Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02302

 

 

2024 оны 5 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02302

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дүгээр хороо, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай,****** дүүргийн Н*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:****** дүүргийн ** дүгээр хороо, ******, ** дугаар байр, ** тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, А******* ХХК-д холбогдох,

 

   Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6.193.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Н*******ийн дарга Л.Ж******* шүүхэд гаргасан тайлбартаа: А******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь ******* дүүргийн Н*******ийн дарга Л.Ж*******ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Н*******ийн нэхэмжлэлтэй А******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6.193.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 40.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН