтоолын хавсралтаар б*******алсан тус компанийн 2023 онд мөрдөж ажиллах зорилтод аваар осолгүй ажиллах шалгуур нь шаардлага хангасан талаар талууд маргаагүй.

3.1.4.Харин Эрчим хүчний зохицуулах хороо нь “Т**** ” ХХК-д өөрийн эзэмшлийн дулаан дамжуулах 200 мм болон түүнээс дээш голчтой дулаан дамжуулах с*******г төрийн өмчид шилжүүлэх, хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, ажиллах, Эрчим хүчний зохицуулах хороонд болон бусад байгууллагад ирсэн хэрэглэгчийн гомдлыг бүрэн шийдвэрлэх, Д******* нэг худалдан авагчтай загварын шилжилтийг бүрэн хангаж ажиллах, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, санхүүгийн тайлан бүртгэлийг хөтөлж, аудитаар б*******алгаажуулан ирүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагыг тогтоож өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.1.5.Мөн тогтоолоор “Т**** ” ХХК-ийн 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн нь мөн л Эрчим хүчний зохицуулах хороонд хуулиар олгосон шийдвэрлэх асуудалд хамаарч, эрх хэмжээнийхээ дагуу гаргасан, шийдвэрлэсэн асуудлын утга агуулга нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, энэ шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлийг  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр тодорхойлсон, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой болох нь нотлогдож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэдэг нь тогтоогдоогүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

3.1.6.Энэхүү үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.2.Нэхэмжлэгчийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 сарын 24-ний өдрийн *** дугаар “*** **** **** ” тогтоолыг  илт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.2.1.Нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн шаардлагаа “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон боловч шүүх хуралдаанд гаргасан түүний өмгөөлөгчийн тайлбар, гарсан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гэж үзлээ.

3.2.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан ш*******ны шүүхийн  шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/******* дүгээр захирамжаар “тогтоолын үйлчлэл дуусгавар болж, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон гэх үндэслэлээр “Т**** ” ХХК-ийн гаргасан  ”Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот “*** **** **** ” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас т*******галзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2.3.Анхан ш*******ны шүүхийн шүүгчийн энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах ш*******ны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШТ2023/**** дугаар тогтоолоор хянаад анхан ш*******ны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /Шүүх 128/202****/3 индекстэй хэргийг бүхэлд нь т*******ан авч судалсан/

3.2.4.Эдгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.2.5.Эндээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон акт нь “эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон” болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

3.2.6.Маргаж буй акт нь эрх зүйн үйлчлэл байхгүй учраас шүүх уг актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл, шүүхээс ийм шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчид ямар нэг эрх зүйн хамгаалалт үүсэхгүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үр дагавар үүсэхгүй байна.

3.2.7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгож тодорхойлсон энэхүү акт нь  хүчин төгөлдөр үйлчилж байхдаа Эрчим хүчний зохицуулах хороонд хуулиар олгосон чиг үүрэг, шийдвэрлэх асуудалд хамаарч, эрх хэмжээнийхээ дагуу гаргасан, шийдвэрлэсэн асуудлын утга агуулга нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, энэ шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр тодорхойлсон, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

3.2.8.Хэрэв нэхэмжлэгч захиргааны актыг хууль бус “байсан” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байсан гэж байгаа бол нэгдүгээрт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас т*******галзах үндэслэл болно.

3.2.9.Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас т*******галзана” гээд мөн зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас т*******галзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас т*******галзах үндэслэл болно гэдгийг тэмдэглэж байна.

3.2.10.Ийнхүү маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “илт хууль бус”  гэж үзэх үндэслэл нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.3.Нэхэмжлэгчийн “Эрчим хүчний  зохицуулах хорооны 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “*** *** ***  ****” *** дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.3.1.“Эрчим хүчний  зохицуулах хорооны 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “*** *** ***  ****” *** дугаар тогтоолоор “Т**** ” ХХК-ийг “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3.3.3.Эрчим хүчний зохицуулах хорооноос энэхүү шийдвэрийг гаргах  ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцсон болох нь уг хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

3.3.4.Иймд  нэхэмжлэгч “Т**** ” ХХК нь уг тогтоолыг хууль бус гэдэгтэй маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй учраас энэ тогтоолыг хууль зөрчөөгүй гэдгийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болдог.

3.3.5.Харин нэхэмжлэгчээс уг тогтоолыг илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ нотолж чадаагүй, энэхүү актыг шүүхээс хянахад Эрчим хүчний зохицуулах хороонд хуулиар олгосон чиг үүрэг, шийдвэрлэх асуудалд хамаарч, эрх хэмжээнийхээ дагуу гаргасан, шийдвэрлэсэн асуудлын утга агуулга нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, энэ шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлийг  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр тодорхойлсон, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

3.4.Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоолыг гаргах үндэслэл болсон тус Хорооны 2022 оны 4 сарын 21-ний өдрийн дугаар, 2023 онд ***, ***, *** дугаар тогтоолуудыг үндэслэлгүй гарсан, зөрчил гаргаагүй  гэж маргасан боловч эдгээр шийдвэрүүдийн “хууль бус” эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, учир нь актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийхгүй.

3.4.2.Харин шүүхээс Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ” *** дүгээр тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой бөгөөд уг тогтоолын гарсан үндэслэлд доорх дүгнэлтийг өгч байна.

3.4.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ нэхэмжлэлийн шаардлын үндэслэл болгож буй  “Эрчим хүчний  зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоол /хуралдаанд компанийн захирал биечлэн оролцсон тэмдэглэл хэрэгт авагдсан ХХ-2-н 109-117 дахь тал/, 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “*** *** ***  ****” *** дугаар тогтоолыг үндэслэлгүй” гэж одоо шүүхэд маргаж байгаа ч уг тогтоолыг “хууль бус” гэж үзсэн  бол хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч ийнхүү маргаж байгаагүй нь уг тогтоолын “хууль зөрчөөгүй”-г  тухайн үедээ зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

3.4.4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоолыг гаргах хуралдаанд оролцож, гарсан шийдвэрийг мэдсэн байгаа тул уг шийдвэрийн үр дагаварт одоо маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

3.4.5.Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоолын үндэслэл болсон *** дугаар тогтоолд заасан компанийн эзэмшилд байгаа Ф-200 мм болон түүнээс дээш голчтой д******* шугам с*******г төрийн өмчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг шугамыг “***” ХХК-иас өөрийн блансад шилжүүлж авсан *******лаа “манайх хариуцдаггүй” гэж байгаагаас үзвэл уг Эрчим хүчний зохицуулах хорооны өгсөн даалгаврыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нэг шалтгааныг арилгаагүй байна.

3.4.6.Мөн дээрх *** дугаар тогтоолоор мөрдөж ажиллах зорилт болгож,  хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, ажиллах, иргэдийн санал гомдлыг  бүрэн шийдвэрлэх гэж заасныг биелүүлээгүй болох нь гэрч Б.Т-ийн шүүхэд мэдүүлсэн “... Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан гомдол барагдаагүй. Бүх айлаас сар болгон мөн нэхэмжилж байгаа. Айлуудын халаалт нь байхгүй болчихно. Оршин суугчаас гомдол гаргаад халаалт байхгүй, ус тасарчихлаа гэх гомдол хэлэхэд манайх хариуцахгүй шүү, тэр ХҮТ /Хэрэглэгчид үйлчлэх төв/ 10-таа хэл гэдэг, танайх яагаад мөнгийг нэхээд байгаа вэ гэхээр манайх төлбөрийг л авна гэж хариулдаг. Жишээ нь зөвхөн манай байран дээр л гэхэд 2 хувааж халаадаг, тал айл нь халаад, тал айл нь ерөөсөө огт халдаггүй, бүүр 3-аас 4 айл бүүр огт халдаггүй өвөлжингөө тень залгаастай, өвөлжингөө давхар цахилгааны мөнгө төлөөд тэгээд л зарим айлууд бүүр ингээд эсгий гуталтай зузаан үстэй дээл өмсдөг байсан. Энэ жил ХҮТ-10 авсан, бүгдээрээ зүгээр халж байгаа, тэгэхээр эднийд л асуудал байсан. Компани ажиллах хүч үнэхээр хомсдолтой 2, 3 согтуу ажилчид бөөн юм болж ирнэ,  ирээд юу ч мэдэхгүй. Байранд ус алдахад Эрчим хүчний зохицуулах хороо, бүх утас руу ярьж байж диспетчерийн алба нь ирдэг. “Т**** ” энэ узель хувийн өмч та нарт ерөөсөө хамаа байхгүй гээд оруулдаггүй. Харилцаа хандлагын хувьд асар өндөр доголдолтой. Нотлох баримтыг авчирсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Соёлын шүүхэд мэдүүлсэн “Би энэ СӨХ-ийг 2022 оны нэг сард авсан. Миний авсан хугацаанаас хойш “Т**** ”-тай Сууц өмчлөгчдийн холбоо  гэрээ хийсэн, айл өрхүүдийн гэрээ хийгээгүй. Миний хүлээж авсан хугацаанаас хойш “Т**** ”-д анх конторын асуудал оршин суугчдын маш их гомдолтой байсан, Байнгын гомдол ирдэг.  Компани хугацаандаа хариуцлаг*******ай ирдэггүй, диспетчерүүд, утас дээр дуудлага хүлээж авдаг хүн нь маш харьцааны соёлгүй, ирсэн слесариуд нь ажлаа зарим нь мэддэггүй, айл өрх маш их гомдолтой, Барагдсан гомдол ер нь байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, “Э**** ***” “*** апартмент”, “Ж**** ***”, “Х” сууц өмчлөгчдийн холбоо, “Сайхан” хотхоны иргэн Л.М*******, Б.Т*******, бусад тодорхой тооны иргэдийн Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн гомдол, хоорондоо харилцсан мэдээлэл  /ХХ-3-н 8-26, 76-96 дахь тал/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/*** дугаар албан бичиг зэргээр  нотлогдсон гэж үзсэн.

3.4.7.Нэхэмжлэгчийн дуудсан гэрч Д.Ц нь  шүүхэд “Т**** ” компани руу ямарваа нэгэн ус алдахад дуудлага өгч ***** дугаартай залгахад бол байнга хурдан шуурхай ирж түргэн шуурхай янзалдаг. Их эелдэг зан харьца*******ай 2 залуу байдаг. Ер нь бол манай энэ СӨХ  “Т**** ”  компанитай ямарваа нэгэн зөрчилгүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ айл өрхүүдийн асуудлыг СӨХ, контор 2 харилцан нэр хүндтэй ойлголцож байж, энэ иргэд ая тухтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа учраас энэ хоёрыг бол хоорондоо маш сайн нийлж ажилладаг гэж бодож байгаа. Хэрэглэгчдийн гэрээг жил болгон байгуулдаг. Манай “Х” сууц өмчлөгчдийн холбооноос тийм асуудал бол гаргаагүй. наяд компанитай одоо хүртэл ажиллаж байгаа” гэж мэдүүлсэн ч энэ нь тухайн байрны оршин суугчдыг төлөөлөхгүй, мөн түүнчлэн “Х-50” сууц өмчлөгчдийн холбоо, түүнд харьяалагдах оршин суугчдын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээс зөрүүтэй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

3.4.8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... иргэдийн гомдол гэж хэдэн Сууц өмчлөгчдийн холбоо л явдаг, дарга нь өөрөө ингээд урилж байж болохгүй, энэ бол Сууц өмчлөгчдийн холбоо, контор хоёрын хоорондын л маргаан, 5 мянга гаруй иргэд, оршин суугч өрх, 4 мянга  иргэн, ААН-д үйлчилгээ үзүүлж байна. Энэ дундаас 2, 3 СӨХ яваад байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.4.9.Учир нь иргэдээс гарсан гомдол, хүсэлтийг нэхэмжлэгч “Т**** ” ХХК зохих цаг хугацаанд нь, зохих ёсоор шийдвэрлээгүй, эсхүл зөрчлүүд байнга гарч байгаа  зэрэг нь гаргасан  гомдлын олон цөөнөөс хамаарахгүй зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлөө арилгаагүй, эсхүл зөрчил удаа дараа гарч байгаа нь Сууц өмчлөгчдийн холбоо болон түүний гишүүн иргэдээс ирсэн гомдлоор нотлогдож байгаа тул “цөөн иргэд гомдол гаргадаг юм байна” гэдгээр тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан гэж үзэхгүйн дээр, энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

3.4.10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Эрчим хүчний зохицуулах хорооны “Т**** ” ХХК-ийн тусгай нөхцөл, зөвшөөрлийн шаардлагыг хангасан эсэхийг дүгнэж,  дүгнэлт өгөхдөө  зарим үнэлгээг 10 оноо өгөхөөс бол 7 оноо өгсөн, 15 оноо өгөхөөс 3,3 оноо өгсөн нь бодитой биш” гэх үндэслэлүүдийг гаргасан бөгөөд шүүх нь  Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхэд халдаж, тухайн шалгуурт өгсөн оноог нь тохирсон, эсхүл тохироогүй, буруу гэж дүгнэлт өгөх эрх зүйн боломжгүй, уг үнэлгээг буруутгах хууль зүйн үндэслэл нотлогдохгүй байна.

3.4.11.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны дүгнэсэн “Т**** ” ХХК-ийн 2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэхдээ шалгуур болгосон тарифт тусгагдсан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд багтаж ажиллах шалгуур,  төвлөрсөн дулаан хангамжийн мэдээлэл судалгааны цогц программ хангамж, протокол, газар зүйн мэдээллийн системд шаардлаг*******ай мэдээллийг тухай бүр У******* д******* с******* компанид бодитойгоор гарган өгч хэрэг хэрэгжүүлэлтийг бүрэн хийж үйл ажиллагаандаа хамтран ашиглах шалгуур, д******* нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх шаардлаг*******ай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг дүгнэсэн оноог “Т**** ” ХХК зөвшөөрөхгүй  маргаж байна.

3.4.12.Шүүх нь Эрчим хүчний зохицуулах хорооны “Т**** ” ХХК-ийн 2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэх дээрх шалгуур үзүүлэлтэд өгсөн онооны зөв бурууг дүгнэхгүй боловч эдгээр шалгуур үзүүлэлтээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй гэж дүгнэх үндэслэл байгаагүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар няцаагдсан  гэж үзлээ.

3.4.13.Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “д******* нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх” гэдэг нь хэрэглэгчээс төлсөн д******* эрчим хүчний төлбөрийг  д******* худалдан авагчийн нэгдсэн данстай холбож, энэ компанийн үйлчлэх өрөөнд бүртгэлтэй бүх хэрэглэгчийн орлого нэг дансаар орох” гэсэн ойлголт гэж тайлбарлаж, нэхэмжлэгч энэ шаардлагыг 2022 онд багтаж хэрэгжүүлээгүй, 2023 оны 3 сард нэг худалдан авагчийн дансаа нээсэн, тухайн ондоо биелүүлээгүй учраас харгалзах оноо нь хассан” нь бодит байдалд нийцээгүй гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022 онд зохих данснуудыг нээсэн байсан болохоо нотолсон албан бичгүүдээр  няцаасан гэж үзэв.

3.4.14.Учир нь д******* нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх шалгуураар “Т**** ” ХХК нь Төрийн банкинд 2022 оны 12 сарын 7-ны өдөр ********** тоот орлогын данс, ********** тоот зарлагын данс нээж, 2023 оны 2 сарын 1-ний өдөр хаасан, дахин ********** тоот орлогын данс, ********** тоот зарлагын данс, Хаан банкинд ********** тоот орлогын данс нээсэн тухайгаа 2023 оны 3 сарын 29-ний өдрийн 23/87 дугаартай албан бичгээр мэдэгджээ. /ХХ-2-н 213-215 дахь тал/

3.4.15.“Т**** ” ХХК нь д******* нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд банкинд орлого, зарлагын дансаа нээсэн байх ба эдгээр  дансыг маргаан бүхий акт гаргах үед нээлгэсэн байсан тул энэхүү шалгуурыг хангаагүй байсан гэсэн үндэслэлийг зөвтгөж үзэхгүй.

3.4.16.Нэхэмжлэгчээс Эрчим хүчний зохицуулах хороог буруутгаж,  өр төлбөргүй байхад өр төлбөрөө барагдуулаагүй гэж, засвар үйлчилгээгээ хийгээд тайлангаа хүргүүлсэн байхад тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байсан гэж маргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өр төлбөргүй ажилласан авлагаа бууруулсан,  харгалзах оноог нь бүрэн өгсөн” гэж тайлбарласан тул маргаангүй гэж үзлээ.

3.4.17.Хариуцагчаас “Т**** ” ХХК-ийг “хэрэглэгчтэй гэрээ байгуулаагүй нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаар тогтоосон үүргийг гүйцэтгээгүй, шалгалтаар очиход 4 аж ахуйн нэгж, 128 айл гэрээгүй, 2  аж ахуйн нэгжийн гэрээ  хавсралтгүй байсан” гэж маргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “гэрээ бол байсан.  Манай гэрчилгээгээ нэрээ өөрчилсөн хавсралтыг хараад явчихсан, тухайн үед би уулзалттай байсан учраас гараад явчихсан” гэх тайлбараар иргэн, аж ахуйн нэгжүүдтэй зохих гэрээ байгуулсан болохоо Эрчим хүчний зохицуулах хорооны албан тушаалтанд үзүүлээгүй, эсхүл гэрээ байгуулаагүй, энэ баримтыг одоо ч шүүхэд гаргаж өгөөгүй тул “Т**** ” ХХК-ийн хэрэглэгчтэй дулаанаар хангах гэрээгээ байгуулсан  гэдэг нь нотлогдохгүй байна.

3.4.18.Хариуцагчийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаар тухайн компанийн үйлчлэх хүрээнд нь бүртгэлтэй байгаа байруудын б*******лагдсан зураг төсөв тухайн компанийн хуулбар хувь нь компанид бэлнээр хадгалагдаж байх ёстой, биднийг очиход үйлчилгээ бүхий 16 давхар 129 айлын орон сууцын байрны б*******лагдсан зураг тухайн компанид байгаагүй” гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “А зургийг үзүүлсэн, Б-г бол Хот суурин, ус, ариутгах т*******варт шалгалт сунгах асуудлаар шалгалт орсон учраас тэнд м*******ериал байна би араас нь аваачаад өгье гэсэн чинь үгүй гэсэн” гэх тайлбараас үзвэл байруудын б*******лагдсан зураг төсөв тухайн компанийн хуулбар хувь нь компанид бэлнээр хадгалагдаж байх ёстой шаардлагыг хангаагүй байжээ.

3.4.19.Дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч “Т**** ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын мөрдөж ажиллах  зорилтын заримыг биелүүлж, заримыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа ба нөхцөл, шаардлагын заримыг хангаж ажилласан  тус компанийг “хангалттай” гэж дүгнэх үндэслэл болохгүй байна гэж үзлээ.

3.4.20.Өөрөөр хэлбэл, “Т**** ” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагаа, зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийг дулаанаар доголдолгүй хангах  явдал бөгөөд тус компанийн үйл ажиллага*******ай холбоотой түүнээс үйлчилгээ авдаг иргэдээс гомдол удаа дараа гарсан, гарсан зөрчил арилахгүй байгааг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг шүүх хууль зөрчөөгүй гэж үзлээ.

3.4.21.Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй” гээд мөн зүйлийн 16.3.5-д “цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, д******* хэрэглээг найдвартай хангах”, мөн зүйлийн 16.3.7-д “энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын журмын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 17.3-т заасан гэрээг байгуулж, тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох” гэж заасан байна.

3.4.22.Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, д*******г хэрэглэгчид худалдах эрхийг олгоно” гэж, мөн зүйлийн 17.2-т “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэгтэй” гээд мөн зүйлийн 17.2.1-т “тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах” гэж, 17.2.4-т “аж ахуйн харилцааны дүрмийг мөрдөх” гэж заажээ.

3.4.23.Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн  24.3-т “Тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2, 6.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус хуульчилсан.

            3.4.24.Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/779 дүгээр албан бичгээр  “Т*******” ХХК-д хандан “... тогтоосон хугацаанд зөрчлөө арилгаагүй  гэж тогтоосон тул танай дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүссэн” талаар мэдэгдэж /ХХ-1-н 61 дэх тал/, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/867 дугаар  албан бичгээр “... тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох эсэх” асуудлыг хэлэлцэх болсон тул бэлтгэлээ хангаж, хуралд оролцохыг мэдэгдэж байжээ. /ХХ-1-н 63 дахь тал/

            3.4.25.Ийнхүү Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэлд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор тайлбараа гаргаагүй байгаа тул  зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

            3.4.26.Мөн түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоол нь гарахдаа Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалтуудаар тогтоосон  журмыг зөрчөөгүй байна.

            3.4.27.Нэхэмжлэгч “Т**** ” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоолын үндэслэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д заасан “хэрэглэгчийн цахилгаан, д******* хэрэглээг найдвартай хангах үүргээ биелүүлээгүй, шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдээс шүүхэд гомдол ирүүлж байгаагаас үзвэл иргэдээс гарах гомдол зогсоогүй, дээр тогтоогдсоноор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаас  заримыг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь нотлогдсон тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзээд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны ***, ***, ***, *** дугаар тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийг болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байсан, эсэхийг тогтоолгох” шаардлагын тухайд:

3.5.1. Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн энэ эрх зүйн ач холбогдол бүхий актаар “үүрэг даалгаврын биелэлтийг хангалтгүй” гэж дүгнэх эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох буюу ийм харилцаа байгаагүй байсан гэж нэхэмжлэгч маргасан тул “эрх зүйн харилцаа байгаагүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарсан гэж үзлээ.

3.5.2.Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нөхцөл, шаардлагын биелэлтийг болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа, эсхүл байхгүй болохыг шүүх тогтоосон шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэг эрх,  эсхүл үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар  болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой, эсхүл боломжгүй бол шүүхээс эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалттай байна.

3.5.3.Нэхэмжлэгчээс маргаж буй актынхаа “нөхцөл шаардлагын биелэлтийг болон 2022-ын зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэх шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг гаргаагүй, эрх зүйн харилцаа байхгүй болохыг тогтоолгох гэж байгаа үйл баримт, нотолгоо нь тодорхой биш,  ямар нийтийн эрх зүйн харилцаа байхгүй болохыг тогтоолгох, ийм харилцаа байхгүй талаар хэн хэрхэн маргасан, ямар хууль зүйн үр дагавар үүссэн, шүүхээр эрх зүйн харилцаа байхгүйг тогтоолгосноор ямар эрх, үүрэг үүсэх, эсхүл үүсэхгүй байх талаар тайлбарлаагүй, нотолгоог гаргаагүй, нотолж чадаагүй болно.

3.5.4.Нэхэмжлэгчээс тогтоолгохыг шаардаж байгаа нөхцөл, шаардлагын биелэлтийг болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байхгүй болохыг шүүх тогтоосон шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэг эрх,  эсхүл үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар  болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой, эсхүл боломжгүй бол шүүхээс эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах ёстой.

3.5.5.Нэхэмжлэгч нь “Т**** ” компанийн дулаан түгээх дулаанаа зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2022 онд мөрдөж ажиллах зорилтын биелэлтийг бодитой үндэслэлтэйд тооцож, оноог бодитой тавих ёстой байтал үндэслэлгүй тавьсан гэсэн нь эрх, үүрэг үүсгэхгүй, үүсгэхийн алинд хамаарах нь тодорхой биш ч тэрээр өөрийн компанийг Ф-200 мм голчтой д******* шугам эзэмшдэггүй тул шилжүүлэх үүрэггүй гэсэн нь нотлогдохгүй байна.

3.5.6.Учир нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан “Т**** ” ХХК болон “***” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Орон сууцны ашиглалтын болон өмч хөрөнгө хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай” гэрээний  хавсралт болох Инженерийн шугам с*******, тоног төхөөрөмж хүлээлцсэн актын 15-д “гадна бохирын шугам” Ф-200 мм  маркын 300 метр хэвийн ажиллага*******ай  шугамыг “***” ХХК-ийн блансаас “Т**** ” ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон /ХХ-1-н 127-129, ХХ-3-н 33-34 дэх дэх хуудас/.

3.5.7.Харин нэхэмжлэгч компаниас “У******* д******* с*******” ТӨХК-д шилжүүлээгүй болох нь тус компанийн 2023 оны 12 дугаар сарын 05, 12-ны өдрийн 01/2570 дугаар болон  01/2602 дугаар албан бичгээр “Т**** ” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлийн Ф200 мм ба түүнээс дээш голчтой болон 300 гаруй метр урттай шугам, с******* манай байгууллагад бүртгэгдээгүй” гэх тайлбараас Эрчим хүчний зохицуулах хорооны үүрэг болгосон нийтийн өмчийн уг шугам с*******г төрийн өмчид шилжүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй, өмчийг хариуцах эзэнгүй болгосон  зөрчил байгаа гэдэг нь нотлогдлоо. /ХХ-2-н 60-66, 154 дэх тал/

3.5.8.Эрх зүйн харилцаанд үүрэг үүсэх 3 төрлийн үндэслэл байдгийн 1 дэх нь хуулиар үүрэг үүсгэх, хоёрт, хуулиар эрх олгосон бол эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр үүрэг үүсэх, гуравт, эрх зүйн гэрээний үндсэн дээр  үүрэг үүсэх гэсэн ойлголт юм.

3.5.9.Иймд нэхэмжлэгч нь төрийн мэдэл, хяналтад байх ёстой  стр*******егийн салбар болох эрчим хүч, түүгээр хангах салбарын эрх зүйн харилцаанд оролцсон бол хуулиар хүлээх ёстой, эсхүл эрх бүхий албан тушаалтны өгсөн үүргээ мэдэх, биелүүлэх ёстой бөгөөд “эрх зүйн харилцааны оролцогч *******лаа үүрэг үүсээгүй, эрх зүйн харилцаа байхгүй” гэж маргах үндэслэл байхгүй юм.

3.5.10.Учир иймээс нэхэмжлэгч “Т**** ” ХХК-ийн гаргасан үндэслэл нь  эрх зүйн харилцаа байгаагүй болохыг тогтоолгох маргааны зүйлд хамаарахгүй бөгөөд үүрэг үүссэн болох нь гэрээ болон хуулиар зохицуулагдсан харилцаа учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нотлогдоогүй болно.

3.5.11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Т**** ” компани 2022 онд аваар осол са*******ал гаргаагүй, хэрэглэгчдийг дулаанаар түгээж дулаанаар стандартын шаардлага хангасан дулаанаар хангаж ажиллах гэдэг энэ шалгуур үзүүлэлтүүд дээр 10 оноо авахаас 10 оноо авчихсан, компанийн удирдлага менежментийн үйл ажиллагааг сайжруулах ажилчдыг дадлагажуулж хариуцлагын тогтолцоог дээшлүүлсэн, хэрэглэгчдэд хангах дулаанаа 100% хангачихсан,  бизнес төлөвлөгөөгөө б*******алсан, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг б*******алж эрсдэлийн м*******риц хийгээд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан, 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлээд, төсвөө болон засвар үйлчилгээний тарифыг 2022 онд шинэчлэн б*******лаад, 2021-2022 оныг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 2022 оны 1 сарын 6-ны өдөр б*******алж ажилласан, хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо, бусад заавар журмыг б*******алж мөрдөөд ажилласан, байгууллагын нягтлан бодогчийн барилгын төсвийн программуудыг худалдан аваад, сургалтад хамруулаад хөрөнгө оруулалт томоохон засвар үйлчилгээний техникийн засвар үйлчилгээний ажлын төсвийг зохиолгоод, ингээд төсөвт ажлуудыг засвар үйлчилгээнүүдийн ажлуудыг бол хийчихсэн. Энэ ажилтнууд чинь чадавхтай байна гэсэн үг. Эрсдэлгүй ажиллаад яваад байхад яагаад компанийн удирдлага менежмент муу байна гэж дүгнэж байгаа 0 оноо бол үндэслэлгүй”  гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан.

3.5.12.Гэвч эдгээр  үйл баримтыг эрх зүйн харилцаа байгаа, эсхүл байхгүй болохыг тогтоох шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэхгүй, шүүхээс хууль бус захиргааны актад хамааруулан  ийм үйл баримтыг нотлогдсон эсэхийг  тогтоож, шийдвэрлэдэг эрх зүйн маргаанд хамаарах үндэслэл учраас анхан ш*******ны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн үйл баримтыг шалгаж тогтоохгүй.

3.5.13.Эдгээр үндэслэлээр  нэхэмжлэгчийн “Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны ***, ***, ***, *** дугаар тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийг болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа,  байсан эсэхийг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан ш*******ны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан ш*******ны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 9.1.3, 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.5, 16.3.7, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.4  дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх заалтыг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т**** ” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “*** **** **** ” *** дугаар тогтоол,  2023 оны 5 сарын 24-ний өдрийн “*** **** **** ” *** дугаар, 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “*** *** ***  ****” *** дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “*** **** **** ”  *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Эрчим хүчний зохицуулах хорооны  2023 оны ***, ***, ***, *** дугаар тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийн болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа,  байсан эсэхийг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 41.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т**** ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 210,600.0  төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ