Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00191

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00191

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********, ХААН банк ХК (*****)-ийн *******,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************, Т.Н (************),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 5,201,859.43 төгрөг, зээлийн хүү 1,047,355.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,925.46 төгрөг, нийт 6,364,140.12 (зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/01234/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З ,

Хариуцагч Т.Н (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ******** нь Т.Н холбогдуулан үндсэн зээл 5,201,859.43 төгрөг, зээлийн хүү 1,047,355.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,925.46 төгрөг, нийт 6,364,140.12 (зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Н нь ХААН банкны ********** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээлийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,798,140.57 төгрөг, зээлийн хүүд 850,384.4 төгрөг, нийт 5,648,524.97 төгрөг төлсөн байна.

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн данснаас 890,257.69 төгрөг татагдсан.

Иймд хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,201,859.43 төгрөг, зээлийн хүү 1,047,355.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,925.46 төгрөг, нийт 6,364,140.12 (зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Хариуцагчийн яриад байгаа залуугийн тухайд ХААН банкны ******* гэдэг хүн ажлаасаа халагдсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд та гарын үсэг зурж зээл авсан нь баталгаатай байгаа. Мөн зээлийн мөнгө харилцах данс руу шилжиж орсон нь баталгаатай байгаа....гэв.

Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал тооллогын талаарх мэдээлэл цахим болсон. 2022 онд миний нэр дээр огт мал тоологдоогүй байхад ХААН банкны ************* төвд эдийн засагчаар ажиллаж байсан залуу малчны зээл авхуулсан атлаа өөрөө ажлаа өгөөд алга болчихсон. Би ганцаараа хохироогүй. Маш олон хүн хохирсон.

ХААН банкнаас 2022 онд 10,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар авч, тухайн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Энэ зээл хэдийгээр миний нэр дээр гарсан боловч ХААН банкны ********** төвд эдийн засагчаар ажиллаж байсан ********* гэдэг залуу надаар зээл авхуулсан. Тэгээд мөнгө миний данс руу орсны дараа шууд эдийн засагчаар ажиллаж байсан ********* гэх залуугийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Энэ талаар баримт байгаа. Хэрэв шүүхээс зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг төл гэсэн шийдвэр гарвал ямар хугацаанд хэдэн төгрөгийн төлөлт хийх нь тодорхой болох байх. Зээлийг эргэн төлөх хугацаа хэтэрсэн гээд миний дансыг барьсан байгаад 2023 оны 12 дугаар сарын сүүлээр миний цалингаас 950,000 гаран төгрөгийг татсан байсан....гэв.

 

Нэхэмжлэгчээс ********* бүртгэлийн дугаартай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн ******** дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн ********** дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн ******** дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******** дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ********* дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн өргөдөл гэх толгой бичвэр бүхий маягтын гэрчлүүлсэн хуулбар, ************ дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, *********** иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийт малын задаргаа болон малын үнэ гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч хариу тайлбар, банкны гүйлгээний хуулга бүхий хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.Н нь ХААН банкны ********** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээлийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,798,140.57 төгрөг, зээлийн хүүд 850,384.4 төгрөг, нийт 5,648,524.97 төгрөг төлсөн байна.

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн данснаас 890,257.69 төгрөг татагдсан.

Иймд хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,201,859.43 төгрөг, зээлийн хүү 1,047,355.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,925.46 төгрөг, нийт 6,364,140.12 (зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун дөчин төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ХААН банкнаас 2022 онд 10,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар авч, тухайн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Энэ зээл хэдийгээр миний нэр дээр гарсан боловч ХААН банкны ********** тооцооны төвд эдийн засагчаар ажиллаж байсан ******* гэдэг залуу надаар зээл авхуулсан. Тэгээд мөнгө миний данс руу орсны дараа шууд эдийн засагчаар ажиллаж байсан ****** гэх залуугийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Энэ талаар баримт байгаа. Хэрэв шүүхээс зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг төл гэсэн шийдвэр гарвал ямар хугацаанд хэдэн төгрөгийн төлөлт хийх нь тодорхой болох байх. Зээлийг эргэн төлөх хугацаа хэтэрсэн гээд миний дансыг барьсан байгаад 2023 оны 12 дугаар сарын сүүлээр миний цалингаас 950,000 гаран төгрөгийг татсан байсан гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

ХААН банк ХК-ийн гүйцэтгэх захирал ******** нь ********* дугаартай албан бичгээр ХААН банкны Хууль, эрх зүйн газрын захирал ******* нэхэмжлэл гаргах эрхийг олгожээ. (хх-ийн 5 дугаар тал)

********* дугаартай албан бичгээр ХААН банк ХК-ийн ****** *** итгэмжлэл (хх-ийн 6 дугаар тал) олгосон байх ба уг итгэмжлэлээр ************ нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул ХААН банк ХК-ийн ******** нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Т.Н нь ХААН банкны ********** төвөөс малчны зээл зориулалтаар 2022 оны ********* дугаартай зээлийн гэрээ, ********** дугаартай барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгээр зээлж, зээлийн барьцаанд 364 толгой мал, гэр зэргийг барьцаалан авсан болох нь ******** дугаартай зээлийн гэрээ, ****** дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 8-10, 11-12 дугаар тал)

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан болох нь талуудын хооронд байгуулсан *****-ний өдрийн ******** дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, 10,000,000 төгрөг авч, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 5,648,524.97 төгрөгийг буцаан төлсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу ХААН банк ХК нь шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн данснаас 890,257.69 төгрөг татагдсан байна гэж тайлбарлав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу ******** харилцах данснаас татагдсан 890,257.69 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзэн уг мөнгөн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасч 5,473,882.43 (таван сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун наян хоёр төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ********* зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,473,882.43 (таван сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун наян хоёр төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 890,257.69 (найман зуун ерэн мянга хоёр зуун тавин долоон төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Т.Н нь шилжүүлсэн мөнгөө болон өөрт учирсан хохирол төлбөрийг холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,778 (нэг зуун арван зургаан мянга долоон зуун далан найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** 5,473,882.43 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,532 (нэг зуун хоёр мянга таван зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ******** зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,473,882.43 (таван сая дөрвөн зуун далан гурван мянга найман зуун наян хоёр төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 890,257.69 (найман зуун ерэн мянга хоёр зуун тавин долоон төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,778 (нэг зуун арван зургаан мянга долоон зуун далан найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамж 102,532 (нэг зуун хоёр мянга таван зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ