| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03126/И |
| Дугаар | 183/ШШ2024/02280 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/02280
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/02280 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, ******, ** давхар, ** тоот хаягт байрлах, И******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дүгээр хороо, ********, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Н*******н Н*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.206.736 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Н.Н******* шүүхэд гаргасан тайлбартаа: И******* ХХК-ийн нэхэмжилсэн 2.206.736 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.206.736 төгрөгийг хариуцагч Н.Н******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Н*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.206.736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Н******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.257,79 төгрөгнөөс 25.129,39 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 25.128,40 төгрөг, хариуцагч Н.Н*******аас 25.128,40 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН