| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03124/И |
| Дугаар | 183/ШШ2024/02258 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/02258
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/02258 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: ****** дүүргийн ** дугаар хороо, **********, ******* давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ** гудамж, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ****** овогт Э*******ийн С*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.007.340 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.007.340 төгрөгийг хариуцагч Э.С******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хооронд 857.142 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарны 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 864.482 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, хариуцагч Э.С******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй Э.С*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.007.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.007.340 төгрөгийг хариуцагч Э.С******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хооронд 857.142 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарны 26-наас 30-ны хооронд 857.142 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 864.482 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.067 төгрөгнөөс 55.533,5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 55.533,5 төгрөг, хариуцагч Э.С*******ос 55.533,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН