Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2024/00655

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, ******* овгийн ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие ******* 2012 оны 09 дүгээр сард танилцаж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийж, өнөөдрийг хүртэл амьдарсан.

Нөхөртэйгөө танилцахаас өмнө том хүү ******* төрүүлсэн хүү маань бид хоёрыг танилцахад 3 настай байсан. Анх танилцаж байхад хүүд маань сайн эцэг болж, хайрлан хамгаалж насан турш хамт байна гэж амлаж, надтай сууж байсан бөгөөд энэ үгэнд итгэж хүүгээ сайн аавтай боллоо гэж бодож 2016 оны 11 сарын 22-ны өдөр охин ******* төрүүлсэн.

Нөхөр маань том хүүгээ эцгийн хайраар өнөөдрийг хүртэл хайрлаж ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар алаг үзэж байгаагүй хүү маань ч аавдаа сайн байдаг. Одоо том хүү маань сургуулийн 9б ангид, бага охин *******, мөн сургуулийн 2б ангид суралцан эрүүл саруул өсөн торниж байна. Нөхөр маань хуримаа хийсэн цагаас хойш гэрлэлтээ батлуулаагүй батлуулах гэхээр дуугарахгүй суудаг эсвэл дараа болно гэсээр өдий хүрсэн.

Нөхөр амьдарч байх хугацаандаа архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, буудлаар явах, олон хоног гэртээ ирэхгүй , гэрийн эд зүйлээ эвдэх зэргээр байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж ирсэн.

Сүүлийн үед худлаа хардаж, найз нөхдийнхөө үгэнд орж салах шалтаг хайн намайг гүтгэж байгаа тул энэ талаар Цагдаагийн байгууллагын ажилтантай уулзаж гомдол гаргах гэхэд нотлох баримт байхгүй тул хүлээж авахгүй нөхөр дээрээ гомдол гаргаж болно гэхээр нь гаргаагүй бас олон хоног баривчлагдах байх гэж бодоод орхисон.

Цаашид хамт амьдрах боломжгүй байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагаас шалтгаалаад тусдаа амьдрахаар шийдсэн тул 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Бид хоёр эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэх болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******ын нэхэмжлэлтэй ад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МӨНХБАТ