| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01255/И |
| Дугаар | 155/ШШ2024/00240 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00240
| 2024 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00240 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн *********оршин суух, М.Б (**********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** байрлах, ******(*********),
Хариуцагч: Улаанбаатар ********* оршин суух, Ч.Б (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 7,490,000 (долоон сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/01255/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Б (цахим),
Хариуцагч Д.Ч (цахим),
Хариуцагч Ч.Б (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь ****, Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 7,490,000 (долоон сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд мужааны ажлыг хийхээр тохиролцсон. Ч.Б нь намайг жижиг автомашин өгвөл нэг өдрийн 120,000 төгрөгөөр, автомашин өгөхгүй бол нэг өдрийн 150,000 төгрөгөөр ажиллуулахаар амаар тохиролцсон. Биднийг ажлын хөлсөө тохирч байхад гэрч Я.Н байсан.
Би 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 59 өдөр ажилласан. Барилгын ажлын 1 давхарын суурь 95 хувьтай байхад ажил зогссон. Би 59 хоног ажилласан гэдгээ инженер н.Билгүүний цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан. Ч.Б 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс авсан. 59 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 8,850,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,360,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 7,490,000 төгрөг ******болон Ч.Б нараас гаргуулж өгнө үү...гэв.
Хариуцагч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****-ийн захирлаар ажилладаг. ****-ийг Ч.Б төлөөлж хэлцэл хийх эрхийг олгосон. Ч.Б ажилчидтай ажлын хөлсийг тохиролцсон. Нэхэмжлэгч нийт 53 хоног ажилласан. Өдрийн 50,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******нь ****-тай **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг нь хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ шалны ажлыг хийхээр тохиролцоогүй. Шалыг хийхгүйгээр карказын ажлыг хийж болдог. ****-ийн захирал Д.Ч нь сумынхаа Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчийн ажлыг хийдэг учраас барилгын ажлын талаар мэдлэг байхгүй. Зөвхөн татвар мөнгөний талаар л мэддэгээс биш бусад барилгын ажлыг би хариуцаж хийдэг.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч М.Б **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд мужаанаар ажиллуулахаар тохиролцсон. М.Б энэ ажлыг дуустал ажиллавал нэг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулаад, үүн дээрээ нэмж приус-11 маркийн автомашин авч өгнө гэж утсаар ярьж тохиролцсон. Бид биечлэн уулзаж ажлын хөлсний талаар тохиролцоогүй. Бидний хажууд хүн байгаагүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 53 өдөр ажилласан. Барилгын суурийн ажлыг дуусгасан байгаа. Инженер н.Э цагийн бүртгэлээс М.Б ажилласан хоногийн тооцоог гаргасан. Би М.Б 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс өгсөн гэдэгтэй маргахгүй. М.Б хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө. М.Б ажилласан 53 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 2,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....гэв.
Нэхэмжлэгчээс М.Б ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбарууд, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч нар хариу тайлбарыг тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрч Я.Н мэдүүлэг (хх-ийн 42, 45, 46 дугаар тал)-ийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд мужааны ажлыг хийхээр тохиролцсон. Ч.Б нь намайг жижиг автомашин өгвөл нэг өдрийн 120,000 төгрөгөөр, автомашин өгөхгүй бол нэг өдрийн 150,000 төгрөгөөр ажиллуулахаар амаар тохиролцсон. Биднийг ажлын хөлсөө тохирч байхад гэрч Я.Н байсан.
Би 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 59 өдөр ажилласан. Барилгын ажлын 1 давхарын суурь 95 хувьтай байхад ажил зогссон. Би 59 хоног ажилласан гэдгээ инженер н.Билгүүний цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан. Ч.Б 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс авсан. 59 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 8,850,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,360,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 7,490,000 төгрөг ******болон Ч.Б нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч Д.Ч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ****-ийн захирлаар ажилладаг. ****-ийг Ч.Б төлөөлж хэлцэл хийх эрхийг олгосон. Ч.Б ажилчидтай ажлын хөлсийг тохиролцсон. Нэхэмжлэгч нийт 53 хоног ажилласан. Өдрийн 50,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
4.Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******нь ****-тай **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг нь хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ шалны ажлыг хийхээр тохиролцоогүй. Шалыг хийхгүйгээр карказын ажлыг хийж болдог. ****-ийн захирал Д.Ч нь сумынхаа Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчийн ажлыг хийдэг учраас барилгын ажлын талаар мэдлэг байхгүй. Зөвхөн татвар мөнгөний талаар л мэддэгээс биш бусад барилгын ажлыг би хариуцаж хийдэг.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч М.Б **** объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд мужаанаар ажиллуулахаар тохиролцсон. М.Б энэ ажлыг дуустал ажиллавал нэг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулаад, үүн дээрээ нэмж приус-11 маркийн автомашин авч өгнө гэж утсаар ярьж тохиролцсон. Бид биечлэн уулзаж ажлын хөлсний талаар тохиролцоогүй. Бидний хажууд хүн байгаагүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 53 өдөр ажилласан. Барилгын суурийн ажлыг дуусгасан байгаа. Инженер н.Э цагийн бүртгэлээс М.Б ажилласан хоногийн тооцоог гаргаса 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс өгсөн гэдэгтэй маргахгүй. М.Б хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө. М.Батжаргалын ажилласан 53 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 2,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.Б нь ****, Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 7,490,000 (долоон сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 6 дугаар сард Ч.Б **** 3 давхар бүхий 3 объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд нь мужааны ажлыг хийхээр тохиролцсон. Ч.Б нь намайг жижиг автомашин өгвөл нэг өдрийн 120,000 төгрөгөөр, автомашин өгөхгүй бол нэг өдрийн 150,000 төгрөгөөр ажиллуулахаар амаар тохиролцсон. Би 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 59 өдөр ажилласан. Би 59 хоног ажилласан гэдгээ инженер н.Б цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан. Ч.Б 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс авсан. 59 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 8,850,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,360,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 7,490,000 төгрөг ******болон Ч.Б нараас гаргуулна... гэж тайлбарлав.
Хариуцагч нар нь шүүх хуралдаанд ...М.Б энэ ажлыг дуустал ажиллавал нэг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулаад, үүн дээрээ нэмж приус-11 маркийн автомашин авч өгнө гэж утсаар ярьж тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 53 өдөр ажилласан. н.Энхбилгүүний цагийн бүртгэлээс М.Б ажилласан хоногийн тооцоог гаргасан. М.Б 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс өгсөн гэдэгтэй маргахгүй. М.Б хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө. М.Б ажилласан 53 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 2,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж маргасан болно.
Хариуцагч ******нь ****-тай Увс ************ сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Ч.Б нь 2023 оны 6 дугаар сард М.Б Увс -********* объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд мужаанаар ажилуулахаар тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд мужаанаар ажилласан, хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчид 1,360,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс өгсөн талаар талууд маргаагүй.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б нь ...Ч.Б жижиг автомашин өгвөл нэг өдрийн 120,000 төгрөгөөр, автомашин өгөхгүй бол нэг өдрийн 150,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Нийт 59 хоног ажилласан. Бид анх тохиролцохдоо ажлын үр дүн хамаагүй. Нэг өдөр ажиллах хөлсөө тохирсон... гэж, хариуцагч Ч.Б нь ...М.Б энэ ажлыг дуустал ажиллавал нэг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулаад, үүн дээрээ нэмж приус-11 маркийн автомашин авч өгнө гэж утсаар ярьж тохиролцсон. М.Б нь нийт 53 хоног ажилласан. Нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцно. М.Батжаргалын хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө... гэж тус тус маргасан болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч М.Б нь гэрээгээр тохиролцсон мужааны ажлыг гүйцэтгэх, хариуцагч ****, Ч.Б нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Мөн талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болдог.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Барилгын ажил 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын суурийн ажлыг дуусгасан болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч М.Б нь Увс *********** объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд мужаанаар ажилласан ажлын хөлсөө хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.
М.Б нь 2023 оны 7 дугаар сарын 20-дын үеэс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 59 хоног ажилласан болох нь гэрч Я.Н...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид 3 сар ажиллаад нэг ч төгрөг аваагүй байна, цалингаа авъя гэхэд Ч.Б мөнгө байхгүй гэж хэлсэн. Ч.Б бидэнд хэлэхдээ Д.Л ажилласан хоногоо тооцуулаад хүрээд ирээрэй гэсэн юм. Бид Д.Л ажилласан хоногоо тооцуулахад М.Б ажилласан хоног 59 ...хоног байсан учраас би сайн санаж байна... гэх мэдүүлгээр тогтоогдлоо. (хх-ийн 45-46 дугаар тал)
Харин нэхэмжлэгч нь нэг өдрийн 150,000 төгрөгөөр ажиллахаар хариуцагч Ч.Б тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан нэг өдрийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр ажилуулахаар тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн М.Б нэг өдрийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ч.Б нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр тохиролцсон гэх үйл баримтыг гэрч Я.Н нэхэмжлэгч М.Б өөрөөс нь сонссон гэж мэдүүлж байгаа тухайн гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хувьд шууд буюу гэрч өөрөө үзсэн, харсан, сонссон анхдагч эх сурвалж биш юм.
Харин гэрч Я.Н нэхэмжлэгч М.Б нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсныг өөрөөс нь мэдсэн гэх мэдүүлэг нь нотолгооны хувьд дамжмал эх сурвалжтай тул уг гэрчийн нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын хөлсний талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдох учиртай.
Иймээс нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсныг өөрөөр нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул уг үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Я.Н мэдүүлгийг үнэлээгүй болно.
Гэрч Я.Н нэхэмжлэгчийн ажилласан хоногийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь анхдагч, шууд нотлох баримтын шинжтэй буюу тухайн үйл явдлын талаар гэрч өөрийн үзсэн, харсан үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул гэрчийн мэдүүлгийн тухайн хэсгийг нотолгооны ач холбогдолтой гэж үнэлсэн болохыг дурдав.
Иймээс нэхэмжлэгч М.Б нэг өдрийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр, түүний ажилласан 59 өдрөөр тооцоход 5,900,000 төгрөг байх ба үүнээс хариуцагч Ч.Б нэхэмжлэгчид өгсөн бэлэн мөнгө болон эд зүйлсийн үнэ болох 1,360,000 төгрөгийг хасаад ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,540,000 төгрөгийг хариуцагч ****, Ч.Б нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч нар нь нэг өдрийн ажлын хөлсийг 50,000 төгрөгөөр тооцон, хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг өгнө гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ****, Ч.Б нараас 4,540,000 (дөрвөн сая таван зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,950,000 (хоёр сая есөн зуун тавин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,790 (нэг зуун гучин дөрвөн мянга долоон зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****, Ч.Б нараас 4,540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,590 (наян долоон мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баримт бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 32-36 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ****, Ч.Б нараас 4,540,000 (дөрвөн сая таван зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,950,000 (хоёр сая есөн зуун тавин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,790 (нэг зуун гучин дөрвөн мянга долоон зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****, Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 87,590 (наян долоон мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ